Монгол дайчин алсын аянаас ирж зовлонт эхийн магнайн үрчлээ тэнийсэн тэргүүн бүлэг


Христийн тооллын 1234 он. Хижрийн хэмээх лалын он тоолол эхлээд 508 жил, харин Дорнын нуудэлчдийн хуанлид деревдугээр жарны шар морин жил хэмээн тэмдэглэсэн уе. Их хаан
Өгөөдэй cap шинээр Бурхан халдун уулнаа гарч Мөнх тэнгэрийг тахьсанаар тэр жилийн зуны нар хур найрын ширээ шиг эецэлдэн тэгширчээ. Чингис хааны чилж хураасан их улс энэ цаг үед өмнө зүгт Хуанцзе хэмээх Шар мөрөнд тулж, умард зугт нохойт чарган хүлэгтэй тундрын Саха /зарим туухэнд Эсин, ойн иргэд гэх мэтээр бичдэг өнөөгийн якут, тунгусуудын өвег/ хамарч, дорно зугт Гуулин улсын далай эрэг, Япон тэнгисийн хөвөөнөө тулж, өрнө зугт Хар тэнгис, Ижил мөрний булгаруудын нутгийг хазаруудын хамт Орос руу тулхэн оршиж байв. Тэр зуны нэгэн өглөө Сэлэнгэ мөрний хөвөөнөө зусч байсан жадран омгийн гучин өрхийн тэргуун Мөнгөлж ноёны их өргөөнөө баруун газарт явуулсан нөр их аян дайнаас 3-р хөвгуун Аминдурал нь нэгэн ортууд хуний хамт гэнэтхэн хурч иржээ. Мөнгөлж ноён хорин жилийн өмнө Хар Хятаны эсрэг дайнд омгийнхоо зуун цэргийг толгойлон хөдөлсөнөөс хойш илд сэлмээ хоймортоо өлгөж отог омгийнхоо гортигноос огт холдсонгуй. Харин тууний гурван хатнаас гарсан зургаан хевгуун эдугээ их төрийн туган дор дэлхий дахиныг хураан номхотгох аян дайнд мордоод сураг тасарсан юмсанжээ. Гэвч энэ өдөр олон жилийн халуун ган тайлагдах лугаа адил таван оны өмнө Хадаан жанжны тугийн дор баруун этгээдийн намагт газар луу одсон хуу Аминдурал нь амьд мэнд, эруул саруул гэв гэнэтхэн буцаж ирсэн явдал Мөнгөлжийн отгийн нэгэн хэвийн амьдралыг эвдэн бужигнуулах нь тэр. Аминдуралын таван жил дайтсан цэргийн хишигт зориулж хааны сангаас олзны есөн шивэгчин, уран дархан хун гурвыг, амуу будаа есөн тэрэг, хуй торго гурван тэрэг, тээрмийн цагаан гурил дөрвөн тэмээн тэрэг, жаран хонь, дөчин ямаа, арван ухэр, хорин агт морь гарган шагнасаныг хамтад нь тууж иржээ. Мөн өөрийн аян дайны хувийн олз болох хоёр чингэлэг тэрэг бухий эд юмсыг тусад нь хөтөлсөн байв. Тэр цагт холын дайнд мордсон хүн амь эрсэдвэл ар гэрийнхэнд нь бас л хааны сангаас нэг удаа гурван шивэгчин, хоёр зарц, таван тэрэг амуу будаа, нэг тэрэг хуй торго, хоёр тэрэг цагаан гурил, хорин хонь, арван ямаа, таван ухэр, есөн агт морь тэтгэлэг болгон тараадаг төрийн хишиг хууль уйлчилж байлаа. Тухайн цагт монгол цэргийн амь нас ийм унэтэй байсан хэрэг. Гэвч монгол цэрэг зөвхен ар гэртээ хунс хоол, торго дурдан олж авчрахын төлөө л амь насаа ул хайрлан алсын аян дайнд мордож байсан гэвэл ташаа болно. Цэрэг эрийн тэргуун дээр эзний зарлиг, мөнх тэнгэрийн зараал хоёр л бухнээс илуу хучирхэг бошгыг үзүүлэн оршиж байсан билээ. Мөнгөлж ноёны их өргөөнд 3-р хөвгүүнээ угтан авах ёслол эхэллээ. Хорвоод хун болж төрсөөр хорин долоон оныг элээж буй Аминдурал анх Тангудын Эзэн хот, Хөх хэрмийг дайлахад Богд эзний хамт /тухайн үед дээр дооргуй Чингис хааны нэрийг хэлэх хориотой, зөвхөн Богд эзэн хэмээн дууддаг байв. Харин хожим энэхүү Богд хэмээх уг нь Тувдийн шашны дээдсийн нэр болон урваж одсон билээ/ Бэсудийн шар барс Зэв жанжны тугийн доор сэлэм агсан мордож байсан бөлгөө. Түүнээс хойш Хятадын их цагаан хэрэм, Арабын цөл, Шорвог /Каспийн тэнгис/ далай, Хипчакийн тал хуртэл морин дэл дээр тэнэж, махир сэлэмнийхээ ирийг имтэртэл нь цавчиж, матигар хурууныхаа өндөгийг цэврууттэл харваж алсан дайсныхаа тоог нэгэнт алдсан тул Мөнгөлж ноёны хувьд огтхон ч жаахан хевуун шиг санагдахгуй байлаа. Харин эх нь болох Будаат овгийн хатан Маралжин л хуугээ багын нь нэрээр "Амиа" хэмээн энхрийлж "Миний хүү ахиад алсын аянд мордохгуй биз дээ" гэж ойр ойрхон ахин дахин асуух нь хөөрхийлөлтэй. Ер нь тэр цагийн монгол эх хуний зовлон хурын уулнээс зузаан, асгаруулсан нулимс нь шиврээ бороо шиг арвин байлаа. Хүү төрүүллээ гэхэд харь газар олон cap жилээр аян дайнд мордон одоод эргэн уулзах нь ховорхон. Охин төрүүлбэл гол төлөв аймаг омгийн хил алгасч харийн газар бэр болон яваад энэ насандаа уулзахааргуй төөрч хоцрох ч удаатай. 3-р хөвгүүнээ угтан авах их найр хавтгайран ургэлжлэх үеэр уруул чимчигнуулсэн айрганд царай нь улайсан Аминдурал дуу нартайгаа элдвийн хууч хөөрөхөөр ортууд омгийн анд Тастөмөрийн хамт түр гадаалав. Олон жил уудзаагуй дуу нар нь төрсөн ахыгаа тэврэхийг тэсч ядан хүлээхийн сацуу цэгцтэй өссөнөө харуулах гэж хэзээний дайчин эрс шиг зэрэгцэн зогсч байлаа. Энэ жил арван зургаан нас хурч буй, их төрийн албанд удахгуй татагдах болсон Булгадар, Тодой хоёр ахыгаа учиргуй их бахархаж биширсэн харцаар ширтэнэ. Халуун дотно уулзалт, аян дайны сонин хачин, адал дурсамжийн яриа удтал ургэлжилсэн хойно Тодой гэнэтхэн ахынхаа яриаг тасалж "Та бидний цэц мэргэнийг шалгаж узэх уу? Уржигдар Булгаа бид хоёр зээр харваад. Нэг харайлт дунд нь би хоёр, Булгаа гурван сум яг зуун ташаанд нь зоогоод л унагасан" хэмээн хөөрөлхөв. Аминдурал "Нэг харайлтан дунд нь гурван сум тавьж байна гэдэг шалмаг байна шуу. Тиймээ. Тастөмөр өө" хэмээн анд руугаа нүд ирмэн дүү нараа урамшуулаад зогсохгуй ур чадварыг нь өөрийн нүдээр харахыг хүслээ. Цэц мэргэний тэмцээнд энэ жил арван гурав хурч яваа охин дуу Усун ч бас оролцохыг хүсч, нум саадагаа мөрнөөсөө мултлав. Булгадар ахдаа мундаг харвадагаа харуулахыг учиргуй хусч дээшээ тэнгэр луу харсан боловч нисч яваа ганц ч шувуу харагдсангуйд дотроо туйлын их харамсч урам нь хугарав. Уг нь шувуу нисч байсан бол нумаа ганц татаад л ахынхаа хөл доор унагаж уулга алдуулъя хэмээн бодсон аж. Өмнө нь тэрбээр нисч яваа шувууг гурван ч удаа алдалгуй унагаж байсан ч чинос овгийн Нагачу зайрангийн хуу Эмехэй шиг нэг сумаар нисч яваа хоёр шувууг ташраар нь нэвт харван унагаж сураагүйдээ дотроо бачууран атаархдаг байв. Зуун алдын зайд модноос өлгөсөн арьсан өмбүүлийг эхлээд Тодойгийн харвасан сум яг голоор нь нэвт хаван мэргэн тусч зоогдлоо. Харин Булгадар нуд ирмэхийн зуур угсруулан хоёр сум цэцэн тавьж магнайлав. Сум татах биш угалз мэтгэж баймаар уян нарийхан хуруутай Усун охин арьсан ембуул руу биш тавин алдын зайд хатгасан саваа мод руу нумаа онилж, харвасан сумаа оройд нь зүүлттэй төмөр цагирагны голоор хавуулан тогтоож орхилоо. Тэдний энэ тэмцэлдээнийг Сартуул улсаас олзлогдож ирсэн хэдэн уйгар барлаг шулсээ гоожуулах нь холгуй гайхан харж толгой сэгсрэн шогширцгооно. Охин дуудээ атаархсан Булгадар төмөр цагираганд тогтсон сумыг ахиад араас нь мэргэн харваж газар тулхэн унагалаа. Үүнийг харсан уйгар боолчууд өөрийн эрхгүй дуу алдан шагширцгаав. Харийн хүмүүст нуудэлчдийн иймэрхуу наадгай нь ер бусын гайхамшигтай тэмцээн, харваж буй улс нь хамгийн шалгарсан дайчид шиг санагдах боловч монголчууд бол үүнийг өдөр тутмын ерийн л ажил, хар нялхаасаа хавчаахай нумтай ноцолдож, хаа сайгуй ан гөрөө эргүүлж дадсан жирийн л багачуулын наадаан хэмээн ул тоомсорлох тул нэг их анзааралгуй мөр мөрийн ажлаа хөөн одоцгоох ажээ. Өөр өөрийн эрдэм чадлаа үзүүлсэний дараа дүү нар нь "Одоо Амиа ах та бидэнд нумныхаа чадлыг үзүүлээч" гэж гуйхад Аминдурал "Дараа цөмөөрөө буганд явах үеэр үзүүлье. Тастөмөр өө, харин чи нэг харваж үзүүлээч" гэж өгүүлэв. Ортууд омгийн өндөр ясархаг биетэй дайчин нуруунаасаа нумаа зугуухан сугалаад эвлэгхэн гэгч нь хурдан сумласнаа нэлээн өндөрт сая л гарч ирсэн элээ руу эвшээлгэн онилов. Нэвт харвуулсан элээг доош шидсэн чулуу шиг салхи зүсэн унах замд нь тэрбээр ахин хоёр ч сум тавьж амжсан бөгөөд мөчийн дараа гурван суманд сүлбүүлсэн шувууг авчрахад Тастөмөр Булгадарт сумтай нь хамт бэлэглэлээ. Сум гэдэг тал нутагт мөнгөн шагайнаас ч илуу ховор үнэтэй бэлэг учир Булгадарын хөл нь газар хүрсэнгүй. Энэ уед ах нь "Аян дайныхаа сонин хачнаас орой тухтай хуучилнаа" гэж хэлээд найзыгаа дагуулан их өргөөний зүг алхахад хөвгууд ортууд эрийн сумаар харваж узэх гэж хоорондоо булаацалдан хоцорчээ. Сэтгэл нь ихэд хөдөлсөн Мөнгөлж ноён нэлээн халамцаж цагтаа хар Хятаны Бургэдэй баатрын цусаар мялааж явсан зааны ясан бариултай махир сэлмээ ил гарган зуусэн байлаа. Аавын нь багын анд салжиудын Заанаа баатар дээхэн үед Алтан улсын цэргийн жанжин Цюи Бинийн зууж явсан улаан пийсуу соруул луун толгойтой мөнгөн гаансанд тамхи нэрээд "Саяхан Жундугээс Бор жанжин Хархорумд ирээд явсан. Их хэрэмний цаана үлдсэн монгол цэргийн тоо цөөрч буй тул нэмж хун хуч илгээх бололтой. Алтан улсын суулийн амьсгал гуйцэж байгаа ч бууж өгөхгүй ширүүн эсэргүүцэж байгаа дуулдсан шүү. Аминдурал аа, чи Байшонхор догшинтой цуг Сарайгаас ирсэн гэл уу. Аягүй бол Чингай чинсан энд төвлөрүүлж байгаа цэргийг түүнд даалган урд зүг рүү илгээхээр дуудсан байж таарна" гэж халуун яриа дэлгэлээ. Салжиудын Заанаа баатар арваад жилийн өмнө Орос, Булгар зэрэг газраар өрөөсөн нүдэт Субээдэй баатрын удирдлаган доор өстөнөө өвдөглөн сөхруулсээр Адриатын тэнгис хурч гашуун усаар нь гap нүүрээ угааж явсан түүхтэй хал дол үзсэн хашир дайчин байлаа. Ийнхүү тэдний яриа удахгүй урд зуг илгээх их цэргийн тухай, Самарканд, Тэнгэруул, Шар мөрөнд дайтаж яваа Аминдуралын ах дүү нарын сураг чимээний тухай хандсаар шөнө дөл өнгөртөл үргэлжилсэн аж.

Ав хомрогын үеэр Тастөмөр дайчин баавгайтай улаан халз тулгарсан

2-р бүлэг

Маргааш нь Сэрвээтийн хөвчид бугын ан эхэлж байх уед Мөнгөлж ноёны арван зургаа хурч буй хоёр хуу Булгадар, Тодой хоёрыг өмнө зүг мордох их цэргийн албанд дайчлан дуудсан бичиг өвөртөлсөн зарлага Уул-Алтаадын гол өгсөн довтолгож явлаа. Ойн чөлөөнөөс үргээлгэнд хөөгдсөн бугын сүрэг үерийн ус мэт халин гарч ирэхэд замыг нь отож зогссон Мөнгөлж ноён тэргүүтэй эрчууд нэгэн зэрэг уухайлан зүсч оров. Сургийг магнайлж явсан цоохор халиун буга улаан хулхиндаа сум зоолгож годройтон унамагц Аминдурал мориныхоо амыг татаж чадалгуй дээгуур нь харайлган гарах узэгдэнэ. Мөнгөлж ноён хавтгай зэвээрээ нэгэн бугыг харайлтан дунд нь харвахад сүртэй нь аргагуй өндөрт цоройж ирээд гэдрэгээ савж ойчив. Эрчүүдийн дийлэнхи нь морины хурдаар буга гөрөөснүүдийг ханартал шахаж уухайлан давхилдахаас бус сум тавьж буй нь ердөө Мөнгөлж ноён, Аминдурал. Заанаа баатар, ортуудын Тастөмөр дөрөв л байлаа. Ав хоморго зохиоход цөөн тооны хүн л голлож харвахаас биш цөмөөрөө дайрч тааралдсан болгоноо алж хядаад байдаггуй эртний заншил үйлчилж буй нь энэ байлаа. Сургийн дотроос арван хоёр салаа эвэртэй дэнхийсэн хүрэн буга ганцаар цойлон тасарсанаа өмнүүрээ хөндөлссөн Заанаа баатрын зуг эврээ духайлган хар хурдаараа довтолж бараг тулж очих шиг болоод цохондоо цоо харвуулан савж уналаа. Үргээлгэнд оролцож явсан Булгадар ан унагах ёсгүй ч биеэ барьж дийлсэнгүй ахынхаа хөөж яваа зэгэл халиун буганы урдуур морио амдуулан ороолгов. Зэгэл буга ахтай нь яг зэрэгцэн таширлаж очих үед өрсөж унагах хүслээ дийлээгуй Булгадар гал манасхийх мэт хурданаар сумаа суйлан татаад тавьж орхисон ч тэр агшинд нөгөө буга нь таварцаглах шиг болоод газраар гулдайн ойчжээ. Ах нь өрсчихжээ. Гэвч яг бугатай таширлан давхиж явсан тул "Сум нь..." гэсэн бодол Булгадарын тархинд хашгирах дуу шиг харван орох нь тэр. Аминдурал тэрхүү зэгэл бугыг харвахынхаа өмнөхен цаад талд нь явсан дүүгээ бас л нумаа онилохыг хальт харсан ажээ. Энэхэн зуур тууний тархинд сум над руу чиглэсэн гэдэг совин, тулааны талбарт өөрийг нь урьд өмнө нь нэг бус удаа аварч байсан зөн билэг, салхи шуугиулан зүсэх зэвт сумны чигийг баримжаалах мэдрэмж нэгэн зэрэг төрмөгц ташаандаа явсан матрын арьсан саадагаар мөрөө яаран халхалж амжсан байв. Булгадар ахынхаа саадганд зоогдсон өөрийнхөө сумыг олж хармагц дотор нь уужирч чанга дуугаар гуугалан ухасхийхдээ Аминдурал гар зангидан занаж буйг ойшоосонгуй. Энэ үед хэвгий газрыг доороос нь хөндийлөн ухсан оготнын улийд Тастөмөрийн морь харуулдан унаж, тэрбээр өнхрөн босч иртэл өмнө нь хөөж явсан буганаас нь тэс өөр араатан луглийн зогсч байх нь тэр. Бугын ургээлгэний их чимээнд балмагдаж, өтгөн ширэнгэнээс хамтдаа хөөгдөж гарсан лужир том биетэй нас гуйцсэн эм баавгай Тастөмөрийг хармагцаа хойд хоёр хөл дээрээ өндийн босч ирлээ. Баавгай ав хоморгын дуу чимээнд дотроо их л ширвэгдэн сандарсан нь илэрхий. Тастөмөр тэр хоёрыг хооронд нь ердөө л хэдхэн том алхах хэмжээний зай л зааглаж байв. Ан хийхэд саад болж магадгуй гэж илдээ орхисондоо харамсах ч завдал өгсөнгуй гужир хар араатан дэлэм хэрийн том амаа ангайсаар туун руу довтолж ирэхэд Тастөмөр бусэн дэх хутгаа сугалж авмагцаа баавгайн хажуугаар зөрж гишгэн нуд ирмэхийн зуур суга руу нь хучтэй булээд тэр даруй мөрөнд нь хальт хүрсэн сарвууг нь хутгаараа хучтэй цавчин савж орхилоо. Зузаан төмрөөр давтаж хийсэн тохой хэрийн урт хунд хар хутга араатаны сарвууг хангинуур сух шиг л тас татан хаяжээ. Гэвч цусандаа улайрсан араатан чих дөжрөм муухай бархираад ахин туунийг ноцож ирэх нь тэр. Тулалдаанд салхи шиг хурдан хөдлех шаардлагатай амь дүйсэн мөчууд олон удаа л тохиолддог. Ортууд эрийн толгой дээр оросуудын өргөн илд, армянуудын саран сух, хипчакуудын хунд бороохой, сартуулын алман сэлэм олон ч удаа далайгдаж байсан боловч тэр болгоноос өрсөн гарч өөрийнхее амийг авч үлдсэн удаатай. Одоо харин хүний гараар хийсэн зэвсэгийн оронд галзуурсан араатаны хучирхэг сарвуу тэргуун дээр нь үхлийн сүүдрээ тусгаж байгаа нь энэ. Тэрбээр өвс нахисхийх хооронд баавгайн голт зурхэнд хутгаа бариулд нь тултал зоож орхиод бүтэн үлдсэн сарвуунд нь өртөлгуй сугаран бөхийж ар талд нь гарчээ. Араатан улам муухай бархиран эргэж зайлахын завгуй өрөөсөн савраараа нүүр лүү нь завдан дэлсэж орхих нь тэр. Энэ хоромд Тастөмөр самбаачлан хойшоо унах хоорондоо баавгайн зүрхэнд зоож орхисон хутгаа сугалж амжжээ. Хэдийгээр тархиа дуйртэл цохиулсан ч зай авахын тулд эвсэлтэй нь аргагуй хойшоо усэрч амжсан байв. Тайгын зэрлэг араатантай тохой хэрийн хутгаар ийнхуу тулалдахыг нь цэрэг, зэвсэгийн ягшмал соёлтой өрнө дорныхон харсан бол Тастөмөрийг байнгын сургуулилттай гладиатор юмуу мэргэжлийн рыцарь эсвэл тулааны урлагт гаршсан мөрөн голын сайн эр, хар шөнийн дайчин нинжа байна гэж бодох байсан биз ээ. Гэвч тэр бол хар нялхаасаа өдий хүртэлээ харвах намнах, хатгах цавчихыг хоол идэж цай уухтай адил ердийн өдөр тутмын хэрэцээ болгосон эрс цочмог уйл явдалтай талын нүүдэлчдийн дунд хаа сайгуй байдаг жирийн л нэг дайчин байлаа. Зүрхэндээ гун шархадсан ч унах болоогуй улайрсан баавгай ахин дайрсан ч холоос харвасан бололтой хурц суманд хулхиараа нэвт сүлбүүлэн бөгсөөрөө лагхийтэл суусанаа газарт түсхийн ойчив. Мөр нь бага зэрэг зүсэгдэж цус шүүрсэн Тастөмөр араатаны чихнээс ёрдойж буй хар өрвөлөгтэй нарийн сумыг хараад Аминдуралын зэвийг танилаа. Ан дуусахад Заанаа баатар хэдий заванд нь ч унагасан юм бэ төө хэрийн соёотой зэрлэг гахайн толгойгоор ганзагаа цусадсан нь харагдана. Багачууд л гэхээс биш дийлэнх томчууд Тастөмөрийн баавгайтай ганцаар нүүрлэн тулсаныг мэдээд төдий л биширч суйд болсонгүй. Мөнгөлж ноёны "Хүү татуулах дөхжээ" гэж хэлсэнийг эс тооцвол уг яриа өөр бусад зүйл рүү ханджээ. Тэд цөмөөрөө л баавгайтай нүүрлэн тулж ялан дийлдэг болоод ийнхуу үл ойшоож байна гэвэл тийм биш. Янз бурийн зэрлэг догшин араатантай зууралдан тулалдах үе хааяа тохиодог ч амьдрахын төлөө тэмцэлд түүнээс ч илуу хэцүү бэрхийг давах үе гардаг тул энэ явдал нь тухайн цаг үедээ тийм ч гайхаад байх зуйл биш байлаа. Түүнээс гадна дөнгөж арван долоо хурч буй залуус баатар зоригоо гайхуулах гэж гартаа хутганаас еер эвсэггуй яваад баавгайтай ганцаар тулан улаан гараараа зууралдан тулалдаж алчихаад арьсыг нь ганзагалаад ирдэг тохиолдол цөөнгуй тул жинхэнэ дайчин эрсийг ийм тулааны төлөө магтах нь арай л хөнгөдөх хэрэг ажээ.

