Н.Багабанди-Титэм үг Амжилтаараа ялгар

2012 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Naranbaatar

Хүн хамгийн сайн чадах зүйлээ хийж байж амжилтанд хүрнэ. Дургүй ажлаа хийсээр дуулимд цуурайтах амжилтанд хүрсэн хүнийг олъё гэвэл өвсөн бухал дундаас хаяж гээсэн зүү хайж олохтой адил юм болох байх. Насаараа алх барьж, дөш нүдсэн дархан хүнийг мэргэжлээ сольж хийлчин болоод хөгжмийн ертөнцөд алдраа мандуул гэвэл юу гэх бол? Хүн дуртай ажлаа хийсээр амжилтанд хүрэхийн гадна бас өөрийнхөө хүчинд итгэж байгаа газартаа чадах юмаа хийж байж зорьсон зорилгодоо хүрэх нь тодорхой.

 Дэлгэрэнгүй»

Ажлаа арван хуруу шигээ мэддэг, алдаа мадаггүй хийж чаддаг, хамт олныхоо итгэлийг дааж, найдварыг хүлээсэн хүмүүстэй гар, сэтгэл нийлэн ажиллах урамтай. Тэдэнд ажлыг оромдох, дутуу хийх, гологдол гаргах гэх ойлголт байхгүй нь бахархалтай. «Авьяастай, ажил хөдөлмөрт дуртай хүний хувьд саад тотгор гэж байдаггүй» нь сайхан.

 Дэлгэрэнгүй»
Сэтгэлдээ хир халдааж, тортог суулгахгүй, бодь сэтгэлтэй, бодол санаа зөв явбал бузар буртаг дунд ч ариунаар оршино. Дэлгэрэнгүй»

Багабанди-Титэм үг ЗАМ МӨРӨӨ ЗӨВ ЗАЛ

2012 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Naranbaatar
Хэл яриа, хэлэх үг үнэн зөв байж зам мөрөө зөв залж явна. Худал хэлэх нь том нүгэл, их хорлол. Худалчийн үг яриа нь хуумгай, үйл ажил нь хуурамч, үлдээх зам мөр нь ч буруу зөрүү, муруй хазгай. Хурц хутга гарт аюултай, худалч үг хотолд аюултай. Худалчийн үгэнд үнэ үгүй, хувхай модонд навч үгүй. Худалч хүн нэр нүүрээ барна. Худал үг эрт орой хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ. Худал бүхнээс хол, үнэн бүгдэд ойр явахыг эрмэлз. Дэлгэрэнгүй»

Авах өгөхийн хэмжээ харьцаа, наадах цаадахыг тааруулж тохируулж сурах нь амьдралын бартаат замаар зөв явах нэг нөхцөл мөн. Авах, өгөхийн тухайд хорвоогийн хүмүүс янз бүрийн бодол үйлдэлтэй. Бусдаас тусламж авахыг л бодохоос, бусдад тус хүргэхийг мэддэггүй хувиа хичээгсэд байна. Бусдаас тусламж авах дургүй, бусдад туслахыг боддогүй тэрүүхэндээ хар амиа хоохойлох үзэл бодолтой хүмүүс цөөнгүй тохиолдоно.

 Дэлгэрэнгүй»

Хүний мэдрэхүйн далд учигийг маш уран нарийнаар хөглөн хөнддөг байгаль эхийн хишиг  бол  хошин шог юм. Хошин  шог нь авьяас  билэг, уран  сэтгэмж,  хурц ухаан, торгон мэдрэмжийн нийлмэл цогц. Хошин шог хүнд  заяасан  үнэт баялаг  яах аргагүй мөн. Хошин шоггүй бол энэ хорвоо уур уцаар, уйтгар гуниг, хэрүүл маргаанд хүлэгдсэн мөнхийн тамлалд тарчлах байсан биз.