Шинээр цэрэгт ирсэн ах дүүс анхны шийтгэлээ

амссан 3-р бүлэг

Ав хоморго ийнхуу ендерлесний маргааш нь Булгадар, Тодой хоёрыг Туйн голд байрлах их цэргийн хурээнд хургэхээр Аминдурал, Тастемер хоёр өглөө эртлэн мордлоо. Хөвгууд гэр орноосоо холдон аян дайны цэрэгт татагдах болсондоо их л баясан хөөрөх ажээ. "Усун би чамд эргэж дуугардаг оньсон хөгжим авчирч өгнөө'' гэж Булгадарыг охин дүүдээ амлахад Маралжин хатан тэр цагийн монгол эхчүүдийн урсгаж дуусдаггуй элбэг нулимсаар нударгаа норгон зогсч байв. Туйн гол дахь их цэргийн үурээг сөнөдийн яруу хуурчин, дууч хүмүүн Гилгудэй (Чингис хааныг тэнгэрт хальсаны дараа Гилгудэй баатар "Хаан эзэн минь харцага шувууны жигүүр болон одов. Хангинах тэрэгний тээш болон одов. Жиргэх шувууны жигуур болон одов. Жигдрэх тэрэгний тээш болон одов" хэмээн шүлэглэсэн нь "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэгдсэн байдаг билээ) баатрын хүү Шарилдай мэргэн хураан захирч байв. Булгадар, Тодой хоёр түмэн хүн бужигнасан газар хүрч ирмэгцээ толгой нь эргэн сүрд дарагдаж дуугаа цааш хураан алмайрчээ. Тэднийг цуварч явахад нь газар шүргэсэн урт дэлтэй хилэн хар морь унасан үл мэдэх аравтын дарга давхин ирж Аминдурал, Тастөмөр хоёрыг их дуугаар зандран байцаасан нь тэднийг бүр ч ихээр айлгаж орхисон аж. Тал талд нь янз бүрийн отог омгийн цэргүүд эгнэн давхилдаж зарим нь цэгцтэй цувран явах бөгөөд тэдний дунд бараг л үхрийн гуя шиг бүдүүн булчин шуугаа нүцгэлсэн нов ногоон нудтэй, хавдсан юм шиг том хамартай, далан урт шаргал үстэй хүмүүс муна шиг том хавтгай сэлэм мөрөн дээгүүрээ дамналдуулчихсан явахыг хараад амаа ангайлган алмайрсан аж. "Ах аа, энэ ногоон нүдтэй хүмүүс чинь ямар хүмүүс вэ?" гэж Тодойг тэсгэлгүй асуухад Аминдурал "Аа эд нар уу. Гэрээг /грек/ цэргүүд байна аа. Моринд муу ч гэсэн гардан байлдаанд хүчтэй шүү. Хүнийг цавчихдаа шууд л голоор нь хоёр хувааж орхидог юм" гэж хариулж байлаа. Ийнхүү тэд нуд эрээлжлэм олон өнгийн цэргүүд дундуур сулжин явсаар Шибтэй дайчны зуут байрласан газар сая хүрч ирлээ. Барын арьсан хуяг дуулгатай нас дөч гарч яваа ханхар өндөр биетэй, муна шиг урт том гартай эр Аминдуралыг хармагцаа хөөр баяр болон нуд нь сэргэж гараа алдлан угтав. Сайх хоёр эр Каспийн тэнгисийн хөвөөнд бие биенийхээ аминд орж явсан удаатай юмсанж. Бачман хэмээх эрийн толгойлсон дээрмийн эрс Отчигон ноёны цөөн хүнтэй явуулын багийг отож байгаад дайрч ороход нь Аминдурал, Шибтэй хоёр УРУУ нуруугаа налан илдээ сугалаад тосч байсан ажээ. Эртний хоёр дайчныг дуу алдан уулзаж байх үед Булгадар, Тодой хоёр ойролцоохон зогсон дайн дажны сонин сайхнаасаа хуучилж байсан хэсэг эрийн яриаг чагнаад амаа ангайлган эргэн тойрноо анзаарах ч сөхөөгүй болсон байв. Харахад дайчин цэрэг эр гэхээргүй энгийн арьсан хувцастай туранхайвтар хөх залуу жадаа тулан зогсоод , сайхан дуугаар хууч өгуулэх аж.
"...Михээ биднээс саяын харагд
сан зүйл хүн уу эсвэл хий далдын амьтан уу?" гэж асуусан юм. Энэ үед шунгинах чимээ гармагц цөмөөрөө бушуухан илдээ татан хамгаалах цавчилт хийлээ. Гэтэл бидний морийг хөтөлж явсан сартуул эр хуруу хэрийн гялалзсан ган төмөр духандаа зоолгоод уг ч дуугарч чадалгуй өнхрөөд ойчих нь тэр. Бид бугдээрээ "Юу вэ" гэж гайхсан л даа. Цагаан хэрэмнээс Шар мөрөн хүртэл тулалдаж явахад ийм зэвсэг ерөөсөө олж хараагуй. Нанхиадуудын аягатай хоолоо иддэг модон савх шиг дурстэй мөртлөө цул төмрөөр ирлээд хийчихсэн эд байсан шүү. Бид цөм сумаа сумлаж яг харвахад бэлдчихээд байсан юм. Ахиад зэв хангинах чимээ гармагц баримжаагаар цөм тэр зүг сум тавьж орхиод газраар өнхөрцгөөсөн. Энэ үед бэсудийн Кангар дайчны гутлын өсгийг нөгөө төмөр чинь хаваад зоогдчихсон байсан юм. Хар хурдаараа мориндоо мордоод сум тавьсан зуг руугээ ухасхийн давхицгаалаа. Тэгэхэд ёстой итгэмээргуй зуйл болсон доо. Яах ийхийн зуургуй л модон дээрээс бидэн руу гурван цагаан хувцастай хун шувуу шиг юм нисээд ороод ирсэн. Хамгийн түрүүнд давхиж явсан гурван морьтоныг мориноос нь хийстэл өшиглөж унагаад хоёр хөл дээрээ газар тэвхдэн буумагцаа нуруунаасаа сэлмээ суга татан гаргаад ирэх нь тэр. Харвал хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нанхиад зогсч байна. Гэхдээ л тэр сэлмээ өргөөд зогсч байгаа байдал, хөлний тавилт энэ тэр нь нэг л өөрөө. Би ч Ван Шиняны шилмэл цэргууд нь юм байх л гэж бодсон. Тэр даруй нөгөө гурав чинь үхэж байгаа ямаа шиг чарлаад л, салхи шиг эргэлдэн хийсээд тал тал тийшээ сэлмээрээ цавчлан ороод ирэв ээ. Хөөрхий муу Гандирын үхлийн шороо нь тэнд пурхийж хэнэггуй инээн зогсч байгаад л хамгийн түрүүнд сэлмэнд нь ар нуруугаа тас цавчуулаад унасан даа. Тэр муу хүүхний нь сэлмээ чадамгай хурдан хүчтэй эргүүлж байгаа гэж юухэв. Бас болоогуй алхаа гишгээ нь хэмжээ тоотой юм шиг байна лээ. Огт дайрч орох хий гаргахгуй цавчиж байсан. Нөгөө нэг урт гэзэгтэй, толгойгоо цагаан даавуугаар боочихсон эр ч бас их эд байсан. Манай хэрэйдийн Наяа ноёныг эрүүнд нь ганцхан өшиглөөд л тэрий хадуулчихаж байна лээ. Бид нар тэр завшааныг нь яахин алдах билээ. Наяа руу сэлмээ далайн дайрмагц араас нь яг улаан хоолойгоор нь суран бугуйлаа ганц шидээд л гуд татчихсан чинь ямаа шиг ганцхан муухай орилоод л уначихсан. Энэ үед харин нөгөө хүүхэн нь хайчны гуя шиг хоёр нарийхан төмөр гаргаж ирээд шидчихсэн чинь бугуйлын сур тас үсрээд явчихсан. Гэхдээ нөгөө гуд татуулж унадаг эр ахин өндийж ирээгуй л дээ. Аргагуй шуу дээ. Бугуйл шидсэн Жирхээ мэргэн чинь ороо хулангийн хүзүүг булга татдаг хун юм чинь. Тэр цагаан алчуурт босч ирэхээ болимогц нөгөө хүүхэн сандраад явчих нь мэдэгдсэн. Бид нар ч түүнийг амьдаар нь барьчих санаатай тал талаас нь дөхөөд очтол ганцхан үсрээд л бидний толгой дээгүүр даваад ар талд маань буучихаж байгаа юм. Цаас шиг л толгой дээгуур гараад явчихаж байгаа юм. Асар хурдтай хөдлөхгуй бол тэр муу хүүхний илдэнд толгойгоо алдаж магадгуй болоод явчихлаа. Наяа ноён нумаа сүвлэн татаад хуухэн руу харвасан чинь гартаа барьсан илдээр ганцхан ширвээд л сумыг нь хоёр хуваагаад хаячихсан. Бид нар бүгдээрээ найман хүн нийлээд нэгэн зэрэг харвахад тэр хүүхэн сэлмээ баруун солгойгүй эргэлдуулээд л газар унагаачихаж байгаа юм. Хэдийгээр урьд өмнө нь ийм улстай уулзаж учирч байгаагуй ч бид чинь ясны дайчин эрс шүү дээ. Жирхээ мэргэн яг тэр үед алдартай гурван харвалтаа угсруулж хиисэн дээ. Тэр бол гурван сумыг нумандаа зэрэг хөвчлөн татаад харвадаг арга. Хүүхэн хэдийгээр хоёрыг нь хаасан ч гурав дахь сум яг гүрээнд нь зоогдсон. Хөөрхий амьтан дэвхрэг шиг дээшээ хий агаарт нэг их цойлж ирээд л газарт пидхийтэл унасан даа. Бид нар туунийг тойрч очмогцоо сумыг нь сугалалгуй нэлээн харж зогсоцгоосон шүү. Учир нь тэр дороо үхэх учраас. Их яса хууль байгаагүйсэн бол ч ээлжлээд л эдэлчихмээр сайхан амьтан байсан даа. Хорезм, Тангудыг дайлж байхад хүүхэн хүчиндсэн улсыг Чингис хаан толгой дараалан өрлөж алсан учраас хэн ч тийм зүйл хийж зүрхлэхээ больсон шүү. Би үүнийг яагаад энд ярьж байна вэ гэвэл дайнд анх орж байгаа залуус мэдэж аваг гэж бодсондоо л хэлж байгаа юм" хэмээн хэлээд тэрбээр Булгадар, Тодой нарын зүг толгойгоороо дохижээ. Энэ уед Аминдурал ах нь тэднийг дуудсан тул залуу хевгүүд таяг тулсан эрийн яриаг гуйцэд сонсож чадсангүй. Үнэхээр ч таягт эрийн яриагаар тэр үеийн Монгол цэргийн дэглэм ган төмөр мэт хатуу байлаа. Юун хуухэн шуухан хүчиндэх, нэгэн аравтаас зөвшөөрөлгуй дээрэм хийхэд л даргатай нь хамт огтчин алах ялтай байв. Гэтэл тэр цаг үеийн тухай хөлсний бичээч нар хожмын түүхэнд тэмдэглэхдээ хэт гуйвуулсан байдаг билээ. Жишээ нь Рашид Ад-Дин, Аль Жувейний зэрэг нэрд гарсан түүхчид Самарканд хотыг эзлэх үеэр хотын төв талбайд монгол цэргууд эмс охидыг бөөнөөр нь хүчирхийлэн мал адгуус шиг цэнгэж байлаа гэж бичсэн байдаг нь хилс ташаа зүйл юм. Тухайн үед Чингис хаан хэрвээ ямар нэг цэрэг зөвшөөрөлгүй буюу дайн тулаанаас бусад үед хүн алах юм бол тухайн цэргийн аравтын даргыг шууд цаазалдаг байжээ. Зуутын дарга нь хүртэл доод цэрэг нь дээрэм хийсэний төлөө толгойгоо алдаж байсан удаатай. Ийм хатуу чанд сахилга баттай байсан тулдаа л дайн байлдааны ямар ч ү
ед монголчууд самгардан тэвддэггуй бат нягтарсан эв нэгдэлтэй байсан гэдэг.
Тодой, Булгадар хоёрыг Аминдурал ах нь Хорхасун дайчны зуутад байрлуулахаар
өгсөн байв. Уг нь таньдаг мэддэгээр нь Шибтэй дайчинд өгье гэж бодсон боловч хүний нь тоо нэгэнт гүйцсэн учир бутсэнгүй. Яг энэ үед Аминдурал ахын нь найз ортууд аймгийн дайчин Тастөмөрийг зуутын дарга болгох шийдвэрийг урд зугийн их замын цэргийг толгойлж байсан Мөнх жанжин /хожим хаан болсон Тулуйн ахмад хүү/ гаргасан байлаа. Үл таних олон цэргийн дунд үлдэж буйдаа эвгуйрхсэн Булгадар "Амин ахаа" хэмээн араас нь дуудахад ах нь түүн руу их л муухай харцаар эргэж харсан аж. Саяхан л эцэг ноёны гэрт эрхлүүлэн өхөөрдөж хамтдаа ан ав хийж, нум сумаар харваж байхыг нь инээд алдан харж зогссон тэр хүн биш, огт өөр хөндлөнгийн хүн шиг болсон байв. Тодой Булгадараас түрүүлэн ахдаа тэвруулэхээр гүйж очиход Аминдурал илднийхээ бариулаар тулхэн зогсоож "Намайг анх цэрэгт мордож байхад гэрээс хэн ч хүргэж ирээгүй юм шүү. Аав хүртэл өөрийнхөө Мянгатын харъяанд аваагүй гээд бодчих. Та хоёр одоо эр хүн шиг байхгүй бол гэртээ эсэн мэнд харьж ирж чадахгүй шүү. Энэ бол цэргийн газар. Аав ээж, эгч ахдаа үнсүүлэн тэврэлдээд байдаг газар биш" гэж тус тас хэлээд эргэж ч харалгуй явж одсон байна. Булгадар ахынхаа хүйтэн загнаж байгаа учрыг эндээс сайн ойлгосон учир дахиж ийм тийм гэж нялхамссангүй. Ийнхүү тэд 13-р зууны дайчин монгол ахан дүүс хэрхэн салж байсан тэр янзаар салж оджээ. Тодой ахыгаа явсаны дараа түрүүчийн таяг тулсан эрийн ярьсан гайхалтай түүхийг эргэн дурсаж, ямаршуу хүмүүстэй дайтах болсоноо ойлгоод урам орж сэргэжээ. Өөрийгөө цавчих, харвахын аль алинд нь эгэлгүй хэмээн боддог тэрбээр баатар болсон мэтээр л төсөөлж байлаа. Ялангуяа нанхиад нарын нутагт явж ороод үнэхээр тийм сайхан сэлэмчин бүсгүй байдаг бол ялан дийлчихээд эхнэрээ болгоно гэж мөрөөдөж ч үзсэн байна. Хорхасуны зуутад газар газрын янз бурийн овог аймгийн дайчид цуглажээ. Дийлэнх нь 16-21 насны шижигнэсэн гавшгай залуус байлаа. Цэргүүд сэлмээ ирлэх юмуу хуяг дуулгаа засч янзлан хоорондоо тэгж айлдаж, ингэж хүн алсан гэх маягийн зүйлс ярьцгаана. Тодой ээжийнхээ уутанд хийж өгсөн хатааж чанасан борцноос хүлхэх зуураа өөрөөс нь хэдэн сарын өмнө төрсөн болохоор ч тэр юм уу Булгадарыг энэ удаа ахаа хэмээн өргөмжлөн "Ах аа, миний нумын хөвчийг чангалаад өгөхгүй юу. Сум нь хол тусаг" гэхэд цаадах нь "Үгүй ээ. Чи нумын хөвч яг тусах газраа хангалттай нисэхээр тохируул. Чангалчихвал хэт хурд аваад онохоо болино" гэх мэтийн зүйлийг хоорондоо ярьж суутал авдар шиг том гуя, булчин шөрмөс нь хад чулуу шиг зангирсан тунгусийн дайчин эр Тодойг дуудаж шилэн хүзүүнээс атгаад хүзүүны хуян гаргаадах хэмээн тушаажээ. Булгадар ч хэдийнээ ах хүний зангараг олчихсон "Битгий оч. Наадах чинь хүн дээрэлхэж сурсан царайтай нөхөр байна" гэж хэлэхдээ тунгус овгийн эрийг өөрийнхөө аравтын дарга Хабичи болохыг мэдсэнгуй. Аравтын дарга хүн цэргээ яаж ч тушаасан, яаж ч зодсон өөрийн нь эрх мэдэл байдаг ажээ. Тунгус овгийн дайчин эр Хабичи нь нэгэн цагт бэсудийн Зэв жанжны хүү Аюугийн амь сахигч байсан, хориод удаа дайн тулаанд орохдоо нүүрэндээ ганц ч илдний сорви авч үзээгуй эр байлаа. Тэр цагт хичнээн олон дайнд орох тусмаа нуурэндээ сорви аваагуй хунийг шилдэг гэж магтдаг байв. Учир нь шарх сорви нь хүнд ярганы цавчилдаан дундаас арай ядан амь дуйж эсэн мэнд гарч ирсэнийг харуулдаг бол нуур царайндаа сэлмийн ир хүргэхгүй мултарна гэдэг уг хүний овсгоо самбааг харуулж байна гэсэн уг. Тодой Булгадарын үгэнд орж нурууны хуян хурдан гарга гэж тушаасан аварга эр луу очсонгуй. Сонсоогуй царай гарган илдээ ирлээд хялгас тавин тас үлээж узэв. Тунгус эр царайгаа барайлган гараа салаавчилж дээшээ харан хэвтсэнээ "Жилбэгээ" гэж муухай орилсон аж. Бусэлхийгээ хүрсэн урт үстэй, 1223 онд Исламын жижиг цайзыг довтолж байхдаа ассашинуудын хэрмэн дээрээс шидсэн урт сэрвээт сэрээнээс нүүрэндээ эвгуй сорвитой хоцорсон, тунгус эрээс ч өндөр бахим хар хүн түүн рүү гүйж ирлээ. Хэрвээ энэхүү Жилбэгэ гэгч аймшигийн царайтай эр нурууны хуян гаргаж өг хэмээн эхлээд дуудсан бол Тодой өөрийн эрхгүй гүйн очих байсан мэт санагдана. "Жилбэгэ чи энэ хоёр шинэ цэрэгт аравтын даргын үгэнд орохгүй бол яадагийг газар дээр нь харуулаадах" гэж тунгус эр зандарлаа. "Юу? Аравтын дарга гэв үү? Хэн нь аравтын дарга юм бол" хэмээн Булгадар сэртэсхийн бодох сацуу үсээ намируулсан Жилбэгийг харвал тэр хаш цагаан шудээ яралзуулан инээгээд ер муу зуйл хийх янзгуй байх шиг. Тэрбээр Булгадар, Тодой хоёрын зуг толгой дохин инээсээр, эр үхрийн сураар дөрөв давхарлаж сүлжсэн бүдүүн ташуураараа алгаа цохилсоор хүрч ирэв. Жилбэгэ ташуураа огцом далайн гуядахад Булгадарын нэрэлхүү бардам зан хөдөлж, дөмөн ташуур нуруун дээрээ буухаас урьтан бөхийж бултаад тэр даруй илдээ суга татаж ташуурын сурыг голоор нь хоёр хувааж орхив. Аравтын даргынхаа нүдэн дээр дайн байлдаангүй тайван үед илд сэлэм сугалах нь тэр цагийн монгол цэргийн хуулинд хатуу ялтай хунд хэрэгт тооцогдож байжээ. Булгадар хэдийгээр бусдын амнаас цэргийн Их Яса хуулийг сонсч байсан ч залуугийн харгай, гэнэн болчимгуй хор шартай зангийнхаа улмаас илд сугалаад зогсохгуй хуучин хашир дайчны гарт байсан ташуурыг тас цавчин том алдаа хийжээ. Жилбэгэ тэр даруй махир илднийхээ хажуугаар Булгадарын хацар луу алгадан унагатал нэгнийгээ өмөөрсөн Тодойгийн зангидсан нударга эруун дороос нь өлгөн цохиж хашир дайчныг хөл дээр нь туйвуулсан аж. Тодой, Булгадар хоёр аварга эрийн дөнгөж л цээжээр нь татаж байсан ч түүнтэй зодолдохоос өчуухэн ч айсангуй. Учир нь Бөөрөлжуутийн ширэнгэд үүнээс ч аварга том хучирхэг улангасан баавгайтай хоёулаа гардан тулалдаж, төө хэрийн ясан иштэй хутгаар зурхэнд нь сулбэн алж байсан тул тэр араатаны хажууд энэ муу хун юу ч биш юм шиг санагджээ. Жилбэгэ дайчин эрүү рүүгээ хүчтэй цохиулсан ч бахтай нь аргагуй тас тас хөхрөөд тэр даруй Булгадарыг сэвхийтэл өргөн авч эргүүлмэгцээ хөлөөр нь Тодойг гуядан унагаасан аж. Хүчирхэг эрийн бахим саварт базуулсан ах дүү хоёр гүн хясаа руу унах шиг болоод ухаан нь балартжээ. Амнаас нь цус амтагдан арай чүү сэргэмэгцээ хоёуланг нь ар нуруугаар нь холбон хүлсэнийг мэдэрлээ. Цэргийн Их Яса хууль зөрчиж, аравны даргын үгийг эс тоомсорлон, амгалан үед гартаа илд барьсаны төлөө ах дүү хоёрыг зуутын өмнө тус бур гучин удаа ташуурдан шийтгэхээр болжээ. Удалгуй дуухэлзсэн морьтой хэсэг эрсийн хамт Хорхасун дайчин хүрч ирлээ. Тодой зуутын дарга Хорхасуны баруун талд толбот бор морь унаж хөндөлсөн зэргэцэх ширвээ сахалтай эрийг олж хармагцаа баясан дуу алдав. Тэр дайчин бол хэдхэн хоногийн өмнө Аминдурал ахын нь хамт гэрт нь зочлон амарч саатаад сумаа бэлэглэж байсан ортууд аймгийн Тастөмөр дүрээрээ байлaa. Булгадар, Тодой хоёр олон цэргийн өмнө гэсгээх ялааc их л айж байсан учир Тастөмөрийг хармагцаа энэ ялаас мултрах нь лав боллоо хэмээн баярлажээ. Дөнгөж зуутын даргын тушаалаа хүлээж аваад байсан Тастөмөр Хорхасуныг эртнээс таних тул Аминдуралын захьсанаар хоёр дууг нь шалгаж үзэхээр ирээд ийм хэрэг мандуулсан байхтай нь таарсан аж. Гэвч цэргийн Их Яса хуулийг наcaapaa мөрдсөн Тастөмөр болсон явдлыг сонсоод Тодой, Булгадар хоёрыг өмгөөлөх ганц ч үг хэлсэнгүй. Нүдний нь өмнө аравны дарга нь тэр хоёрын тоосыг гөвж буйг хараад үл ялиг инээмсэглэн зогсч байлаа. Үүнд нь маш их хорссон Тодой, Булгадар хоёр хэдийгээр нулимс унаган байдагаараа орилмоор байсан ч хор шарандаа шүдээ тас зуусаар гучин ташуурын сурыг тэвчин өнгөрүүлжээ. Энэ үед Аминдурал ах нь ах дүү хоёрын өмнө зүг явах цэргийн мянганы ноёноор томилогдсоныг тэд мэдсэн бол эрх зан нь хөдлөөд өмөлзөн уйлах байсан биз ээ.

Ямухай жанжин шилмэл цэргуудээ /жад хороо/ авч ирсэнээр өмнө зүг явах цэргийн аяныг шуурхайлахаас өөр аргагуй болсон байв. Тэд гурав хоногийн дараа гэхэд Цавчаал боомтонд хурсэн байх даалгавар авсан байлаа. Хамаг бие нь ташуурын сурны ормоор шархиран өвдөвч Тодой, Булгадар хоёр харвасан сумыг сэлмээрээ ганцхан цохиод хугалдаг узэсгэлэнт охид хүүхнүүдтэй тулалдаж үзэхийн мөрөөслөөр өвчин зовиураа умартаж явав. Цэрэг тус бур хөтөлгөө морио сэлгэн довтолсоор хоёр дахь өдрийн орой гэхэд хөх тугийн доор жигдэрсэн хоёр тумэн цэрэг эр их Монголын элсийг туулан гарч ирлээ. Энэ хооронд Тодой, Булгадар хоёр өөрийн аравтын цэргүүдтэй ижил дасал болон нөхөрлөж амжжээ. Тунгус омгийн Хабичигийн барьсан хөх тугийн дор тэдэнтэй зодолдож танилцсан Жилбэгэ, жүрхиний Идэрчигч, чинос овгийн Хүрүгэ, Гачир, Их нудэн, Байжу, гөрөөчний Цээлээгээс гадна нэгэн их алдар цуутай хун байсан нь Сөнөдийн Томалугу баатар байлаа. Энэ дайчин хэдхэн сарын өмнө Ямухай жанжны байгуулсан тусгай жад хорооны шилмэл цэрэгт аравны дарга хийж байхдаа ялимгуй зодоон хийсэний улмаас зэмлэл хулээн тушаал бууж жирийн цэрэг болсон хэнэггуй нэгэн байв.

Нанхиадын тулалдах эрдэм буюу Монгол цэргийн шилмэл "Жад хороо" байгуулагдсан түүх 4-р бүлэг.


Ямухай жанжны мэдэлд оршдог шилмэл жад хороо гэдэг нь цэргийн эрдэм бүрийг нэвтэрхий эзэмш
сэн хашир туршлагатай дайчдаас бүрддэг маш их нэр хүндтэй анги байв. Орчин үеийн хэллэгээр бол "Альфа", "Дельта" гэх мэт тусгай ангийн дайчид л гэсэн үг. Тэрхүү жад цэргийн хороог анх байгуулах болсон шалтгааны талаар хэдэн үг дурсах нь зүйтэй болов уу. Энэ нь хоёр жилийн өмнө болсон явдал байв. Тэр үед Буха чинсан шатаж уугисан Бээжингээс баруун хойш яаран дутаасан Алтан улсын жанжин Ванган чинсаны цэргийг гэзэг даран мөшгин хөөж явтал эгц улаан зам дээр нь хоёр морьтой нанхиад хөндөлдөн зогсч байжээ. Их цэргийн тэргүүнд явсан толгойн ангийг Хонхотаны Хар Хулан ахалж явсан бөлгөө. Тэд улаан зам дээр нь хөдөлгөөнгүй зогсох хоёр нанхиад эрийг хараад отолт байж болзошгүй хэмээн болгоомжлон зогтуссан аж. Юуны өмнө энгүүдийн Барсыг дөрвөн цэргийн хамт урагш довтолгон нанхиадуудаас яах гэж зам хаасан учрыг олуулахаар явуулжээ. Нэг нь толгойгоо цагаан ямбуугаар нямбай гэгч нь ороосон, чөгөө нь мулзайтал хуссан халзан толгойтой хоёр морьтон тэднийг угтан ургаа хад чулуу шиг хөдөлгөөнгүй зогсох ажээ. Тэднийг гурван зуун алдын зайд хүрч очтол хоёр нанхиадын гар үл ялиг хөдлөх шиг болоод Барсын дөрвөн талд явсан дайчин эрс хоолойгоо хуруун чинээ төмрөнд тас хяргуулан мориноосоо гулдайн ойчих нь тэр. Барс их төрийг үүсгэсэн 1206 оноос хойш эдүгээ хүртэл 159 дайн тулаанд хатгалдан орохдоо иймэрхүү нүдэнд үл үзэгдэх зэвсэгээр хүнийг холоос хурдан бөгөөд мэргэн хороодог дайсануудтай огтхон ч учирч байсангүй. Хоёр нанхиадын нэг нь гараа нуруун дээгүүрээ давуулан сэлмээ сугалмагцаа арван алдын зайнаас морин дээрээсээ ирвэс шиг үсрэн дүүлэн иржээ. Монголчууд тухайн үедээ Ванган Чинсаны цэрэгт зэвсэгийн эрдэмээр гайхагдаж асан, нэр сүр нь Алтан улс даяар төдийгүй Хөх мөрөн, Шар мөрний сайн эрсийн зүрхийг чичрүүлж явсан "Умардын луу" хочит Шан Фэн, "Азарган чоно" хэмээх Чан хоёртой тулж байгаагаа мэдсэнгүй. Ванган Чинсан зам буруулан зугтах цэргийнхээ арыг хамгаалж, монголчуудыг саатуулахаар зэвсэгийн эрдэмд гарамгай хоёр баатраа илгээсэн ажээ. Шан Фэн нь "Умардын луу" хочийг Шаолинь сүмд 25 жил шавилан сууж байхдаа Их могойт уулын хавцалд бүгсэн 30 догшин дээрэмчнийг ганцаараа дарж зүүсэн болой. Хожим түүний зэвсэг болон нударгын эрдэм Алтан улсын хааны ордонд хүртэл цуурайтаж ирмэгц Вангин Чинсан хааны бие хамгаалах торгон цэргийн хамгаалагч болгохоор урилга заллага явуулсан юмсанж.
зэвсэгийн эрдэмд төгс нэвтэрч, бурханы номонд тэрхий гэгээртэлээ сүм хийдээ орхихгүй гэж андгайлсан Фен хааны ордонд ирсэнгүй. Харин гурван жилийн
дараа умардын зэрлэг нүүдэлчин монголчууд их улсад довтолж, цагаан хэрмийг даван нийслэл Жүндүг түйвээж эхэлмэгц сайн дураараа сахил санваараа шувтлан хааны албанд хүрч ирсэн юмсанжээ. Түүний хажууд буй торгон цэргийн даамал Чан хэдийгээр Шаолинь эрдэмд суралцаагүй боловч хар нялхаасаа илд жадаар тулалдах аргад нэвтэрхий суралцан, Алтан улсын омог ихт дайснуудыг өөрийн гараар устгаж нэр алдраа дуурсгасан нэгэн байлаа. Ялангуяа Гунфан хавцалд Сүн улсын цэрэгтэй элсэн тулалдаанд ганцаараа 120 дайсаныг цавчин ялсан баатарлаг явдал нь ард иргэдийн дунд домог мэт мөнхөрч тэр талаараа зохиосон дууг нь тариачин эрс ургацын баярынхаа үеэр дуулан баясдаг болоод байжээ. Чан дэргэдхи дөрвөн цэргээ хануур жаданд сүлбүүлсэн ч үл хайхран ганцаараа салхи шиг довтлон буй Барсын урдаас сэлмээ сугалан харайсан аж. Тухайн үедээ нанхиадын зэвсэгийн сайчууд хэдийгээр илд сугалан тулалдахдаа гаргууд боловч морьтой довтлон ирж буй хүнтэй дайтаж огт сураагүй, морийг зөвхөн хөл дүүжлэн унахад л хэрэглэдэг байсан билээ. Иймээс Эмээлтэй морио орхин газраас дээш гурван алдын өндөрт эргэлдэн хөөрөөд өөдөөс нь айсуй монгол эрийн зүг довтолжээ. Барс урдаас нь нисэн довтолж ирсэн цагаан алчууртын сэлмийг хариулж чадсан боловч тогтоож дийлэлгүй хамтдаа морин дээрээсээ давхралдан унажээ. Газарт унасан хойноо Барс тэр даруй самбаачлан цагаан алчууртыг заамдан авч өвдгөн доороо хийгээд багалзуурыг нь шахсан аж. Гэвч түүний дор орсон эр хөлөө чөлөөтэй саван ар нуруу руу нь өшиглөхөд тэрбээр үүдэн хойморын зайтай шидэгдэн ойчжээ. Ингээд хоёул босч сэлмээ сугалан бие бие рүүгээ довтлоход бэлэн ойртоход цагаан алчууртай хятад эр бүжиглэж байгаа мэт хөлөөрөө уран гоё хөдөлгөөн газар зурж үйлдээд хажуугаар нь алчуур мэт хөнгөнөөр нисэн өнгөрөх зуурт Барсын зүүн эгэм тасхийн янгинаад явчихаж. Олон дайн тулаан үзэж, толгой дээр нь далайсан олон янзын сэлмийг нүд ирмэхийн зуурт анзаараад бултан зайлж, өрсөн цавчиж явсан Барс энэ удаа нанхиад эрийн цавчилтыг олж харсангүй. Түүний бүрмэл хуягны завсараар цус садран гарч ирлээ. Энэ үед хоёр хөл дээрээ эргэлдэн буусан Чан багшийнхаа захисан үгийг гэнэт санасан аж. Багш нь түүнд "Нүүдэлчидтэй тулалдахдаа шархдуулж болохгүй, шууд л алах хэрэгтэй. Тэд садарсан цусаа үзвэл улам омогшин улайрч дайрдаг муйхар улс" гэж байсан аж. Үнэхээр ч Барс түүн рүү өргөн хавтгай илдээ налуулан гурван удаа дээгүүр, гурван удаа доогуур маш хурдан гялсхийтэл цавчсаныг Чан арайхийн няцааж хойшоо алхам ухарлаа. Чан тэр даруй "Буйлсын мөчир усанд хөвөх" гэсэн алдартай сэлмийн эрдэмийг хэрэглэхээр шийдэж тэр даруй нуруугаараа хөрвөн эргээд илдээ усны давлагаа мэт туялзуулан довтлоход цусандаа бялтсан монгол эрийн өргөн сэлэм илдийг нь урдаас нь угтуулан ганцхан цохих шиг болтол "Усанд хөвөх буйлсын мөчир" аргаар эргэлдэж байсан сэлэм нь гараас нь мулт үсрэн тээр хол шидэгдэж унасан аж. Нанхиад эр гар хоосон болсоныг хармагцаа Барс дахин довтолж өөд уруугүй цавчин ортол цагаан алчуурт түүний урдаас зөрж гишгэх шиг болмогцоо сэлэмтэй гарыг нь атгаж аваад ер бусын их хүчээр нуруун дээгүүрээ давуулан нисгэж хөөргөөд ар нуруугаар нь пид хийтэл шидэж орхих нь тэр. Барс их цус алдсанаас арай ядан гуйвсаар босч иржээ. Монгол эр сэлмээ тулан өндийн байгааг харсан Чан түүний тамирдсаныг-мэдэж Шан Фэн руу харвал цаадах нь хоёр үзүүрийг нь гинжилсэн арзгар төмөртэй модон бороохой гарган шидсэн агаад тэр дор нь шүүрч авсан аж. Нанхиад эр мөнөөх холбоотой арзгар муныг салхи хүүгтэл баруун солгойгүй эргүүлэн ойртохыг харсан Барс чухам цагийг нь олж хүчтэй цавчсанаар гинж нь тасарч хоёр гарт нь нэг хоёр муна болон салж орхив. Гэвч нанхиад эр хоёр мунаа солбин эргүүлсээр суун тусах шиг болмогц эрчилсэн өргөст Мод Барсын ар дагзанд гал манартал тусч, тэрбээр хөл дээрээ тогтох гэж чармайсан боловч дараагийн арзгар муна баруун шанаанд нь ирж буусанаар нүд нь харанхуйлан нүүрээрээ газар шурган унасан аж. Энэ тулааныг холоос харсан Хар Хулан есөн мэргэн харваачийг мордуулж наад хоёртоо ойртох хэрэггүй. Холын зайнаас сумаар сүлбэчих гэж тушаажээ. Харваачид сум тусах газарт довтлон очмогцоо мориныхоо амыг хөндөлсүүлэн татаж зогсоод нэгэн зэрэг нумаа сумлан зогсоо зайгүй харваж эхэлсэн аж. Гэвч хоёр морьтон эр нисэн ирэх сумыг барьсан сэлмээрээ сурмагхан гэгч нь цавчин унагасаар урагш довтлон орж ирсэн байна. Хоёр нанхиад эр сэлмийг жинхэнэ гайхамшигтай эзэмшсэн улс болохыг монголчууд ийн анзаарчээ. Харваачид зогсоо зайгүй сум тавьж байсан ч тэр хоёр бие биедээ ганц ч зэв хүргэлгүй тэдэнд Тулж ирээд харваачдын дундуур довтлон оров уу үгүй юу эмээл дээрээсээ агаарт хий үсрэн, годройтон нисч нүд ирмэхийн зуур есөн харваачийг хөнөөж тэдний зөвхөн эмээлтэй морьдыг нь л үлдээжээ. Ямаршуухан хүчирхэг эрстэй тулгарсанаа ойлгосон Хар Хулан бахтай нь аргагүй Шүдээ яралзуулан инээж илдээ өргөөд бөөнөөрөө дайрч орохоор шийдсэн байна. Тэр үеийн монголчуудын морин цэргийн дайралт гэдэг үерийн ус, түймэрийн гал шиг хөнөөлтэй хурдан хүчирхэг, юугаар ч зогсоохын аргагүй аюултай довтолгоон байсан юм. Хар Хулангийн араас толгойн сэргийлэхэд явсан наян монгол цэрэг сэлмээ ярсхийтэл өргөн уухайлсаар дайрч орлоо. Зам зууртаа хэд хэдэн цэрэг нанхиадуудын шидсэн хангинуур зэвэнд тас хяргуулан мориноосоо салжээ. Хоёр нанхиад эр морин дээрээсээ агаарт үсрэн эргэлдэж, сэлмээрээ баруун солгойгүй цавчлан, заримдаа газраар өнхөрч, хөлөөрөө хүртэл өшиглөн унагаж, заримдаа жигүүртэй юм шиг толгой дээгүүр нь дүүлэн нисч тэр гэхийн тэмдэггүй бөөн үймээн болж орхижээ. Монголчууд өмнө нь хэзээ ч ийм олуулаа хоёрхон хүн рүү дайрч байсангүй. Салжиудын Есүнгэ мэргэн зай завсарыг нь соргогоор олж хараад Чаны сэлмэн доогуур улаан суга руу нь огцом харваж унагаагүй бол монголчуудын хохирол улам л нэмэгдэх байлаа. Харин нөгөө Шан Фэнгийн нь дөрвөн талаас бугуйл хаян татаж барьж авсан байна. Гэвч тэр дөрвөн мөчөө бугуйлын суранд ороолгож тэлүүлсэн атлаа дотоод хүчээ ашиглан хоёрыг нь тас өшиглөж орхижээ. Сүүлд нь улаан хоолойгоор нь хаясан Хар Хулангийн бугуйл багалзуурыг нь шахан ухаан алдуулж түүнийг амьдаар нь барьж авсан аж. Энэхүү замбараагүй тулааны талбарт 30 орчим шилдэг дайчин эр хоёрхон нанхиадын илдэнд тасар цавчуулан амиа алдсан байхыг харсан Хар Хулан цаашдаа ийм тулаан хийвэл маш эрсдэлтэй болохыг ойлгож авсан байна. Тэрбээр уурсан хорссондоо Шан Фэнийг дөрвөн мөчөөр нь омголон морьдын сүүлнээс зүүж тасар татуулан хороожээ. Гэвч энэ үед их цэргийн хамт дөнгөж хүрэлцэн ирсэн Буха Чинсан түүнийг муйхарлан довтолж олон цэргийн амь үрэв, мөн өөрийн нь тушаалгүйгээр олзны хүнийг цаазаллаа гэж хилэгнэн зуутын даргаас нь мулт татаж жирийн цэрэг болгожээ. Тэр явдлаас хойш нэг их удалгүй дөчин хүнтэй тэнцэж тулдаг хоёр нанхиад эрийн тухай яриа ам дамжин түгсээр Бор жанжны чихэнд хүрчээ. Хятадын Сүн улсын гүн рүү нэвтрэх тусам ийм чадвартай улс олон таарч, цэргийн аян дайнд хүндрэл учруулж болзошгүй тул Бор жанжны зөвлөснөөр Өгөөдэй хаан цэргийн эрдэмд нэвтэрхий Ямухай баатрыг дуудан тусгай шилэгдмэл "Жад" хэмээх цэргийн хороо үүсгэн байгуулахыг тушаасан түүхтэй юмсанж. Отог аймгуудаас хамгийн шипмэл цэргийг цуглуулсан "Жад" цэргийн хороонд агаарт шидсэн хулсыг газарт буухын завдалгүй 12 хэсэг цавчин зороод хаячихдаг хүмүүс захаас аваад л зөндөө байсан агаад тэд илдээрээ буруу зөвгүй наадаж явдаг байв. Өгөөдэй хаан Ямухайд тусгай хороо байгуулах даалгавар нь цаанаа бас л нарийн учиртай байж. Ямухай гол төлөв заншлаач тагнуулын зарлиг биелүүлсэн бөгөөд Перс, Араб, Багдад, Гуулин улсын Хейжү арал, Сүн улс Зааны аралд хүртэл нэвтэрч чадсан хөх төрийн урдаа барьдаг эрсийн нэг байлаа. Тиймээс Зэв жанжин, Бат хаан хоёр хүртэл Ямухайгаас битүүхэн айн ширвээтдэг байсан нь нууц биш. Өгөөдэй хаан "Жад" цэргийн хороо байгуулахыг чухалчилж Ямухайд тушаал буулгасан нь нэг ёсондоо Алтан улс хийгээд Сүн улсын цэрэг зэвсэгийн эрдэмийг үнэлсэн хэрэг байлаа. Тухайн үед даян дэлхийн Шаандаа илд агсаж, нуруундаа нум үүрсэн улсаас хамгийн шилдэг цэрэг нь монголчууд байсан юм. Гэтэл тэдний дундаас жинхэнэ соруудыг нь түүн ялгаж тусгай хороо байгуулах болсон нь дээр доргүй ам зөрөх яриа ургаж эхэлсэн байлаа. Харин Хишигтэн болон Хэвтүүл цэргүүдээс хэнийг ч авч болохгүй гэж Өгөөдэй тушаажээ. Ямухай Цэцэн баатарын хамт мянгатуудаар гурван сар хэрэн тэнэж, шигшин сонгосоны эцэст монгол хэлт 82 омог бүрээс арван шилдэг дайчныг ялган авч "Жад" цэргийн шилэгдмэл мянгатыг бий болгожээ. Гэхдээ тэр зөвхөн сэлэм жад, нум тавин тулалдах эрдэмд гоцоос гадна цайз хэрэм тэсэлж дэлбэлэх, хордуулах, харвах төхөөрөмж бүтээх зэрэг ур чадвартай хүмүүсийг тусгай ангид хамааруулах зарлиг гаргасан билээ. Жишээ нь дүүгүүрийн узуүрт суурилуулсан "Вааран сум" байна. Одооныхоор бол динамиттай төстэй уг тэсэрдэг сумыг жалайрын уран Дархан Гэлэг анх санаачлан зохиож Калкгол дээр Оросын вангуудтай хийсэн тулаанд Сүбээдэй баатар амжилттай хэрэглэсэн билээ. Нунтаг хар дарийг хөх цахиурын үртэстэй хольж хатуу барзгар чулуу бүхий шавраар тойруулан бүрж хатаагаад завсараар нь цухуйсан олсны үзүүрт гал өгч дүүгүүрдэн эргүүлж байгаад шидмэгц чих дүлийрэм дуу чимээ гарган, бөөн чулуу үсэргэн дэлбэрдэг байж. Анх Зэв, Сүбээдэй нар хипчакуудтай хутгалдсан мэргэдийн үлдэгдэлийг даран сөнөөхөөр хөдлөх үед Чингис хаан 12 ширхэг шавар вааран сум, зургаан төмөр тэрэгний хамт өгч явуулсан билээ. Зэв замдаа Гүржийн Даша хааны цайзыг дайрах үедээ авч явсан сумнаасаа есөн ширхэгийг нь хэрэглээд Калка гол дээр оросуудтай тулалдахдаа ердөө гурван ширхэгтэй үлдээд байсан ажээ. Ер нь тэр тулааны тухай эртний түүхэн тэмдэглэл маш ховор үлдсэн байдаг юм. Песковын сүмийн он дарааллын бичиг хэмээх шарласан хуудсанд "Местислав ноён Калк голын тулаанаас өрөөсөн гараа тас цавчуулан зугтаж ирээд шархны халуунаа даалгүй нас барав. Оросын олон ван дагуулж гарсан цэргүүдийнхээ хамт буцаж ирсэнгүй. Одоо биднийг хэн хамгаалах билээ. Бурхан минь таниас өөр хамгаалагч Орост үлдсэнгүй" гэж дурдсан байдаг юм. Харин хожмын үеийн Оросын түүхчид Калка голын тулааныг дүрслэхдээ хэт нэг талыг барин туйлширч, өөрсдийн өвөг дээдсийн ялагдалыгзөвтгөхийн тулд татар монголчууд 400 мянган цэрэгтэй байсан гэж бичдэг болсон билээ. Чин үнэндээ анх Хорезмаас 20 мянган цэрэгтэй хөдөлсөн Зэв, Сүбээдэй нар Дундад Азиар дамжин половцуудын нутгаар гэтэлж Калк гол хүрэх замдаа 3000 орчим цэргээ алдаж, 18000 дайчнаа хөнгөнөөр шархдуулан замдаа эмчлэн эдгээж, удаан эдгэрэх хүнд шархтай 300 дайчнаа буцах замдаа авахаар суурин газар сахиурын хамт үлдээж ердөө л 15 мянган цэрэгтэй оросуудын өмнө зогссон билээ. Тэгэхэд тал талаас цугларсан Оросын вангууд хэдийгээр сахилга журамгүй, эмх замбараа муутай байсан хэдий ч 80 мянган цэрэгтэй байсан билээ. Оросын вангуудын дотроос Святослов ван л ганцаараа өөрийн цэргийг эмх журамтайгаар удирдан монголчуудын өөдөөс дайрч ирсэн байдаг юм. Сүбээдэй зөвхөн тэдний хороог бутаргахын тулд нөөцөнд үлдсэн сүүлчийн гурван ширхэг вааран сумыг хэрэглэсэн байдаг. Гурав байтугай ганц Ширхэг вааран сум л эмх цэгцтэй ирж яваа довтолгооныг бусниулан сарниулахад хүрэлцдэг номтой. Ариун Ромоос эхлээд Багдадын Халиф, Мисир болон Хятадын цэрэгт хүртэл ийм тэсэрдэг сум үзээд өгье гэсэн ч байхгүй байсан учир арга ч үгүй. Калка гол дээр Оросын вангууд Зэв и Сүбээдэйн цөөхөн цэрэгт шившигтэйгээр ялагдсаны дараа монголчуудын хувьд Европ руу цөмрөн орох үүд хаалга цэлийтэл нээгдсэн түүхтэй. Тэгвэл энэ удаа Ямухайн удирдлага доор байгуулсан "Жад" цэргийн мянгат нь нэгэн зүйлийн гамшиг тээсэн зэр зэвсэгтэй, тэр үеийн Монгол цэргийн жинхэнэ сор болсон эрчүүдээс бүрдсэн нэг ёсондоо "элит" анги байлаа. Тийм ч учраас Ямухай цэргийн эрдэмийн эл тусгай ангийг байгуулсаныхаа дараа тулааны урлагийн бяцхан баяр хийж, гучин хоёр бөх барилдуулан Өгөөдэй хааныг урин залж үзүүлсэн байгаа юм. Ямухай тэрхүү найрыг сэтгэлдээ дүрслэн бодож байлаа. ...Хүрээлсэн их галын дунд Тугч хэмээх жалайр эр, Айдар хэмээх чинос овгийн эр өөд өөдөөсөө харан зогсох бөгөөд Тугч гөрөөсөнд мярайж яваа аятай өлмий дээрээ огцом гүйж аяархан гэтсээр Айдарыг тойрон ирэхэд Айдар бул чулуу шиг хөдөлгөөнгүй зогссоноо гэнэтхэн сэлмээ суга татмагцаа нуруугаараа холбирон эргэж хагас саран таталт маягаар асар хүчтэй цавчсан бөлгөө. Хэрвээ тэр үед Тугч бөхийж амжаагүй бол цусаараа ойр орчмын өвсийг нэлд нь будах байсан биз. тонгойн бултмагцаа гэнэт үсрэн Айдарын ар талд гарч илдээрээ бамбайг нь ганц дэлдэн унагахад аварга том бамбай Айдарын хөл дээр нь унасан ч тэр тоосон шинжгүй бамбайг өлмийгөөрөө этэн өшиглөсөн агаад Тугч толгойгоо ялимгүй гилжийлгэсэн юм. Яг энэ үед төмөр тоног, цул шир болсон хүнд зэвсэг хажуугаар нь хэрэм цөмлөх харвагчийн чулуу шиг л сүнгэнэн өнгөрч билээ. Тугчийг ялимгүй барьц алдахыг алдалгүй харсан Айдар сэлмээ баруун солгойгүй эргүүлэн нэхэн ирсэн ч цаадах нь сэлэмний нь доогуур 'шурган ард нь гарахдаа ялимгүй зүүн тийшээ найгах мэт болоод илдээрээ доош хатган цавчаад хөл солбин эргэж зогссон аж. Тугчийг ардаа гаргачихсан Айдар гэнэт огцом эргэтэл тэднийг харж суусан хүмүүс нирхийтэл инээлдэх нь тэр. Сэлмээ хоёр гараараа атгасан Айдар урагшаа ганц хоёр алхмагцаа л хүмүүс яагаад инээлдсэний учрыг ойлгожээ. Тугчийн сэлэмний хурц ир түүний хуяг дуулга, хувцас өмсгөл, дотуураа өмссөн цагаан ямбуу цамцыг нь хүртэл хага татан яг тэгшхэн хоёр хуваан цуулж, хонго бөгс нь хүртэл ил гарчихсан зогсч байжээ. Ийм байдалд орсон Айдар мэдээж ялагдсанаа хүлээн зөвшөөрч Тугчид мэхийн ёсолж билээ. Үүний дараа Ямухайн дохиогоор торонд хийсэн барыг гинжнээс нь мултлан тавьсан юм. Цоохор эрээн бар торноос ууртай нь аргагүй үсрэн гарч ирсэнээ урууд аймгийн дайчин Ширэмүн баатар луу архиран дайрав. Ширэмүн бол тэр жил хаад ноёдыг цэнгүүлэх ёслол дээр эдүгээ "Жад' цэргийн даамлаар тохоогдоод байгаа Ямухайг мянганы ноён байхад нүдэн дээр нь гурван бартай ганцаараа тулалдаж бүгдийг нь зүйл дуусгаад мэхийн зогссон эр билээ. Их хааны сэнтий дээр сархад шимэн налайн суугаа Өгөөдэй арван хэдэн жилийн өмнө Түвдийн уулсаас эцэг Чингис хаанд бараалхаж ирсэн Чан Чунь Бумбын нэгэн шавь нүцгэн нударгаар бартай тулалдаж, гавлыг нь хага дэлсэж алсан явдлыг нэхэн санаж суух зуур Ширэмүн сэлмээ сугалан ирийг нь үлээж, эрхийгээрээ тэмтэрч үзсэнээ биеэ хураан атирах барнаас өрсөн өөдөөс нь үсэрсэн юм. Бар ч түүний урдаас цоройн үсэрсэн боловч хажуугаар нь хальт зайлаад өнгөрсөн Ширэмүний махир сэлэмний ир цээжийг нь ярж орхисон байж билээ. Цоохор арьсанд нь нэвчин тодрох цусаа үзээд улайрсан араатан Ширэмүн рүү архиран үсрэхэд тэрбээр сэвхийтэл нуруун дээгүүр нь харайн гарахдаа бүсэндээ байсан хутгыг нугасанд нь далд ортол зоож амжсан билээ. Ширэнгэ тайгын хүчирхэг араатан их хааны өлмийд өвдөг сөгдөн унасан энэ явдал тэнд байсан бүх хүнийг гайхуулж алмайруулсан юм. Гартаа барьсан илд, хутга төдийгөөр бар арслангийн бодийг хөтөлж, дээгүүр нисэн өнгөрөх шувуудыг хэд хэдээр нь харван алж, суран бугуйлиар зэрлэг адууг тас гэдрэгээ харуулдтал гуд татан унагаж, тэнзэн ташуураар баруун солгойгүй нанчилдан эвон хүнийг яах ийхийн зуургүй гулдайлгаж орхидог шилмэл цэргийнхээ үзүүлэх тоглолтыг тухлан сууж харсан Өгөөдэй хаан тэр шөнө сэтгэл их л хангалуунаар сархад зооглон хөлчүүрхэж хоносон билээ. Хэвтүүл цэргийн хуаранд "Хаантан өнөө шөнө бас л хөлчүүрхэж хонолоо" гэсэн яриа тарсан нь нэлээн улиг болсон зүйл байсан ч тэдэнд тэр шөнө Ямухайг дэргэдээсээ салгалгүй наргисан нь харин шинэлэг содон явдал байлаа. Энэ явдлаас хойш жилийн дараа дээр хүүрнэж эхэлсэн тэрхүү аян дайны үйл явдал өрнөсөн юм.