 Дэлгэрэнгүй»

Н.Багабанди –Титэм үг ИНЭЭД ТЭНГЭРЛИГ ИХ ХҮЧ

2012 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Naranbaatar
Хонь мал инээж байхыг харсан уу? Араатан, жигүүртэн инээж байна гэж сонссон уу? Мэдээж үгүй. Тэдэнд инээх мэдрэмж заяагаагүй. “Хүн бусад амьтдаас инээх чадвараар ялгагдана”. Инээд бол тэнгэр бурхнаас зөвхөн хүнд хайрласан сэтгэл хөдлөлийн тэнгэрлиг их хүч, баяр хөөр, баясал цэнгэл юм. Дэлгэрэнгүй»
Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь ертөнцийн жам. Их бага, хатуу зөөлөн ирэхээрээ ялгагдахаас биш, зовлонгоос эгнэгт ангид тусдаа заяагдсан хувь тавилан замбуулинд байхгүй. Аль ч хуруугаа эсгэсэн өвчин нь адилхан гэдэг шиг зовлон ирвэл хүн бүгд зовно. Өөр дээр буух зовлон хүнд хэцүү. Яагаад гэвэл өөр хэн ч биш, өөрөө түүнийг үүрэх учраас.  Дэлгэрэнгүй»

4-н улирал Б.Наранбаатар

2012 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Naranbaatar

Яргуйн тоосыг хийсгэнхэн

Ягаан морьтон хатируулахуйд

Янаг бүсгүй ичингүйрэнхэн

Ягаахан  уруул нь өмөлзөнгүй

 Дэлгэрэнгүй»

Алман сарны гэгээ Б.Наранбаатар

2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Naranbaatar

Агсам хулаараа алхуулсхийгээд гарсан юмсан даа

Амраг хонгор бүсгүйдээ наран жаргахад очно доо 

Алиахан хөгжөөнт инээдийг нь сонсоод 

Алман сарны гэгээнд хайрын үгээ шивнэнэ дээ 

 Дэлгэрэнгүй»

Дурсамжийн салхин Б.Наранбаатар

2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Naranbaatar
Саран хээтсэн євлийн саруулхан їдшээр
Санааны амраг чамайгаа зїрхэндээ зураглаад
Хацар хайрах цасны жиндїї хїйтнийг
Харин би мэдэлгїй баясаж билээ л тэр їдэш…
 Дэлгэрэнгүй»
Хөндийн хөх өвсний салхи дагасан шивнээ
Хөөрхөн хүүхэд багачуудын дуун хадсан наадаан
Хөөмийн уянга түрсэн алсад сүүмэлзэх зэргэлээ
Хөхөө хурайлан тэшсэн нялх хэнзхэн ботго... 
 Дэлгэрэнгүй»

Хавар Б.Наранбаатар

2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Naranbaatar
Цэцэгс дэлбээлэн хорвоо уярч хавар ирлээ
Цэн тогоруу алсын нутгаас биднийг зорьлоо
Цээжит зүрхэнд баяр гийж хайр нэхлээ
Цээлхэн хоолойгоор дуу аялж сэтгэл гэгэлзлээ 
 Дэлгэрэнгүй»

Миний шүлгүүд Б.Наранбаатар

2012 оны 04-р сарын 26 Нийтэлсэн Naranbaatar

3эрэглээ тоглуулдаг говь минь уул уурхай 

Зэрэглэсэн овоо толгод минь хадаг уурхай 

Зэрэгцэж өссөн нөхөд минь уур уурхай 

Зэмлэж өсгөх өвгөд минь архинд уухай

 Дэлгэрэнгүй»

Шат Б.Наранбаатар

2012 оны 04-р сарын 26 Нийтэлсэн Naranbaatar

Амьдрал хэмээх энгүй энэхэн том шат

Алгуурхан хүсэл тээсээр цаг хугацаанд аялана  

Олон гишгүүр дээр нь бид баярлан хөөрч

Олон гишгүүр дээр нь бид уйтгар гуниг мэдэрнэ 

 Дэлгэрэнгүй»