Домогт шаолинь хийд Монголчуудын зам дээр хөндөлсөн хаасан 5-р бүлэг.


Булу баатрын удирдсан их цэрэг Анчуань хотын захад хүрэх үед өмнөөс нь Улахан жанжин тосон авч цэрэг, агтыг гурван өдөр амраагаад даруй Шар мөрний зүг эргэж Сүншань уулыг чиглэн очих зарлиг буулгажээ. Тэр уулын цаана эртний домогт орж гурван улс даяар алдар нь дуурссан "Зулзаган шугуй" хэмээх бясалгал даян тулааны урлагийн охь уурхай болсон Шаолинь хийд оршиж авай. Хүннү гүрний үеэс хойш нүүдэлчдийн цэрэг энд тулан ирж байсан нь үгүй. Хүннү гүрэн хоёр хэсэг задран хуваагдаж, дийлэнх нь баруун зүг Ромыг чиглэн нүүж одсоны дараа Можо хааны удирдсан зэрлэг догшин нүүдэлчид Хань улсын цэргийг үлдэн хөөсөөр эдүгээ Шаолинь хийд оршиж буй Сүншань уулыг давж Шар мөрнийг гатлан бараг Личань хүрээд буцаж байсан билээ. Гэсэн ч тэр үед Шаолинь хийд гэж үүсээ ч үгүй ёстой л зураг ч үгүй, сураг ч үгүй эл хуль үзэсгэлэнт нутаг байсан юм. Харин Зэн буддизмыг үндэслэсэн Бодихидарма ламтан Энэтхэгээс даяанчлан ирж Шаолинь хийдийг үүсгэн байгуулж, хуварга Чан хамгийн анх тулааны сургуулийг үндэслэн босгосноос хойш Тан улсын үед энэ сүмийн нэр хүнд их цагаан хэрэмнээс хойшоо
Уйгар, Кидан нүүдэлчдийн эсгий урц, баруунаа Энэтхэг Жагарын орны хаан ширээ, өмнө зүгт далайн орнуудын тосгон, зүүн зүгт Наран улсын цавчим эрэг хүртэл цуурайтсан гэхэд болно. Манай тооллын 750-иад оны орчим Тан улсын хаан Ли Вэн Тун самуун дэгдээгчдийн үй олон цэрэгт олзлогдоод нийслэлийн зүг хүчээр хүргэгдэж явсан үед Шаолинь хийдийн лам хуваргууд жинхэнэ алдраа дуурсгасан билээ. Ордноос амь зулбаж ирсэн эзэн хааны бараа бологсод тухайн цагтаа ард олны дунд үлэмж нэр хүндтэй байсан Шаолинь хийдэд хандаж үймээн дэгдээгчдийн гарт орсон эзэн хааныг аварч өгөөч хэмээн тусламж гуйсан байдаг юм. Шаолиний их хамба, тулааны урлагийн нэрт мастер У Дэн 45000 самуун дэгдээгчийн эсрэг ердөө л хулсан саваа атгасан 120-хон шавиа "Умрын барс" Хуан Дигээр толгойлуулан илгээхэд хааны шадар хүмүүс маш их гайхаж "Тэр олон цэргийг ийм цөөхөн хүн яаж барах билээ" хэмээн дуу алдаж байсан гэдэг. Гэвч Шаолиний 120-хон лам дорвон түм таван мянган самуун дэгдээгчийн гараас хаан Ли-г авраад зогсохгүй, самуун дэгдээгчдийн нөр их хүчийг сарниулан бутаргаж, гол толгойлогчдыг устган мөн, заримыг нь амьдаар нь баривчилж авчирсан билээ. Энэ явдал жинхэнэ амьд бодит үлгэр домог шиг зүйл болж, эзэн хаан үймээн дарагдсаны дараа Шаолинь хийдийг "Тэнгэрийн язгуурт сүм" хэмээн өргөмжлөн, бүх татвараас челөөлж, өөрийг нь үймээн дэгдээгчдийн гараас сулласан 120 хуваргад улсын сан хөмрөгөөс тус бүр 1000 лан мөнгө, 10 таар амуу будаа, таван уут гурил гаргаж шагнахыг тушаасан ажээ. Хожим Дэн хуварга хааны өгсөн хишигээр Шаолинь хийдийг өргөтгөн тэлж Луугийн сүм, улаан лянхуан дуганыг хэрмийн хамт барьж босгосон гэдэг юм Үүнээс хойш Шаолинь хийдийн тулаанд нэвтэрсэн лам нар цэрэг дайны үеэр өндөр үнэ ханштайгаар юм уу өргөн хүндэтгэлтэйгээр аль нэг цэргийн хороодын манлайд залагдан тулаанд гарч илдийн гайхамшигаа үзүүлдэг болсон аж. Тэднээс зарим нь хойд зүгийн нүүдэлчид болон монголчуудын өвөг дээдэс Амбагай хаан, Хабул хаан нарын удирдсан цэрэгтэй сэлэм зөрүүлж, нүүдэлчдийн гарын шүүс, илдний амтыг ч хэдийнээ үзсэн байв. Өөрийн дотоод хүчийг ашиглан бухын хүзүүг ганцхан мушгиад хугалчихдаг "Нисдэг савар" хочтой Дю Мэн Хамаг Монголын Хотул хааны үед нүүдэлчдийг номхотгох тулаанд алдарт жанжин Жан Зю-гийн хажууд шадарлан мордоод буцахдаа өрөөсөн хөлөө монголчуудын махир сэлмиин ирэнд орхиж сайн оточийн хүчээр арай л үхэлгүй ухаантай ухаангүйн хооронд хүргэгдэн ирж байсан билээ. Хожим нь тэрбээр өөртөө модон хөл хийж аваад Шаолинь хийдээс гарч ууланд өөрийн гэсэн хайсан эзэмшилтэй болж, их замын нуруу амраадаггүй мөрөн голын сайн эр болж хувирсан бөгөөд согтохоороо “Ай та нар хойд зүгийн зэрлэгүүдтэй байлдах гэж явах хэрэггүй шүү. Тэдний харвах намнах, хатгах цавчих нь хүмүүн бусын бэрхтэй" гэж толгой сэгсэрдэг болсон ажээ. Тухайн үеийн монголчууд хэдийгээр Нанхиадын зэвсэгийн эрдэмийн мастеруудтай хаа нэг тулгарч байсан ч тал нутагт тэдний гайхалтай тулалдааны талаар үлгэр домог үлддэггүй байсан нь сонирхолтой. Учир нь суурин иргэд амьдралынхаа дийлэнх хугацаанд тариа ногоо тарьж, хот балгад сүндэрлүүлэн эвэршсэн гараа илднээс салгадаг байсан бол уудам хээрийн зэрлэг нүүдэлчид бараг л арван нас хүрэв үү, үгүй юу харвах намнах, хатгах цавчих эрдэмд суралцаж, ан гөрөө нь хүртэл дайны бэлтгэл, адаглаад л нутаг бэлчээрээ булаалцалдаад хоорондоо цусаа урсган тулалддаг явдал тэднийг мэргэжлийн дайчид болгон сургадаг байв. Тиймээс тулааны урлагт нэвтэрсэн Хятадын сайн эрчүүдийн явдал нүүдэлчдийн хувьд нэг их гайхаад байхаар гойд зүйл биш байсан хэрэг. Тэднээс хэд дахин чадалтай сайн эрчүүд монголчуудын дунд олон зуугаараа байсантай ч холбоотой буй за.
Булу баатрын удирдсан түмт, дотор нь Аминдуралын мянгат багтаж, түүний дотор Тастөмөрийн зуут жигдрэн, зуутын туган доор Хабичийн аравтад Тодой, Булгадар хоёр мөр зэрэгцэн зүдэргээнт нүсэр аяныг хөнгөхөн туулж явлаа. Тодой, Булгадар хоёр нисэх мэт гарамгай тулалддаг царайлаг сайхан хятад охиныг эхнэрээ болгон авч үнээгээ саалгана хэмээн дотроо мөрөөдөж түүгээрээ алжаалаа тайлж явсан энэ цаг үед эртний домогт Шаолинь хийдийн дотоод байдал маш ээдрээтэй, Алтан улсын хаанд хүртэл захирагдахаа больсон үе байв. Сүмийн дотор Кунфу, Удоны хэмээх хоёр урсгалын удирдагч нар эрх мэдлээ булаацалдан хагаралдаж, тулааны урлагт шалгарсан шилдэг хуваргуудын дийлэнх нь өөрийнхөө толгойг мэдэн сүмээсээ зайлж Мөрөн голын сайн эрсийн замыг хөөж, зарим нь аглагт даяаны зам хөөн Тэнгэр уулсын зүг одсон байсан бөгөөд монголчуудын морин цэрэг А
лтан улсын хил хязгаар, боомтуудад халдан орж эвдэн сүйтгэж, их хааны цэргийг газар сайгүй намнан устгасаар хорь орчим жил болж байхад ч олон зууны домогт сүмийн дайчид өөр хоорондоо хагаралдахаас биш өөр зүйлийг бодохгүй байсан юм. Гэхдээ шилдэг дайчин хуваргуудын зарим нь монголчуудтай илд зөрүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөнийг дээр дурдсан билээ. Алтан улсын хаан 1228 онд Мухулай болон Бор жанжны цэрэгт бүслэгдэн бууж өгөөд эв найрамдлын гэрээ байгуулсаны дараа нийслэлээ Нанжин руу сэм шилжүүлэн нүүлгэж байхдаа Шаолиний хийдийн дайчдаас хэд хэдэн удаа тусламж эрсэн боловч гай яг өөрсөд дээр нь тулж ирээгүй учраас урилгыг хүлээж аваагүй байлаа. Гэвч энэ удаа уулруу нэвтрэн орох Монголын шилмэл дайчдын зам Шаолинь сүмээр халз дайран өнгөрөх нь гарцаагүй байв.

Монгол цэрэгтэй халз тулгарсан шаолинь хийдийн их харанга тасарч унасан тухай 6-р бүлэг


Тэр өглөө Алтан Луугийн сүмд өглөөний зоог барьсан Хүйтэн уулын арван зургаан хайсангийн эзэн Ван Чу буюу "Эрлэгийн саваа" хочит шилийн эр өвөртөө байсан торгон уутыг ширээн дээр сэгсрэн асгаж үзээд ялимгүй санаа алдсанаа тор хийтэл унасан ганц хоёр алтан зоосыг эрхий хуруугаараа дээш нь эргүүлэн шидээд хумсан дээрээ тогтоон буцааж халаасалжээ. Урд шөнө Лян дэнлүүний охидтой самуун бүжиг хэтэртэлээ хийсэний улмаас өчнөөн зоос нь үрэгдэж, бие нь нялхран сулбайсан нь энэ. Өмнө нь "Уулын бар" хочит И Дэнтэй хамт нөхөрлөн цэнгэж явахад тун жаргалтай байжээ. Зам харгуй руу гарч жингийн цуваа хөсөг, ганц нэг аянчин эсвэл эзэн хааны буюу амбан захирагчийн шуудан илгээмж юу таарсанаа хамаагүй довтлон орж тонон дээрэмдээд хэдэн өдөр найрлан цэнгэхэд мөнгө дуусах нь байтугай морины нуруунд ганзагалсан богцтой зоос нь улам л зузаарсан юм шиг санагддаг байв. Ван тэр сайхан цагийг дурсаж нэгэнтээ санаа алдсанаа сандал дээрээсээ гэдрэг эргэн агаарт нумраад хоёр хөл дээрээ буумагцаа хананд олгөөтэй байсан алдарт "Эрлэгийн саваа"-гаа шүүрэн авч хаалгаар дүүлэн гарч одвой. Тэрхүү "Эрлэгийн саваа" хэмээх зэвсэг нь харахад энгийн л нэг туялзуур хулс боловч хатуу цуулдастай, тусгай хороор хальсыг нь будсан тул сэлмийн ирэнд дийлдэхгүй, бариул хавьцаа нь орших нууц цагирагийг мушгихад үзүүрээс нь хоёр хурц сэлэм салаалан гарч ирдэг, мөрөн голын олон сайн эрсийн аминд хүрч зүрхэнд нь орсон, Шаолинь хийдийн багш нар хүртэл болгоомжилдог цуутай эд байв. Ван уг нь анх найман настайдаа Шаолинь хийдэд шавь орж, "Хүнд гарт" Фу Чань багшийн удирдлаган доор Удоны урсгалаар хичээллэн, саваа модоор тулалдах урлагт гарамгай суралцаж байсан нэгэн. Тэрбээр арван зургаан настайдаа Кунфугийн багш Сун Линтэй саваа модоор тулалдан тэнцэж хийдээс сард гурван удаа гадагш гарах эрхээр шагнуулж байсан билээ. Гэвч тэрбээр нэг удаа Учань тосгон руу очих замдаа мөрөн голын сайн эр Хуань Ся Мэний хүмүүстэй тааралдсанаар сэтгэл санаа нь урван хөрвөж ариун сурталт сүмээ орхин явсан юмсанж. Ван өөр лүү нь дайрсан Хуаний зургаан дээрэмчин шавийн бодийг хоромхон зуур хөтлөхдөө Хуаний хайртай шавь Го Сигийн аминд хүрч орхижээ. Үүнд хорссон Хуань түүний араас хад асга дамжин дүүлсээр нэхэн гүйцэж ирээд амийг амиар солихоор улайран дайрсан байна. Арван зургаан настай Ван хэдийгээр бүх эрдмээ шавхан тэмцэлдсэн боловч Хөх мөрөн болоод Шар мөрөн даяар зард гарсан хануур жадны эзнийг яахин дийлэх билээ. Тэр удаа Хуань түүнийг дийлсэн боловч хороохыг хүссэнгүй. Харин ч өөрийн дотно шавь нарын нэг болгож, бүхэл бүтэн хайсан бэлэглэн гар дороо байлгахыг хүссэн байна. Шар завьжилсан ангаахай арван зургаахан настай Ван зартай эрийн дайллага. архи дарс, сайхан охидыг
хараад тэссэнгүй. Тэрбээр нэгэн УДАА Хуаньтай хамт их замын дээрэмд оролцсоноосоо хойш ер нь "Би одоо хамаг юмыг сурчихлаа. Үлдсэнийг нь ӨӨРӨӨ амьдралаас суралцая" гэж шийдээд хийдээ орхин ХАНЬ ТУН уулан дахь гол хайсанг зорин одсон билээ.
ТҮҮНЭЭС хойш энэ сайн эрийн амьдрал их замын дээрмээс салсангүй.
Ван "Алтан луугийн сүм"-ээс гарсан даруй тэр өглөө хавцалын гол замаар амбан захирагчийн охины хуримын инжийг хүргэж өгөх элч явах ёстойг гэнэт санасан тул тийш яаравчлан хөнгөний тамираа ашиглан таваас арван тохои хол дүүлэн харайсаар нисч эхэлжээ. Хавцалд ХҮРМЭГЦЭЭ хамгийн эвгүй, огцом гүнзгий тохойг олж аваад бие далдлан нуусанаа гэнэтхэн доош хараад гайхсандаа өөрийн эргүй өндийгөөд ирсэн аж. Чанх доор нь хавцалын аманд амбаны инжийг авч явсан элч нар цөм суманд харвуулан газраар нэг гулдайгаад үхчихсэн хэвтэхийг Тэрбээр олж үзжээ. Амбаны туг манжлага бүхий
шаламгай хорин эр бараг цөмөөрөө цээж, зүрх, шилэн хүзүүндээ сум зоолгочихсон хэвтэж байх аж. "Ийм мэргэн харвадаг улс газрын хаанаас гараад ирэв ээ" гэж гайхсан Ван нуугдаж байсан газраасаа өндийн босч ирээд доош сэвхийтэл үсрэн бууж амбаны дайчдыг нугасалсан үл үзэгдэх дайчдын сумыг шалгаж үзсэн аж. Ван энэ уулыг арваад жил эзэгнэхдээ ийм бөх, хурц үзүүртэй сум харж байсангүй. Тэгээд ч амбаны шадар хамгаалагч дайчид бол тийм ч амархан нэг суманд харвуулаад үхчих хүмүүс биш гэдгийг жин хөсгийг нь олон удаа довтлон дээрэмдэж явсан тэрбээр эрхбиш мэдэлгүй яахав. Сүн улсын цэргийн дайчид хэн нэг хулгайг хөөж яваад энд хүрч ирсэн болов уу гэж санасан боловч "Тэд замын хулгайч шиг засаг ноёны ачаа тээшинд халдах улс биш дээ" гэсэн бодол эргэлдэж байв. Түүний толгойд хойд зүгийн зэрлэг монголчууд энд орж ирсэн байж магадгүй гэсэн бодол огтхон ч төрсөнгүй. Уг нь тэр бусад хайсангийн эзэдтэй архи уун найрлаж байхдаа монголчууд Алтан улсын хааныг сандарган тэвдүүлж байгаа тухай нэг бус удаа сонссон ч хойд зүгийн нүүдэлчид их Алтан улсын хил хязгаарт байнга л довтлон орж ирээд баахан дээрэм тонуул хийж байгаад буцдагийг мэдэх тул төдий л ойшоогоогүй билээ. Тэр ч байтугай "Тэд юу л шалив гэж, хил боомт хавиар бага зэрэг дээрэм тонуул хийж байгаад л буцдаг биз. Мань мэттэй адилхан амар хялбар олз эрэлхийлсэн улс юм шиг байгаа юм" гэж боддог ажээ. Хөвч тайга, хөх уулсыг олон жил нэгжиж амьдарсан түүний хурц соргог чих гэнэт нэг хачин чимээ сонордон авлаа. Түүнээс холгүй таван зуун алдын зайнд морины сүүл модны мөчир шүргэх шиг сулхан чимээ гарав. "Энэ юун чимээ байдаг билээ" гэж бодсон тэрбээр яг л олзны үнэр авсан араатан аятай өлмий дээрээ өндийж эрхий хуруундаа тулгуурлан модны зээх шиг урагш гүйлээ. Гэвч түүний гүйж яваа чимээг монгол цэргийн магнайн туршуул, жад цэргийн хорооны хашир дайчин Онхуудай аль эрт сонсчихсон хамт яваа гурван нөхрөө хөдөлгөөнгүй зогсоосоныг тэрбээр мэдсэнгүй. Ван чимээгүй гүйсээр хөнгөний тамирын дээдийг шингээсэн "Аясын салхи навчис үлээх" мэхийг ашиглан бараг гучин алдын өндерт үсрэн нисээд буутал эгц урд нь бахим чийрэг биетэй үс сахал болсон дөрвөн эр зогсч байх нь тэр. Энэ явдал яг л зүүд зэрэглээ мэт санагджээ. Дөрвөн сэлэм зэрэг шархийн сугарах нь хүрхрээний чимээ мэт сонсогдмогц Ван ар тийшээ үсрэн савахдаа "Эрлэгийн саваа"-ныхаа бариулыг огцом атган сэлгаж, хоёр салаа илдээ үзүүрээс нь цацруулан гаргаж ирлээ. Тулалдаан нүд ирмэхийн зуур болж
өнгөрчээ. Вангийн гарамгай эзэмшсэн эргэлдэн сүлбэх мэхэнд нэг монгол дайчин цээжээ нэвт сүлбүүлж, нөгөө нь өрөөсөн нүдээ сох хатгуулсан байсан ч тэрбээр өөрөө махир сэлэмний ирэнд цээж, бөгс болон хуваагдсан байлаа. Ванг цавчиж алсан Онхуудай сэлэмнийхээ цусыг ханцуйгаараа шувтрах зуур "Жад цэргийн хороог нааш нь татсан нь учиртай юм байна шүү. Сая дөрвүүлээ байгаагүй бол энэ муу чөргөр амьтаны хөсрий модны үзүүрт өлгөгдөж үхэх байж" хэмээн бүдүүлэгдүүхэн хэлж байв. Ийнхүү дайны тэнгэр болсон монголчууд Дорно дахины зэвсэгийн сайчуултай халз тулгарч эхэлжээ.
Монголын их цэргийн түүчээ анги болох "Жад" цэргийн тусгай хороо бараг хаяанд нь тулж ирсэнийг Шаолинь сүмийнхэн тэр үед өчүүхэн ч гадарлаагүй байлаа. Бао Чжу Лин багш үүрээр кунфугийн "Төмөр хуруу" бүлгийн шавь нар нойрсч буй тасалгаа руу орж сургуулилт хэр зэрэг болсоныг тандав. Буддын шашныг гадны халдлагаас хамгаалах зорилгоор анх байгуулагдсан эртний яруухан түүхтэй энэ сүмд жаран зургаан жил хичээллэсэн тэрбээр эдүгээ шавь нарынхаа бэлтгэл хэр зэрэг хангагдсаныг унтаж буй амьсгалаар нь мэдэрдэг болжээ. "Төмөр хуруу" бүлгийнхэн урд шөнө "Агаарт нисэх усан дэлбээ" хэмээх хөнгөн дасгалаар үүр цайтал хичээллэсэн аж. Лин багш шөнөөр "Нойрсч амрах" бясалгал үйлдэн суухдаа дасгал сургуулиа үйлдэж буй "Төмөр хуруу" бүлгийнхэний
"Хөдөлгөөн минь хадны цуурай шиг
Хөлийн минь нисэлт усны долгио шиг
Гарын минь цохилт толины тусгал мэт
Ганган өрөлт салхины сэвэлзээ мэт"
хэмээн аль эрт Тан улсын үед Дэн багш дасгал хийх үедээ хөдөлгөөн хэмнэлдээ тааруулан зохиосон дууг хөшигний намираа мэт нэг үе бүдгэрүүлэн, нэг үе тодруулан аялсаар байхыг сонсч суусан бөлгөө. "Агаарт нисэх усан дэлбээ" хэмээх хөнгөний тамирын дасгал нь хөлөндөө хэдэн жин элс бүхий уут бөхлөн уяад агаарт зөрөлд
өн нударгалцах сургуулийг хэлдэг аж. Өдөр болгон уутанд нь жин жингээр элс нэмж хүндрүүлэхийн зэрэгцээ зодолдож буй хуваргуудын нударганд тугалга цутгасан цагираг нэмж ачаалал өгдөг байна. Хуваргууд ийнхүү хичээллэсээр хөлөндөө хорин пүү элс бүхий уут, гартаа арван найман ширхэг тугалган цагираг зүүчихээд газраас дээш гурван алдын өндөрт үсрэн дүүлж эргэлдэн нисдэг болмогц дасгал сургуулилтыг өөрчлөн зогсоодог номтой юмсанж. Энэ өдөр бүх хуваргууд хөлдөө зүүсэн хүнд элстэй уутыг тайлан хаяж, гартаа ором гартал шигдсэн тугалган бугуйвчнуудыг мултлан авч шидээд дараагийн сургуулилтандаа орох ёстой юм. Олон сарын турш унтахдаа хүртэл биеэсээ салгалгүй бараг л өөрийн биеийн нэг хэсэг болтол зүүсэн энэ илүүдэл жингээсээ салмагц хуваргууд ганцхан үсрээд л арван долоон алд өндер сүмийн ногоон дээвэр дээр буух буюу хорин алдын өргөнтэй уулын голыг гүүр хэрэглэхгүй дээгүүр нь нисээд гарчихдаг увдистай болдог аж. "Агаарт нисэх усан дэлбээ" дасгал үндсэндээ ийнхүү төгсгөл болдог ч хуваргууд өөрийн хичээл зүтгэл, мэриймжээр цааш нь үргэлжлүүлэн хичээллэхийг хэн ч хорьдоггүй билээ. Хүйтэн уулын эзэн гэж алдаршсан Жан Ру анх Шаолинь хийдэд энэ эрдэмээр хичээллэж, дасгалын төгс хэмжээнд хүрсэн ч өөрөө цааш нь үргэлжлүүлэн бэлтгэл хийсээр сүүлдээ агаарт шувуу шиг тогтон хооллож, ундалж, нойрсон унтдаг нэгэн болсон түүхтэй. Гэвч Жан хөнгөний тамирын энэ эрдэмээ буруу ашиглан Шаолинь хийдийг эзэлж өөрийн ноёрхолыг тогтоохоор цаст Түвдийн уулархаг нутгаас өөрийн дөчин хоёр шавиа дагуулан ирж амгалан сүмийн асарт их хэмжээний цус асгаруулсан билээ. Сүм бараг л ялагдах дээрээ тулаад байтал арлын Японы нинжа нараас цусан өшөө авахаар явсан алтан хануур жадат Тянь хуварга ам мөлтөс буцаж ирсэнээр мэнд үлджээ. "Нисдэг" Жаныг хэн ч дийлэхгүй бүх хуварга түүний илдэн доор үрэгдэх шахаж байхад Тяний алган дээрээсээ тарааж шидсэн "Нарны буман цацраг" хэмээх зуун арван таван ширхэг хануур жад гялалзан ирж, Жан хоёрыг нь хааж дийлэлгүй гүрээгээ тасдуулаад үхжээ. Гэхдээ "Нисдэг" Жаны энэ самуун довтолгооны дараа тухайн үед таван зуун ламтай байсан Шаолинь хийд хоёр зуун наян зургаан ламтай үлдэж ихээхэн хохирол амссан тухай хийдийн гол шүтээн сударт бичсэн нь бий. Ер нь энэ хийдэд өсөн торниж, тулааны урлагийн оргилд хүрсэн хүн бүхэн эргэж сүүлд нь хийд рүүгээ ноцон довтолдог эсвэл дайсагналцдаг сонин араншин бараг л уламжлал болсоныг Лин багш халаглан бодох аж. Лин багш "Төмөр хуруу" бүлгийн хуваргууд бөх амгалан нойрсож буй танхимаас өлмий дээрээ гэтэн гарлаа. Удахгүй нар мандаж, интоорын сүүдэр гурван хуруу хэртэй богиносмогц "Төмөр хуруу" бүлгийн хуваргуудыг сэрээж зургаан сар зүүж явсан хүнд ачаанаас нь салгах сүүлчийн шалгалт эхлэх байв. Нэгэн цагт Тан улсын дайчин Мэн Дү Чэнь хүнд хуяг дуулга, саран сүх бүхий сэлэмтэйгээ дээгүүр нь өд мэт хөнгөнөөр дүүлэн орж ирж байсан гэдэг домогтой хийдийн гол дааман хаалганы дэргэд Лин багшийг хүрч явтал араас нь хэн нэгэн хүн ирж яваа нь агаарын түлхэлтээр мэдрэгджээ. Багштан хажуу тийшээ эргэн бараа нь харагдахгүй боловч ирж яваа нь тодорхой хүнийг хүлээн зогсов. Айсуй хүн нь "Төмөр хуруу" бүлгийн багш, нууц тарнийн бясалгагч Жоу ламтан ажээ. Эдүгээ дөч хүрч яваа энэ эрхэм арван хуруугаараа төмөр илтсэн хуягийг цоо хатгах увидастай, ганц хуруун дээрээ бүтэн өдөржин тогтож чаддаг эрдэмийг өөрөө зохиож гаргасан нэр алдартай нэгэн билээ. Жоу ламтан багшид таван алхам ойртож ирмэгцээ Шаолинь хийдийн уламжлалт Кунфу урсгалын мэндчилгээ үйлдсэнээ сандарсан хоолойгоор "Багшаа, айхтар мэдээг "Шувуун хөлт" Сүнь хүргэж ирлээ. Хойд зүгийн зэрлэг нүүдэлчид Шар мөрнийг гатлан Сүн Шань уулын шугуй руу орж иржээ. "Дэлт чоно" хайсангийн эзэн Пу Ман Жу өөрийн хүмүүсийн хамт тэдний дайралтанд өртөөд биднээс тусламж гуйж "Шувуун хөлт"-ийг нааш яаралтай илгээсэн байна. Гэхдээ тэр одоо буцаж чадахааргүй хүнд шархаджээ. Зэрлэг монголчуудын хүнд төмөр сум хавиргыг нь цөмлөөд нэвт гарчихсан байна" гэв. Гэнэтийн энэ мэдээ далан хоёр насыг зооглож яваа Лин багшийн төвлөрөх чадварыг үүл хөөх салхин адил бусниулах нь тэр. Хээр талын зэрлэг догшин нүүдэлчид ийм хурдан хаяанд нь тулж ирнэ гэж тэр хэзээ ч санасангүй. Монголчуудын довтолгоонд өртөн тусламж гуйж буй "Дэлт чоно"-ын хайсан бол Сүншань ууландаа л зартай, хамгийн хүчтэй сайн эрс цугларсан шивээ хайсан билээ. Мөрөн голын ямар ч зартай сэлэмчин нударгачин зодооны эрдэм төгссөн эрчүүд "Дэлт чоно"-ын хайсан руу зүглэж зүрхэлдэггүй бөгөөд харин ч аль болох холуур тойрон дөлж явдаг айдас төрүүлсэн араатны үүр юм. Уг хайсангийн эзэн Пу Ман Жу нь Гуулин улсаас олзлогдож ирсэн язгууртаны орхимол хүүхэд гэдэг. Тэрбээр Шаолинь хийдэд хорин жил шавилан суусаны эцэст зургаан жилийн өмнө Лин багштай эв эе эвдрэлцэн алт эрдэнэс голдуу дээрэмддэг мөрөн голын сайн эр Ү Лю-тэй нийлэн хөх уул, хөвч ойг бараадсанаас хойш тусламж гуйсан элч илгээж буй анхны тохиолдол нь энэ. Лин багштан хоромхон зуур бодит байдлыг цэгнэж үзээд агаарт салхи шиг хөнгөнөөр үсрэн дэгдэж, гол даамангийн орой дахь хонхонд хүрүүтээ гарын алгаар түлхэн цохилоо. Хийдийн бүх хуваргуудыг сэрээж цуглуулдаг наян жингийн хүрэл хонх ойр хавьд цуурайттал дан гэж дүнгэнээд атганд багтахгүй зузаан гинж нь тас үсрэн доошоо унах замдаа хэдэнтээ дүнгэнээд чулуун хавтан дээр чимээтэй нь аргагүй унаж хэд өнхрөөд зогсов. Сэтгэлийн үймрэлээ барьж дийлээгүй Лин багш алгаараа цохихдоо дотоод хүчээ хуваарилж чадалгүй хэтрүүлсэнээс хэдэн зуун жил сүмийн амьдралыг зарлаж байсан нүсэр дохионы хонх ийнхүү анх удаа гинжнээсээ тасран газарт ойчжээ. Хожим ньтүүхэнд хонх газар унасан нь Шаолинь хийдийн мөхлийг ёрлосон үзэгдэл болохыг Лин хуварга ойлгоогүй гэж бичигдэн үлдсэн нь сонин. Арван найман алдын өндрөөс шидсэн чулуу шиг газарт унасан хонхны чимээнээр цочин сэрсэн Шаолинь хийдийн бүх хуварга буюу 1500 шилдэг зодоонч лам гол талбай дээр яаралтай хуран цугларлаа.

Зуутын дарга Эрх Хадаан хийгээд "дэлт чоно" хайсангийн эзний үхэл хэмээх 7-р бүлэг


Энэ үед Сүншань уулын хамгийн хэцүү бэрх хад асга бүхий оргилд шивээлсэн "Дэлт чоно" хайсангийн орчим хонгирад овгийн дайчин Эрх Хадааны удирдсан монгол цэргийн зуут, мөрөн голын сайн эрчүүдийн хооронд үхэх сэхэхээ үзсэн ширүүн тулаан өрнөж байв. Олон хүний аминд хүрсэн төмөр хэдрэгээ дүүгүүрдэн эргүүлэх Пу Ман Жуны зүг хэдэн арван сум шүнгэнэн нисч ирэхэд саяхан л Сүн улсын хааны амийг сумнаас хамгаалж "Мөнгөн сэнс" цол хүртсэн илдчин Хун Жи арван алдын зайнаас үсрэн ирж өмнүүр нь орсон боловч илднийхээ алдарт сэнсэн эргэлтийг гүйцэд хийж завдсангүй улаан сугандаа сум зоолгон муухай чарлаад газар уналаа. Пу Ман Жу хорин тохой өндөрт хөөрөн махир сэлэм эргүүлэн зай завсаргүй харвах монголчуудын дээгүүр давж буугаад хуруугаа амандаа хийн шүгэлдэхэд хулсан шугуйн дундах нүхэнд бүгэж байсан зэвсэгт дайчид нь орилолдон гарч иржээ. Эрх Хадааны зуут уулын жим хайж яваад санамсаргүй Сүншань уулын хамгийн хүчирхэг хайсанд бүгэж байсан сайн эрчүүдийн яг дээр нь буучихжээ. Гурван тогоо цай буцалгах хугацаанд зууралдан тулалдсаны эцэст монголчууд дөчин хүнээ алдсан ч Пу Ман Жугийн ерэн есөн шилдэг дайчныг бараг толгой дараалан хядаад дуусч байтал ийнхүү отолтонд байсан шинэ хүч гарч ирсэн нь энэ. Гэвч монголчууд цуцаж ядраагүй байлаа. Арлудын Төмөрдэй баатар ширэнгэнээс сармагчин шиг дүүлэн гарч ирсэн хятадуудыг хараад хавтгандаа хийж явсан тэсэрдэг сумаа гарган зэвээ солиод нумаа онилон татмагцаа бөөн дунд нь тавьж орхилоо. Өтгөн шугуйн дунд гэнэтхэн бөөн хар шороо манаран босч ирсэнээ чих дүлийрэм чимээ тэнгэрт хадаж, сэлэм барьсан хятадууд тэсрэлтийн долгионд цохигдон аалз шиг арвайлдан шидэгдэх нь харагдав. Энэхүү гал өгөлгүй шууд л харвахад цохилтын хүчээр өөрөө тэсэрдэг бялтат дарийг Хорезмийн толгой дархан Ибрагим анх сэдэж гаргасан гэдэг. Энэ нь зөвхөн Монголын "Жад" цэргийн тусгай шилэгдмэл хорооны цэргүүд л эзэмших учиртай нууц зэвсэг байв. Хятадууд давуу хүчээр ааглан довтолж буйг харсан монгол цэргүүд цөм тус бүрдээ авч явсан бялтат дарь бүхий сумаар ширэнгэ рүү харвалаа. "Зуун бар" хэмээх хайсангаас туслахаар ирсэн хоёр зуун сайн эр хар дарины тэсрэлтэнд өртөн хэдэн арваараа газар хиаран ойчихыг харсан Пу Ман Жу хиртхийн цочирджээ. Тэрбээр хар дарины тэсрэхийг өмнө нь харсан боловч ийм хүчтэй, хөнөөлтэй дэлбэрэлт огтхон ч харж байсангүй. Гайхаж цочирдсон Пу Ман Жу нуруундаа бэхэлсэн хулсан савааг суга татан авч голд нь агуулсан хоёр зуун хортой зүүг дотоод хүчээрээ тараан үлээж орхижээ. Энэ үед Эрх Хадаан аль түрүүнээс хойш бусдаасаа гоц ялгараад байсан бүсгүй хүн шигуян биетэй, толгойдоо улаан алчуур зангидсан хятад эр төө хэрийн төмөр саваа амандаа аваачин үлээхийг самбаачлан олж хараад сэлмээ "Наран тойрог" хэмээх аргаар сэнсэртэл эргүүлсэн аж. Гэвч нүдэнд үл үзэгдэх өргөс шигжижигхэн хортой зүү түүний хаалтыг
нэвтлэн гүрээнд нь шигдсэнийг мэдсэнгүй. Шаолинь даяар алдартай "Мянган зөгий" хэмээх хорт зүүний нисэлтэнд олон монгол эр өртсөн боловч Эрх Хадааны адил мэдэхгүй цавчилдаж байлаа. Хоёр ч монгол эрийн нүдэнд хорт зүү шууд тусаж сохолсон боловч баримжаагаар илдээ эргүүлэн харайж цовхрон тулалдах нь Пу Ман Жугийн гайхлыг төрүүлжээ. Мөрөн голын ямар ч сайн эр нүдэнд нь хорт зүү шигдэн ороход илдээ алдан тулалдах чадваргүй болж нүүрээ даран ойчихыг тэрбээр нэг бус удаа харж байсан аж. Монголчууд зөвхөн нүдээ сохлуулаад ч зогсохгүй өрөөсөн мөрөө хальт цавчуулж, шанаа түүшингээ зад яруулж, цус нөжөө гоожуулсан ч ер тоосон янзгүй улайран цавчилдах нь аймшигтай. Тэдний өвдөгөө хурсэн өтгөн хар дэлтэй морьд нь хүртэл хүний эдэлдэг адгуус биш ямар нэг мангасын унаа шиг харагдаж сүр хүчийг бадруулах аж. Пу Ман Жу бух шиг бүдүүн хүзүүтэй, цээж нүцгэн бахим монгол эр хоёр хятад иргэнийг жадаар нэвт сүлбэн тэвхдэж өргөөд ойртсон болгоныг ханаруулан цохиж унагахыг хармагцаа "Тогоруун даль' хэмээх мэхийг хэрэглэн өд мэт хөнгөн, салхи мэт хурданаар агаарт дүүлж булиа эрийн дээгүүр нисэн өнгөрөхдөө толгойг нь тас цавчин хяргажээ. Хэрвээ тэдний энэ тулалдааныг Сүн улсын алдарт зураач Мяа Бин дүрсэлсэн бол гайхалтай дүрс зураг гарах байсан биз ээ. Мөрөн голын сайн эрчүүд алхам бүрээ тооцоолон эвсэлтэй хөнгөн хөдөлж, дүүлэн нисч, гайхалтай уян налархай хурдан хөдөлгөөнөөр довтлох боловч зэрлэг монголчууд дайралт болгоныг нь гярхай хөдөлгөөнөөр асар хурдан ажиглаж байрнаасаа бараг хөдлөхгүйгээр дайран ирсэн болгоныг хоёр хэсэг тасдан хаях ажээ. Аль аль нь хар багаасаа хатгах цавчих дасгалыг ердийн заншил мэт өдөр тутмын үйлдэлээ болгосон улс тул хэн нь дийлэх, дийлдэх нь таахад бэрх үзэгдэнэ. Хурдан шаламгай хөдөлгөөнөөр монголчууд мөрөн голын сайн эрчүүдээс үл дутах аж. Тэд довтлон ирсэн дайснаа сэлмээрээ цавчин няцаагаад буцаж ухрах хооронд нь нүд ирмэхийн зуур нумаа сумлан татаж харваад өрсөн устгаж байв. Нум харвах нь тэдний ганц сурсан гарамгай эрдэм болохыг хөх дээл хөглөрүүлсэн халзан толгойтой нэгэн туранхай монгол тов тодорхой харуулж байлаа. Тэрбээр гурван хүнтэй зууралдан цавчилдаж, үсрэн харайж, орооцолдон тулалдах хоорондоо хэдий завандаа ч юм бэ нумаа сумлаад амжчихсан өөр лүү нь довтолсон улсаас хоёрыг нь харваад алчихыг Пу Ман Жу анзаарч, "Үерийн усны эргүүлэг" хэмээх асар их дотоод хүч шаардсан эрдэмээ гаргахаар шийдэж замдаа дайралдсан болгоныг тас цавчин өнхрүүлэх хурц иртэй хүрд адил байдагаараа чарлан дүүгүүрийн чулуу шиг эргэлдэн довтолж эхлэв. Ерийн үед ийм дасгалыг хийхэд арван алдын зайд тавьсан ваартай цэцэг салхинд нь түлхэгдэн хага унадаг билээ. Хүрд мэт эргэлдэх сэлэмний сэнсэн тойрог завсараар сум байтугай зүүний үзүүр хүртэл шурган орж үл чадна. Гэтэл энэ удаа үнэмшмээргүй явдал болжээ. Хүчит аянгыг хүн улаан гараараа хэрхэн яаж тосон авч тогтоон барих билээ. Гэвч "Дэлт чоно" хайсангийн эзэнд түүнтэй адилхан үйл явдал болох шиг санагджээ. Газрын хөрс шороог хүртэл хуйлруулан эргүүлэх сэлэмний нь завсараар үсээ годойтол сүлжсэн туранхай бор монгол шурган орж ирээд лагс хүнд бамбайгаараа духан дундуур нь дэлсэн унагах нь тэр. Пу Ман Жу мөрөн голд алдараа дуурсгаж эхэлсэнээс хойш "Үерийн усны эргүүлэг" хэмээх энэхүү алдарт сэлмийн аргыг тулааны урлагийн ямар ч хүн үйлдэж байх үед голоор нь ийнхүү бүхэл бүтэн хүн зүв зүгээр шалбархай ч үгүй гаталж ороод ганц духдан унагаж байхыг харах нь байтугай сонсоогүй аж. Тэрбээр газар ойчмогцоо "Эвхрэх могойн гүрвэлзээ" мэх хийж, хойшоо дөрвөн алд зайтай үсрэн зайлж амжаагүйсэн бол шодойсон гэзэгтэй монгол залуугийн илдэнд хоёр хуваагдах байсан биз ээ. Сэнсрэн эргэлдэх сэлэмний завсараар шургалан орж амжсан монгол залуу бол химчүд омгийн дайчин, "Жад" цэргийн хороонд хурдан шаламгайгаараа алдаршсан Айхан байлаа. Нэг удаа Ямухай баатар түүний гавшгай шалмагийг Өгөөдэй хаанд сонирхуулахаар тайрдас модон дээр тавьсан алимны дэргэд зогсоож өөрөө нум сумаар харвасан гэдэг. Айхан сум нисэн ирэх тэрхэн зуур тайрдсан дээр тавьсан алимыг шүүрэн аваад нисэлтэн дунд нь сумны арын бөгсөнд нь хатгаж орхихыг харсан Өгөөдэй хаан "Ийм хүн үлгэрт л гардаг байх" гэж толгой сэгсэрч байсан ажээ. Зууралдсан хядлага үргэлжилсээр л... Пу Ман Жугийн нэлээн түрүүхэн үлээсэн шилт могойн хор бүхий зүүний аюул үйлчилж эхэлжээ. Мөрөн голын сайн эрчүүдийн илдэнд өртсөөр гарын арван хуруунд багтах тоотой үлдсэн монгол дайчдын ам хатан, хоолой нь хорсож, толгой нь эргэн дотор нь муухайрч эхэлжээ. Айханаас бусад нь бүгд төмөр савааны хорт зүүнд ямар нэг хэмжээгээр өртсөн байв. Хөх мөрөнд ирэхээсээ өмнө Хорезм, Дундад Азийн элчилгүй цел, Арал тэнгис, Ижил мөрний өргөн уудам хөндийд толгойтой үснээсээ олон дайсантай илд зөрүүлж тэр хэмжээгээрээ ялан дийлж явсан Эрх Хадаан анх удаа барьсан илд нь мянган жингийн тугалга шиг хүндрэн даагдахгүй унжиж эхэлсэнийг мэдэрчээ. Тэрбээр манантан эрээлжлэх нүднийхээ баримжаагаар үлдсэн хятадуудын тоог багцаалахад зуу орчим хүн үлдсэн бололтой. Нүүдэлчдийн толгойд хэзээ ямагт сахиус мэт шүглэж ирсэн сэрэмж болгоомж, хянуур байдлаа умартан цусандаа бялтаж улайрсан монголчууд сүүлчийн тулалдаанд улангасан орлоо. Тэдний довтолгооноос амиа хамгаалж чадаагүй нанхиад эрс тулааны урлагийн шилдэг дайчид биш тариалангийн газрын тамиргүй ногоочид шиг тасар татуулан унах ажээ. "Өмнөдийн гурван барс" гэж алдаршсан ах дүү гурван илдчин хятад Эрх Хадааны махир сэлмийн цавчилтыг хариулж чадалгүй нэвт бүлүүлж, шувт татуулан газар унамагц мөрөн голын сайн эрчүүдээс түүн рүү халдаж орох хүн ховордоод эхлэв. Энэ үед "Намгийн мэлхий" хочтой Ша Лун Монгол баатрын урдуур хамхуул түүдэг аятай өнхрөн гармагцаа үе удам дамжин нууцалдаг шавар хорыг амнаасаа хөөсрүүлэн цацаж амжлаа. Уг хор нь тусгай салст бүхий уутанд савлагдаж Ша Луны амны хөндийд завьжны доохно байрладаг бөгөөд арлын Японы нинжа нараас уламжилж авсан гэдэг энэ нууц зэвсэгийн оньсого хэдэн үе дамжсан ч тайлагдаагүй яваа юмсанжээ. Эрх Хадааны нүүр лүү өмхий үнэртэй намгийн замаг шиг зүйлээр тургиж орхисон хятадыг тэр даруй Айханы хөвчит сум аарцагаар нь нэвт сүлбэн газарт хадлаа. Ийнхүү маш аюултай хорт зэвсэгийн нууц эзэнтэйгээ цуг далд орох нь тэр. Харин Эрх Хадааны нүүрийг харсан монгол дайчид өөрийн эрхгүй цочирджээ. Тэдний аль аль нь хүн болж, хөх дөрөө жийн хүйтэн сэлэм агссанаасаа хойш ийм зүйлийг анх удаа л харж буй ажээ. Зуутын дарга Эрх Хадааны нүүрийг битүү бүрхсэн торлог ногоон хөөс буцлах мэт дээшээ саган гарч ирэх үед толгой нь мангасынх аятай томрон данхайж улмаар урт өтгөн хар үс нь тэр аяараа зулба үсрэн газарт унахад час улаан нүцгэн хуйх бүхий зэрэмдэг нүүр үлдсэн аж. Эрх Хадаан өвдсөндөө муухай бархирмагц хамаг шүд нь хагалсан шаазан мэт бутран унажээ. Үүнийг харж балмагдсан монголчуудыг нанхиадуудын илдний торгон ир тас хянгардаад өнгөрөх нь тэр. Зөвхөн Химчүдийн Айхаан л сэлэмнээс нь бултаж үлдсэн боловч тэрбээр нанхиадуудтай тулалдах гэж хичээсэнгүй, харин аймши
гтай дүр төрхөнд хувиран амьдаараа тарчилж буй зуутын даргадаа туслахаар ухасхийжээ. Пу Ман Жугийн шидсэн саран сүх ар нуруунд нь далд ортолоо шигдсэн ч Айхан амжиж Эрх Хадааны дэргэд хүрээд хамаг чадлаа дайчлан муухай хашгирсаар хүн айж нохой гасалмаар болсон даргынхаа аймшигт толгойг мөрөн дээрээс нь сэлмээрээ тас цавчин хаясан аж. Үүнтэй зэрэгцэн түүний дагзан дээр арван жингийн хүнд төмөр муна тасхийн буужээ. Яг энэ үеэр тэднээс холгүйхэн морь хангинатал янцгаан сураг тасарсан Эрх Хадааны зуутыг хайж хөдөлсөн Тастөмөрийн зуутын дайчид урт дэлтэй намхан морьдоо хөндөлсүүлэн гарч ирлээ. Тэдний тэргүүнд царайлаг хятад бүсгүйтэй тулалдахын мөрөөсөл болсон Булгадар, Тодой хоёр хурдхан гавъяа байгуулж, баатар болох гэсэн хүслээ барьж ядсан шинжтэй махир сэлмээ хуйнаас нь хангинатал суга татан далайсаар цойлон гарч иржээ. Ямухайгаас Шар мөрний цаад эрэгт зах гаргах тушаал авч одсон Эрх Хадааны зуут Сүншань уулын бэрх ширэнгэ рүү ороод удтал сураг тасарсан тул араас нь Тастөмөр болон Хорхасуны зуутыг яаралтай хөдөлгөсөн нь ийнхүү тулаан дуусч байхад хүрч иржээ. Хорхасун толгойдоо улаан алчуур ороосон хятад хүмүүсийн зүгээс Эрх Хадааны саарал морь цулбуураа чирэн гөлмөө дэрвүүлсээр хангинатал янцгаан гарч ирэхийг хармагцаа хэн ч амьд үлдээгүйг ойлгосон аж. Монголчуудыг ийнхүү гэв гэнэтхэн гараад ирнэ гэж огт санаагүй Пу Ман Жу ч бас сандарчээ. Түүний дэргэдэх хүмүүс хэдийгээр илдний ир шалган амьдардаг, үхлээс айж үзээгүй шилдэг эрс боловч саяын болсон хүнд ширүүн тулалдааны дараа ахиад л зэрлэг нүүдэлчид дэлт морьдоо цоройлгон гарч ирэхийг хараад зүрх нь үхэж шантарч байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Тогоруун хөлний цохилтоороо алдаршсан Инь Ци Чунь "Хайсан руугаа дутаан орж бүгье. Бид эднийг дийлэхгүй" гэж хэлж дуусаагүй байтал монголчуудын харвасан сум нар халхалсан үүл шиг нөмрөн орж ирэх нь тэр. Мөрөн голын сайн эрчүүд цацсан усны дуслыг ч хуруугаараа хааж чаддаг эрдэмтэй боловч эцэж туйлдсаны улмаас шороо шиг асгаран бууж ирсэн сумнаас зайлж чадсангүй. Дийлэнх нь өрөвдөлтэйгээр нэвт сүлбүүлэн унаж овоорсон бөөн үхдэлүүдийн дунд бүлгийн толгойлогч Пу Ман Жу тэргүүтэй цөөхөн хүн л амиа аргацаан авч торойн үлджээ. Тогоруун хөлтийн хайсан руугаа зугтаая гэсэн санааг сая л ухаарч, амиа бодьё гэж санасан Пу Ман Жу бүгд нуугдацгаа гэж хашгираад дөрвөн өнцөгт өрөлт авмагцаа тэр даруй "Аянгат борооны цахилгаан нударга" хэмээх кунфугийн ихэд алдаршсан довтолгоог хийн агаарт үсэрлээ. Дотоод хүч, хийн тамирын асар их хүч шаарддагдаг энэ мэхээрээ тэрбээр бусад нөхөддөө дутаан гарах боломж олгох гэж оролджээ. Түүний нударганы аясаар газраас шороо хуйлран дэгдэж асар хүчтэй цохилтын салхинд өртсөн модны хуурай мөчрүүд хуга хуга үсрэн газар унах аж. Ийнхүү улам эрч хүч аван эргэлдсээр сүүлдээ хавьтсан ойртсон бүхнээ дэлбэ цохин устгах ер бусын их хүч болон хувирдаг ажээ. Монгол цэргийн зуутыг тэргүүлж явсан Хабичигийн аравт дайсаны зүг гурван удаа нум сумаар гавшгайлан харвасаны дараа сэлмээ сугалцгаав. Булгадар үстэй нэхий шиг зүйл нөмөрч гартаа модон шийдэм барьсан хятадыг харван унагаж байхдаа тулалдах дайсаны тоо маш цөөхөн байсанд дотроо ихэд гутарч байсан ажээ. Уг нь тэрбээр шороо шиг олон хятадуудын дундуур морьтойгоо дүүлэн харайж ороод баруун солгойгүй ханартал цавчих юм бодож байсан аж. Энэ үед суманд харвуулаагүй үлдсэн улаан алчууртанууд модны орой руу маш хөнгөхөн дүүлэн зугтаж, харин үхэгсэдийн дунд үлдсэн нэг хятад агаарт хөөрөн сэнс шиг эргэлдсээр ханцуйнаасаа чулуу шидэж эхлэх шиг болохыг тэрбээр анзаарчээ. Энэ нь Пу Ман Жугийн үйлдэж буй алдарт кунфугийн "Аянгат борооны цахилгаан нударга" хэмээх ер бусын эрдэм болохыг тэрбээр мэдсэнгүй. Тэр хятад ханцуйнаасаа чулуу авч шидээд байгаа юм биш түүний асар их хурд хүчтэй хөдөлгөөний түлхэлтээр газрын хөрснөөс чулуу хайрга хүртэл ийнхүү агаарт дэгдэн тал бүр тийшээ харвасан сум шиг шидэгдэж байгааг ч тэр мэдсэнгүй. Монголчуудын өмнөөс ер бусын хүчтэй салхи сад тавин үлээх шиг болов. Цэргүүдийн зарим нь хуй салхи шиг эргэлдэж буй тэр хүн рүү нум сумаараа харватал сум нь тэр дороо өөдөөс нь буцан шидэгдэж Хабичигийн гартаа барьсан бамбай дээр зоогджээ. Энэ үед гартаа бүдүүн төмөр муна барьсан нэгэн монгол эр морио давиран хуй салхи шиг эргэлдэн буй хятадын зүг ухасхийжээ. Гэвч морьтон эр түүнд дөхөж очив уу үгүй юу л эмээл дээрээсээ хуу татуулан шидэгдэж, цэргүүдийн урдхан талд ойчих нь тэр. Үүнийг харсан Сөнөдийн Томалуга баатар мориноосоо буун илдээ сугалаад баруун солгойгүй хий цавчсаар хуй салхи шиг болсон хятад эрийн зүг аажуухан алхаж эхлэв. Томалуга яг л үл үзэгдэгч зүйлийг тас цавчин хаяж буй мэт сэлмээ маш хурдан эргүүлсээр тоос манан шиг болсон хятад эрийн өмнө тулж очмогцоо ар нуруундаа бэхлээстэй явсан саран сүхийг мулт татан аваад хачин хурдан цавчиж орхижээ. Энэ үед үй түмэн навчис бутрах мэт болсоноо хэд хэдэн хутга шиг жижигхэн зүйл нисэн ирж зарим морьдын хүзүү гуянд шигдэн зоогдсон аж. Гэвч биеэсээ асар их хуй салхи татуулан довтолж байсан хятад эр хуниралдсан даавуу шиг газарт уначихсан хэвтэж байлаа. Хуй салхи ч гэнэт зогсч, пүнхийсэн нам чимээгүй ноёрхжээ. Хятад эрийн ар нуруунд Томалуга баатарын мөнгөн бариултай саран сүх далд ортолоо зоогдсоныг монгол эр тонгойн татаж аваад юу ч болоогүй юм шиг цусыг нь ханцуйгаараа шувтран арчаад ширэн гэрэнд нь буцааж хийв. Томалуга баатар өмнө нь жад цэргийн тусгай хороонд аравтын даргын алба хашиж байсаныг дээр дурдсан билээ. Хорхасуны зуутад Тунгус омгийн Хабичигийн аравтад жирийн цэргээр алба хаших болсон шалтгаан нь ч түүний дайтан тулах чадвараас шалтгаалсан гэлцдэг. Тэрбээр болгаруудтай хийсэн Ижил мерний хядалцаан дундаас товойн гарч ирсэн журхэний Аучу баатартай архи ууж муудалцаад ахин эмээлт морин дээр мордож чадахгүй болтол бэртээн, баатар эрийг амгалан үед гэмтээсэн гэдэг шалтагаар жирийн аравтын цэрэг болж тушаал буурсан гэлцдэг. "Дэлт чоно" хайсангийн эзэн Пу Ман Жугийн үхлийн шороо хал дол үзсэн монгол эрийн гарт ийнхүү пурхийж байх үед Тастөмөрийн дайчид хайсан руугаа нуугдах гэж зугтсан бусад хятадуудыг араас нь мөрдөн хөөсөөр мөшгин устгаж байлаа.

Тэнгэр уулын алуурчин шулам хүүхэн эртний өст шаолинь хийдийн толгойлогч ламтай тулгарсан 8-р бүлэг
 <!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

"Дэлт чоно" хайсан нь бараг Тан улсын үед бий болсон агуй хонгил, газар доорхи нүхэн хонгилуудыг хооронд нь холбосон нүсэр том байгууламж байв. Монгол цэргийн аравтууд бутран зугтсан хятадуудыг мөшгин хөөсөөр зарим нь гүн хавцал бүхий хадан хясаа руу ороод явчих нь тэр. Тэдний нэг Хөхөөдэй баатрын аравт хадан дээгүүр ирвэс шиг дүүлэн гарч харвасан сумнаас барьсан саваагаараа дүгүүрдэн бултаж явсан нэгэн шаламгай хятадыг хөөсөөр гурван тийшээ салаалсан гүн хавцал руу орж иртэл өмнө нь лусын дагина шиг сайхан хүүхэн гартаа урт гэгчийн хиур унжсан жад барьчихсан нөгөө зугтаж явсан хятадыг аль хэдийнээ алаад хөл доороо гишгэчихсэн хачин зэрлэг маягтай зогсч байсан аж. Хөхөөдэй баатрын цэргүүд түүнийг алмайран ширтэж хэсэг зогссоноо бие бие рүүгээ хараад нүдээ ирмэн хөхрөлдөв. Тэд энд тэнд дайн тулаанд орох үедээ муухан эрээс дээр сэлэм эргүүлчихдэг хүүхнүүдтэй нэг бус удаа таарч явсан билээ. Гэхдээ хичнээн сайн сэлэм эргүүлдэг хүүхэн таарсан ч монгол цэргүүдийн элгийг нь хөшөөж, зугааг нь гаргаад харин ч хөөрхөн тоглоом болоод дуусдагжамтай. Энэ удаа ч гэсэн цэргүүдийн нзг "Хөхөөдэй таны эхнэр ингээд энэ хүүхэн шиг урдаас чинь жад тэврээд зогсч байвал та яахав" гэж марзаганахад Хөхөөдэй хариуд нь хүд хүд инээгээд "Энэ сайхан амьтаныг янзлах хүн байна уу" гэж цэргүүдээсээ асуулаа. "Даргаа та нар намайг энэ хүүхэнтэй түр орхичихвол яасан юм бэ" гэсээр Бүдүүн Бартаан сэлэмээ хуйндаа хийж тачигнатал инээсээр мориноосоо бууж ирэв. Мөрөн гол даяар "Уран сэлэм" хочоороо зард гарсан цусан мөртэй алуурчин шулам Ү Лянь гэгч бүсгүй энэ өдөр хээр талын нүүдэлчид Шар мөрний эрэгт тулж ирсэн сургаар "Дэлт чоно"-ын хайсан руу Пу Ман Жутай уулзахаар ирж яваад ийнхүү тэдэнтэй тулгарсаныг монголчууд мэдсэн бол ингэтлээ инээлдэхгүй л байсан болов уу. Ү Лянь бүсгүй бол Тэнгэр уулын алдартай сэлэмчин Хо Жугийн гарын шавь бөгөөд Торгоны замаар баруун зүг цуврах жингийн цувааг байнга тонон дээрэмддэг "Хас чулуу" бүлгийн толгойлогч ажээ. Түүний багш Хо Жу нь Шаолинь сүмд шавилан сууж байгаад Удоны урсгалын багш Чү Юүйтэй муудалцан Гималайн уул руу одож тэндээ хатуужил төвлөрөлийн дээд эрдэм гэгчийг эзэмшээд цөлийн уудам дахь Тэнгэр уулнаа буцан ирж суурьшсан гэдэг. Мөн Хо Жу нь хориод жилийн өмнө Чингис хаанд бараалхахаар их арш Чань Чунь Бумбыг Хорезм рүү одох замыг өөрийн шавь нараар хамгаалуулан монгол цэргүүдэд хүлээлгэн өгч байсан нэгэн байлаа. Ү Лянь хаа байсан Тэнгэр уулнаас Шар мөрөнд ирж аллага үйлдэх болсоны шалтгааныг ч түүний багш Хо Жугийн үхлийн өс хонзонтой холбон тайлбарладаг аж. Шаолиний лам нар түүний багшийг "Ерэн есөн цэцгийн дусал" хэмээх аюултай хороор хөнөөсөн тул Ү Лянь багшийнхаа өшөөг авч Шаолинь хийд болон тэндээс хүмүүжиж гарсан ерөн есөн хүний амийг хөнөөж чихийг нь огтлон багшийнхаа шарилд өргөнө хэмээн тангараг өргөсөн юмсанж. Хөхөөдэй баатрын аравтыг хавцалд орж ирэхээс өмнө Ү Лянь тэднээс зугтаж явсан гавшгай хятадыг нэвт сүлбэн алж аль хэдийнээ өрөөсөн чихийг нь огтлон авч үүргэвчиндээ хийчихээд зогсч байсан нь тэр байлаа. Бүдүүн Бартаан сэлмээ ч сугалалгүй хоёр гараа сарвайлган инээсээр "За алив ахынхаа өвөр дээр хүрээд ир" гэж дөхөж очмогц хүүхэн огцом ганцхан хөдлөх шиг болтол урт гэгчийн ган жадны үзүүр цээжийг нь нэвт хаван гарч ирсэн байх нь тэр. Бүдүүн Бартаан дуугарч ч чадалгүй хоолой нь муухай хяхтнан зогсч байсанаа бүсгүйн өлмийд өвдөг сөхрөн ойчжээ. Байдал бишидсэнийг ойлгосон монголчууд сэлмээ шүүрэн сугалаад хар эрчээрээ дайран очиход хүүхэн салхинд үлээгдсэн өд шиг хөнгөнөөр тээр дээр үсрэн ар талд нь буучихаж. Монгол цэргүүд үүнийг хармагцаа цөм нумаа сумлан нэгэн зэрэг харвахад хүүхэн яг л бүжиглэж байгаа юм шиг уян налархай хөдөлгөөнөөр бултан, гартаа барьсан жадны ишээр зарим сумыг нь өөр тийш нь ойтол хааж орхисноо муухай чарлан хэрээ шиг нисээд орж иржээ. Хүн шувуу шиг ийм холоос нисч чаддаг аа гэж гайхсан монголчууд өмнөөс нь хэд хэдэн сум харваж амжсан боловч хүүхэн хаанаасаа ч юм бэ нимгэн цагаан илд гаргаад барьчихсан сэнс шиг эргүүлсээр тэдний дундуур ороолсон зээр шиг дүүлэн гарах нь тэр. Нүд ирмэх хугацаа өнгөрөх шиг болсон боловч хоёр монгол дайчны хоолойг тас хяргаад хаячихсан нь сүүлд л мэдэгдэж тэд багалзуураа барьсаар морин дээрээсээ гулдайн ойчжээ. Хөхөөдэй мэргэн үүнийг хараад жолоогоо дугтран хүүхний зүг ухасхийтэл тэрбээр тас хийтэл ганцхан чарлаад асар өндөрт хийлэн дэгдэж хавцалын орой дээгүүр дүүлэн алга болжээ. Энэ үед түүний дүүлэн гарсан хавцалын яг хажууханд Булгадар, Тодой хоёр холбоостой муна барьсан нэгэн хятад эрийг зүйл дуусгаад явахаар завдаж байлаа. Тэгтэл ч хясааны орой дээгүүр улаан өнгийн хувцастай гэзэг үс нь намирсан сайхан бүсгүй салхинд хийссэн юм шиг дүүлэн гарч ирээд хоёр хөл дээрээ хөнгөхөн буух нь тэр. Үүнийг харсан Булгадар нүдэндээ ч итгэсэнгүй. Бушуухан шиг"Хөөе тэрийг хараач" гэж Тодойг тохойгоороо ёворсон аж. Булгадар, Тодой хоёр үлгэрийн юм шиг гэнэт дүүлэн гарч ирсэн тэр хүүхнийг хармагцаа олон гол давааны цаана хоцорсон Мөнгөлж эцгийн их ергөө, Уул-Алтаадын голын сэрүүн эрэгт хойноос нь алчуураараа даллан хоцорсон охин дүү Усуныгаа яагаад ч юм гэнэтхэн санах шиг болжээ. Хоёул тэр даруй сэтгэлийн цочролоос ангижран өмнөө зогсч буй гартаа барьсан саран зэв шиг сэлэмний нь ир бариулаа тултал час улаан цус болчихсон лусын дагина мэт үзэсгэлэн гоо хятад охиныг сэжиглэн харж байлаа. Зэвсэгийн эрдэм ямар ч хүнийг оворгүй залуухан харагдуулдаг тул энэ удаа хоёр монгол хөвгүүн гуч шүргэж яваа Ү Лянийг хараад арван тав зургаагаас хэтрээгүй жаахан охин байна гэж андуурсан аж. Тэгээд тэд анх Түйн гол дахь их цэргийн хүрээнд Аминдурал ахыгаа даган ирж байхдаа хайш яйш хувцасласан нэгэн монгол цэрэг толгой дээгүүр нисээд гардаг царайлаг хятад хүүхэнтэй хэрхэн тулалдаж байсан тухай ярьж байсаныг санаад тэдгээр шийдэмгий дайчин хүүхнүүдийн нэг өмнө нь зогсч байгааг ойлгов. Тодой Булгадар луу нэг хяламхийснээ хүүхэн рүү хачин зэрлэгээр ширтэж сэлмээ хуйнаас нь сугалмагцаа үсрэн дайрчээ. Гэвч тэрбээр Булгадарыг харсаар байтал нимгэн өмсгөл нь намирсан царайлаг бүсгүйн өлмийд сэлмээ барьсан чигээрээ тас гэдрэгээ харан ойчих нь тэр. Хүүхэн өөр лүү нь довтолсон Тодойг угтан тосч аваад хөлөө зөрүүлэн хөнгөн гишгэх шиг болмогцоо сэлэм бариагүй сул гарынхаа алгаар эрүү рүү нь түлхээд унагачих шиг болжээ. Булгадар энэ бүхнийг хараад зүгээр зогссонгүй. Гэхдээ ийм сайхан хүүхнийг ирт сэлмээр тас татан хаях нь хайран санагдсан тул сэлмээ зориуд хуйнаас нь сугалалгүй бүсгүйн хөл рүү хамаг хурдаараа гуядан цохиж унагахаар довтлов. Гэвч хятад бүсгүй маш хурданаар хөлөө татаж авсан төдийгүй эрчиндээ цааш өнхөрсөн Булгадарын эрүүн доороос гар хийцийн ээтэн гутлынхаа хоншоороор асар хүчтэй өшиглөсөн тул тэрбээр бараг л бүтэн эргэлдээд нуруугаараа газар унасан байна. Энэ удаа ах дүү хоёр хоёулаа илдээ сугалан босч иржээ. Тэд хөвчийн баавгайтай хүртэл улаан гараараа гахай явганаар зууралдан тулалдаад дийлж байсан атал эм хүнд анх удаа ийм гутамшигтай ялагдсандаа хор шар нь хөдлөн хамаг байдаг чадлаараа сэлмээ эргүүлэн дайрч оржээ. "Уран сэлэм" хочит Ү Лянь бүсгүй "Дэлт чоно"-ын хайсанд өнөөдөр түүнтэй тулгарсан айхыг үл мэдэх биерхүү эрчүүд энэ нутгийн хятад тариачид биш болохыг сая л ойлголоо. Дөнгөж сая түүн рүү хятад хүнээс огт өөр аргаар шууд довтлон орж ирээд хүчин дээ дийлдэн гэдэргээ савж унасан хоёр жаахан хөвгүүн ч тариачин удмын хүн биш болох нь мэдрэгджээ. Ү Лянь хүүхэн багшийнхаа өшөөг зөвхөн Шаолинь хийдтэй холбоотой мөрөн голын сайн эрчүүдээс авна гэж андгайлсан болохоос бус нутгийн жирийн тариачин тэр тусмаа алс холын иймэрхүү зэрлэгүүдээс өшөө авна гэж бодоогүй явсан болохооор тэр дороо хөнгөний тамираа ашиглан хавцалын уруу нисч алга болохоор шийдсэн ч хөдсөн хуягтай хоёр хүүгийн нэг нь амандаа гаж аялгатай үг хэлээд хоёул түүний зүг шуугих барс мэт дайрч ирэх үед өөрийн эрхгүй зогтуссан аж. Ийм аялгыг торгоны замын эрдэнэс ачсан жингийн цувааг дээрэмдэж байхдаа Ү Лянь нэг бус удаа сонсч байсан билээ. Тэрбээр "Торгоны зам"-ын жингийн цувааг зарим үед хамгаалж явдаг хойд зүгийн нүүдэлчин монголчуудтай учирсанаа сая ойлгожээ. Харвах намнахдаа гарамгай тэдгээр нүүдэлчидээс болгоомжилж явахыг багш нь түүнд нэг бус удаа сануулж байсан билээ. Хөвгүүдийн далайж ирсэн махир сэлэмний буулт нэлээн жинтэй төдийгүй бас хурдтай болох нь ч төдөлгүй мэдрэгджээ. Уран сэлэмний зөөлөн долгионоор нүүдэлчдийн илдийг биеэсээ хөндий шидэн бултаж, ар талд нь гараад нэгний нь өсгий рүү жадныхаа бариулаар түншин цохих хооронд нөгөөх нь хэдий завандаа ч юм амжаад нумаа сумлаад тэлчихсэн өөр лүү нь татан тавьж орхихыг тэрбээр анзаарлаа. Булгадар энэ гоо сайхан хятад бүсгүйг амьдаар нь барьчихаад өөрийн аравт руу морин дээрээ тэгнэн очихыг туйлгүй хүсч байсан тул Тодойг уурандаа аль хэдийнээ нумаа эвшээлгэчихсэн хүүхэн рүү харвахыг хараад золтой л өмнүүр нь орсонгүй. Маш ойрхоноос, асар хүчтэй тэлсэн хөвчнөөс хурд ихтэй гарсан сум Ү Ляний бараг гүрээний судсанд шүргэх шахсан ч тэр арайхийж тогтоон хурууныхаа салаагаар барьж авчээ. Өмнө нь тэрбээр Тэнгэр уулын дайчин эрсийн зам дээр Хо багшийнхаа хамт жингийн цувааг тонохоор орохдоо харвасан сумны өөдөөс харц дальдралгүй өчнөөн удаа барьж тогтоож байсан ч энэ удаа монголчуудын нумны хөвч маш хүчтэй тул сум нь асар хол тусдаг мэт түүнд санагджээ. Учир нь хүзүүндээ зоогдох шахсан сумыг арай ядан тогтоож байх зуур илдэнд гаршсан өөр хүн түүний дэргэд ойр байсан бол аль хэдийнээ толгойг нь тас цавчих байсан биз ээ. Угаасаа Ү Лянь бүсгүйд Хо багш нь харвасан сумнаас бултах бол тийм ч их онцгой дайчин чадвар биш, харин түүнийг гараараа болон хөлийнхөө хуруугаар мөн амаараа зууж аваад тогтохгүй буцаагаад ирсэн зүг рүү нь маш хүчтэй нясалж чадсан хүн л жинхэнэ зэвсэгийн эрдэмийн гайхамшигтайд тооцогдоно гэж сургаж байсан удаатай. Тодой өөрийн нь харвасан сумыг хятад бүсгүй хэдхэн алхамын зайнаас зүүн гарынхаа долоовор дунд хуруугаараа хавчин тогтоохыг хармагцаа дараагийн сумаа харвахыг мартан ангайжээ. Булгадард ч гэсэн мөн ялгаагүй шигшмэл дайчид буюу шилдэг хэвтүүлүүдийн дунд л хааяа болдог нум жадны эрдэмийн гайхамшигтай тэмцээн үзэж байх шиг санагджээ. Иймээс тэрбээр мөн л гав шув хийн сумаа онилоод хөөе гэж хашгирангуутаа хятад бүсгүйн зүг сумаа тавьж орхив. Цаадах нь энэ удаа зүүн гартаа барьж байсан сумаар түүний харвасан зэвийг голоор нь таслан цохиж унагахдаа өрөөсөн хөлөө яг л тогоруу шиг өндөрт өргөн зогсчээ. Үүнийг харж бахадсан Тодой ч эсрэг талаас нь сум тавихад хятад хүүхэн нугарч буй мэт эвлэг уран хөдөлгөөнөөр бултан гарахдаа хөлийнхөө өлмийгөөр буцаан өшиглөхөд сум Тодойгийн чихний хажуугаар шунгинан гарч арын нь модонд дуутай нь аргагүй чичигнэн зоогдсон аж. Тодой бүр ч бишрэн толгой сэгсрээд Шар мөрөн рүү ирэх замдаа Сөнөдийн Томалуга баатраар заалгасан нэг хөвчнөөс гурван сум зэрэгхарвах аргыг хэрэглэхээр шийджээ. Энэ үед Булгадар хятад хүүхний уран гоёоор бүжиглэх мэт бултахыг харахын тулд саадаганд гар дүрэв үү үгүй юу л сумаа суга татан харваж Ү Лянь бүсгүйгээр жинхэнэ сумтай бүжиг гээчийг хийлгэж эхэлвэй. Гэхдээ тэрбээр энэ чадварлаг бүсгүйг сумаараа нэвт харваад алчих вий хэмээн дотроо баахан эмээсэн тул сайн онилохгүй хар таамагаар харваж байлаа. Тэднийг хэн нэг нь хөндлөнгөөс харвал хоорондоо дайтан тулалдаж байгаа биш харин ч нум сумнаас хамгаалах сургууль хийж байна уу гэж бодмоор. Ү Лянь эдгээр талын зэрлэг нүүдэлчидтэй тас зангидсан өш хонзон байхгүй дээр нь өөрөөр нь тохуурхах мэт сум харваж байгаа хоёр хөвгүүний нас нь арай л балчир санагдсан учир яаран алах санаа өвөрлөсөнгүй харин ч ингэсхийгээд бултан зайлая хэмээн бодож эхэлжээ. Тодой жад цэргийн хуучин дайчнаар заалгасан нэг нумнаас гурван сум задлан тавих аргаа хэрэглэж хоромхон зуур багцлан татсан сумнуудаа бүсгүйн зүг илгээлээ. "Уран сэлэмчин" харахад усны дусал шиг адилхан ах дүү хоёр зэрлэг нүүдэлчний сумнаас бултан гарах дасгалыг үзүүлж байхдаа "Яагаад надад энэ хоёрыг алчих сэтгэл яаран төрөхгүй байна вэ" гэж дотроо гайхан бодож байсан аж. Ялангуяа арай биерхүү, хүзүүндээ том сахиус зүүсэн тас хар хөмсөгтэй хөвгүүн түүний зүг сум тавихдаа төдий л хүчлэхгүй болгоомжилсон мэт байдалтай байгааг тэрбээр сайтар анзаарч байлаа. Ү Лянь өөрийг нь шохоорхсон сэтгэлээ нуулгүй харваж наадах хоёр зэрлэг нүүдэлчинд нууц эрдэмийн зарим гайхамшигаа үзүүлэхээр шийдэж эгц урдаасаа ирсэн сумнаас бултан зайлмагцаа араас нь амаараа зуун авч газар годройтон буулаа. Энэ үед Тодойгийн нэг хөвчнөөс тавьсан гурван сум яах ийхийн зуургүй түүнийг чиглэн орж ирсэн бөгөөд саран илдээ суга татан хоёрыг нь хааж амжсан боловч хүйтэн зэвний үзүүр хүзүүг нь илбэх мэт болоод урт өтгөн гэзгийг нь онги татан гарахад Ү Ляний хар нялхаасаа салгалгүй зүүж явсан болор зүүлт хөл доор нь зад үсрэн асгарчээ. Гурав дахь сум түүний хүзүүг хальт шүргэн зүүлтийг нь сэт татаад үс гэзэгтэй нь орооцолдон нисч одох нь тэр. Ү Лянийг арван хоёртой байхад багш нь энэ зүүлтийг Тэнгэрийн сүмд түүний хүзүүнд зүүж өгсөн бөгөөд "Энэ зүүлтийг илдээрээ ч юм уу гараараа тас татсан хүн чиний эр нөхөр байх болно. Гэхдээ хүний эхнэр болж амраг бурханы нууц харьцаанд орсоноор ямар ч сайн тулааны урлагийн агуу дайчин хүч чадлаа алдаж аажимаар жирийн хүн шиг болдог билээ. Иймээс чи зэвсэгийн эрдэмийн гарамгай шидээ үүрд хаяж гээхгүй гэж бодож байвал энэ зүүлтийг хүзүүнээсээ тас татсан хүнийг газар дээр нь алах ёстой" гэж хэлж байсан тэр үг санамсаргүй биелэх нь тэр. Ү Лянь гуч хүртэлээ багшийнхаа энэ л сургаалыг дагаж, эхээс төрсөн онгон цогцосоо ариун дагшинаар нь хадгалж явсан бөгөөд "Торгоны зам"-аар жин тээж явсан Түрэгийн хан хүүд нэг удаа сэтгэл алдарч амийг нь өршөөсөнийг эс тооцвол зүрх сэтгэл нь хүртэл бие цогцос шигээ атар эмнэг яваа эмэгтэй байв. Тэрбээр санамсаргүй илдээр сум хаах наадгай үзүүлж байхдаа нэгэн зэрэг өөр лүү нь гурван сум чиглэж ирнэ гэж төсөөлөөгүйн улмаас амиа хүртэл алдах шахан андгай тангараг шүтэлцсэн зүүлтээ тасдуулж орхисондоо үнэхээр балмагджээ. Ү Лянь тэр даруй догшин ирвэс шиг уурсан газарт цувран унаж буй болор зүүлтээ гараараа маш хурдан шүүрч нэгийг ч шороонд хүргэлгүй тосч авмагцаа их дуугаар хашгиран илд жад хоёроо нийл үүлэн угсарч "Цахилгаан хүрд" хэмээх аймшигт зэвсэг болгон хувиргасан аж. Тодой гэв гэнэтхэн гурван сумаар зэрэг харваж үзэсгэлэнт хятад бүсгүйн хун мэт цагаан хүзүүг хундан улаан цусаар мялааж орхихыг харсан Булгадар нумаа харвахаа болилоо. Гэхдээ энэ бүсгүйтэй хэл нэвтрэлцэхгүй тул зугтахаас нь өрсөж бугуйлдаад авчихвал хаашаа ч явж чадахгүй гэж тэрбээр бодсон байна. Хүүхэн хойшоо нэг алхам ухраад урагш ер бусын хүчтэй үсрэн Тодойгийн дээр нүд ирмэхийн зуур хөөрөн гарч "Цахилгаан хүрд"-ний анхны цохилтоо хийхээр эргүүлтэл есөн эрдэнээр чимэглэсэн булцруут хулсан бэрээ замд нь хөндөлсөн хааж, хэн нэгний дотоод хүч ихтэй алганы цохилт түүнийг гурван алдын зайд шидэгдтэл нь түлхэж орхив. Ү Лянь нуруугаа газарт хүргэлгүй хөл дээрээ тэнцвэрээ олон бууж харахад зэрлэг монгол хөвгүүний хажууд тохой хэрийн урт цагаан сахал намируулсан Шаолинь хийдийн их багш Бао Чжу Лин хулсан бэрээгээ нарны цацраг мэт эргэлдүүлэн зогсч байх нь тэр. Үүнийг хараад тэр маш их гайхав. Бао Чжу Лин бол түүний хорлогдсон багш Хо Жу-гийн ясны ганц өстөн дайсан бөгөөд зэрлэг монголчуудтай хүртэл сүлбэлддэг байна шүү гэж тэрхэн зуур хорсон боджээ.

Болор зүүлт буюу Тодойгийн гэнэтийн үхэл хэмээх 9-р бүлэг

Аль эрт монголчуудын ирт сэлмэнд тасар цавчуулсан Пу Ман Жу хийдээс нь тусламж гуйсан учир хэрэг явдал хаашаа эргэсэнийг еөрийн биеэр нягтлан шалгахаар Лин багштан "Дэлт чоно"-ын хайсанг зүглэн ирсэн нь энэ аж. Гэвч тэрбээр хамгийн түрүүнд хэдэн сарын өмнөөс мөрөн голоор үзэгдэж Хо багшийнхаа өшөөг авч байна хэмээн дайралдсан болгоноо цусанд хутган чихийг нь огтолж явсан шулам хүүхэнтэй таарна гэж санасангүй. Тэгэхдээ бүр хоёр монгол цэргийн хамт зогсч байна гэж төсөөлсөнгүй. Нүүр нүүрээ харсан дайснууд хэн нь эхэлж довтлохоо мэдэхгүй хэсэг зуур самгардан зогсоцгоолоо. Ү Лянь алах ёстой хоёр зэрлэг нүүдэлчин, ясны өстөн Бао Чжу Лин гурвын дунд ганцаар зогсохдоо энэ удаа тулалдааныг үргэлжлүүлэлгүй орхиод зугтан одох нь дээр гэсэн шийд гаргажээ. Багшийн нь андгай өргүүлж зүүлгэсэн болор зүүлтийг тасар татсан монгол дайчныг тэрбээр газрын гаваас ч болтугай хайгаад олж чадна гэдэгтээ итгэж байлаа. Харин Шаолиний их багш Лингийн гараас мултарна гэдэг тийм ч амар хэрэг бус. Монгол хөвгүүд харвах эрдэмдээ гарамгай ч, хатгах цавчих хөдөлгөөний хурдаар түүний хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой байв. Иймээс тэрбээр "Гэрэл нэвтэлсэн илд" хэмээх сэлмийн аргаа хэрэглэж Лин багшийг тэвдүүлээд тэр хооронд зугтан гарахаар шийджээ. Энэ аргыг Шаолиньд ердөө хоёрхон хүн л эзэмшсэн бөгөөд тэд үхэн үхтэлээ өөр хүнд зааж өгөөгүй юм гэж багш нь хүүрнэдэг байв. Тиймээс кунфу урлагийн хаан Лин багштан "Гэрэл нэвтлэх илд"-ний арганд гар мухардан сандарч магадгүй гэж бодсон байна. Ү Лянь Шаолиний их багшийг төөрөлдүүлэхийн тулд холгүйхэн нумаа онилон харвахад зэхчихээд зогсч буй хоёр монгол хөвгүүн рүү дайрах гэж буй мэт маяг үзүүлэн хөлөөрөө газар зуран эргэжээ. Лин багшийн хувьд хавцалын аманд таарсан энэ гурван хүн гурвуулаа л түүний есөн эрдэнийн булцруут хулсан бэрээнд цохиулж үхэх ёстой хүмүүс байв. Тэрбээр зэвсэгийн эрдэмийн их сүмийг толгойлох болсоноосоо хойш сэлэм гартаа барьж үзээгүй гэхэд болно. Өстөн дайсан болон өрсөлдөгч нараа хурц мэсээр биш хулсан бэрээгээр нам цохин хороож байсан нь түүний тулалдах урлагийн ур чадварыг тодорхойлдог байжээ. Тиймээс эрдэнийн чимэгт бэрээгээ гартаа сэнс мэт эргэлдүүлэн ар нуруундаа нааж бариад шулам хүүхний хэрэглэж болзошгүй нууц зэвсэгийн эрдэмээс сэргийлэн ханцуйнаасаа тогосын өдөн дэвүүр задлан өмнөө гаргаж барилаа. Булгадар, Тодой хоёрын хувьд үлгэрт гардаг шиг урт цагаан сахалтай гялаан толгойтой хөгшин өвгөн гэв гэнэтхэн шувуу шиг дүүлэн гарч ирээд үзэсгэлэнт хятад бүсгүйг үсэрч унатал түлхсэн явдалд бага зэрэг гайхшран энэ хоёрын хэн нь жинхэнэ дайсан болохыг мэдэхгүй бие бие рүүгээ харж мөрөө хавчин зогсч байвай. Лин багшийн гар дахь хулсан бэрээ ойр хавийн модны навч мөчрийг хуйлартал асар хүчтэй эргэлдэж эхлэхийг анзаарсан Ү Лянь түүнийг дотоод хүчээ бүрэн хуримтлуулахаас нь өмнө өрсөхөөр шийдэн "Цахилгаан хүрд" болгож угсарсан илд жад хоёроо голоор нь салгамагцаа усны урсгал салхины үлээлт мэт хөнгөнөөр Лин багшийн зүг илдээ сунган тэмүүлж очлоо. Кунфугийн их багш Лин шулам хүүхний хөлийн газар зурах байдлаас өөр лүү нь эхэлж довтлох гэж байгааг анзаарсан тул хулсан бэрээнийхээ эргэлтийг нар буруу болгон өөрчилж сонороо түүний зүг хандуулсан байжээ. Иймээс шулам хүүхний шууд чиглэж ирсэн хурц илдний үзүүрээс эвлэгхэн бултаж гарсан боловч цахилгаан мэт чичлэн орж ирсэн дараачийн хатгалтанд нь золтой л эгэмээ цоо хатгуулчихсангүй. Зүүн гартаа барьсан цаасан дэвүүрээр илдний нь үзүүрийг ялимгүй хөшиж амжсан учраас үхэл үнэртүүлсэн төмөр мэс бууралтсан сахлын нь үзүүрийг цэвэрхэн хяргаад хоолойноос нь хоёрхон хуруу зайтай жингэнэн зөрөх нь тэр. Лин багш шулам хүүхэн өөрт нь нэлээд олон жилийн өмнө мартагдсан "Гэрэл нэвтлэх илд"-ний аргыг хэрэглэж байгааг мэдмэгцээ агшин зуур аргаа өөрчлөн бүсгүйн толгой дээгүүр годройтон давж унамагцаа хулсан бэрээгээрээ хоромхон зуур гучин гурван цохилтыг цахилгаан мэт хийж, цаасан дэвүүрээ төмрийн чанарт хувирган хатууруулж "Зураг зурах" нэртэй үхлийн хатгалтыг хийж амжив. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн энэхүү асар хүчтэй цохилтын улмаас тэр хавийн шороо хуйлран босоод ирэх нь байгалийн хүчтэй үзэгдэл мэт харагдана. Хэрвээ хятад хүүхэн рүү довтолсон сахалтай өвгөний зүг харвасан ган үзүүрт сум тэр хоёрын голоор орж ирээгүй бол Лин багшийн хулсан бэрээний булцруут толгой шулам хүүхний гавлыг хага ярах байсан биз ээ. Өвгөний хийсэн цохилтонд Ү Лянь бүсгүй оногдож балмагдсанаар барахгүй зүүн гар дахь жад нь Лин багшийн төмөржүүлсэн цаасан дэвүүрийн зүсэлтэнд голоороо тас зүсэгдэн хугарч нэг үзүүр нь бүсгүйн мөрийг ялимгүй шүргээд арын нь модонд зоогдсон байв. Шаолиний их багш шулам хүүхний балмагдсаныг ашиглан хулсан бэрээгээ гавал руу нь буулгахаар завдах үед нүүр лүү нь ган сум асар эрчтэй орж ирсэн учир амжилгүй хажуу тийшээ холбирон зайлмагцаа нөгөө сумыг хөлийнхөө хуруугаар тогтоон барьж аваад эргүүлэн өшиглөжээ. Энэ самбааг ашиглан гар мухардсан Ү Лянь бүсгүй хөлөөрөө газар тийрэн "Савдагийн нисэлт" аргыг хэрэглэн бараг зуун алдын өндөрт хөөрч амь эрсдэх шахсан газраас нүд ирмэхийн зуур цойлон алга болсон аж. Булгадарт хятад бүсгүй илбэ шидийн зэрэглээ мэт гэнэт алга болсон нь харамсалтай байлаа. Гэвч тэр тухай бодох зав одоохондоо түүнд олдсонгүй. Хажууханд нь нумаа дэлгэн зогсч байсан Тодой сахалтай өвгөний хөлийнхөө хуруугаар хавчиж аваад эргүүлж өшиглөсөн сумыг хааж зайлан бултаж чадалгүй өрөөсөн бөөрөө даран ёолсоор газарт унаж байгаа харагдсан тул Булгадар түүн рүү сандран ухасхийжээ. Лин хуварга нэгнийхээ зүг ухаангүй гүйж байгаа монголыг нүд ирмэхийн зуур тонилгоод шулам хүүхний араас нэхэхээр шийдсэн тул бэрээгээрээ газар луу хүчтэй тийрэн дээш хөөрч иртэл гэнэт тал талаас нь хүчит сумнууд түүнийг чиглэсээр шунгинан ирж сандаргасан байна. Тодой, Булгадар хоёрын араас нэхэж ирсэн Хабичийн аравт Лин багшийг яг довтолж байхад нь амжиж харсан тул цөм нэгэн зэрэг нумаа онилон сумаа тавьжээ. Шаолиний их багш эхлээд хулсан бэрээгээрээ нисэн ирэх сумнуудыг цацарч унатал эргэлдүүлэн хааж эхэлсэн боловч удалгүй түрүүхэн алагдсан Пу Ман Жугийн адил эвгүй байдалд орж анх удаа сум хааж сурч байгаа залуухан хуварга шиг балмагдан тэвдэж эхэлсэн аж. Монголчуудын нумнаас гарах сум урьд өмнө Лин багшийн хаагаад гарч байсан сумнаас илүү хурдтай бас хүчтэй байгаа нь түүнийг ийнхүү сандаргажээ. Уг нь харваж буй сумнуудыг хаах завсараа газарт харуулдаж унасан нэгийгээ тэвэрч суугаа монголын толгой руу хулсан бэрээгээрээ ганцхан түншээд тонилгох санаатай байсан боловч түүнд тийм завшаан олдсонгүй. Булгадар бөөрөөр нь сум нэвт сүлбэж гарсан дүүгээ тэврэн өндийлгөж эргүүлсэнээ завьжаар нь цус садран үг хэлж чадахгүй болсоныг хараад уур хилэн нь бадарч толгойгоо өндийлгөжээ. Хажууханд нь халзан толгойтой өвгөн хятад агаарт үсрэн дүүлж газарт бараг буухгүй сэнсрэн эргэлдэж өөр луү нь харвасан сумнуудыг гартаа барьсан саваагаар зай чөлөөгүй голоор нь тас цохин газар унагааж байхыг хармагцаа тэрбээр "Аа" гэж байдагаараа орилоод сэлмээ суга татан босч өвгөний зүг дүүлэн үсэрч очлоо. Лин багш өөр лүү нь мөндөр мэт асгарах сумнуудаас бултахын зэрэгцээ арслан барс мэт догшрон довтолж ирсэн монгол эрийн махир сэлэмнээс хамгаалах хэрэгтэй болов. Монгол дайчин өөрт нь гар сунгах зайтай тулж ирээд сэлмээ эргүүлэн цавчилж эхэлсэн боловч монголчууд Шаолиний их багш руу сум тавихаа зогсоосонгүй. Уг нь хажууд нь сэлмээ далайн довтолж буй өөрийнхөө хүнийг оночихно гэж бодоод харвахаа зогсоох ёстой байтал харин ч улам ширүүн, улам хүчтэй харваж эхлэх нь тэр. Тэгээд ч нисээд ирэх сумнууд яг өмнөөс нь уурсан дайрах монгол залуу руу биш зөвхөн өөр лүү нь чиглэн ирж байгааг мэдмэгцээ Лин багш хачин их тэвджээ. Булгадарын сэлэм далайсан гарын суган доогуур хаван орж ирсэн сумыг тэрбээр золтой л алдаж цээжиндээ зоолгочихсонгүй. Хуруугаараа амжиж хавчин авах хооронд монгол хөвгүүний ташуулж цавчсан сэлэмний ир есөн эрдэнээр чимэглэсэн хулсан бэрээний нь булцруут толгойг тас хярган хаях нь тэр. Уг нь Лин хуварга Шаолинь хийдийн их багшийн энэхүү алдарт хулсан бэрээг хүндэтгэлтэйгээр гардан авсанаасаа хойш сэлмийн ир хүргүүлэх нь байтугай хад чулуунд ч шүргүүлж үзээгүй нэгэн билээ. Тэрбээр байдал бишидсэнийг ойлгомогцоо "Могойн чуулган" хэмээх хөлөөрөө тоос босгох мэхийг даруй хэрэглэн утаа хиншүү ханхалтал улаан шороо манаруулж орхиод хөнгөний тамираа ашиглан хуваргууд нь бүгд цугларчихаад хүлээж буй Шаолинь хийдийнхээ зүг хамаг хурдаараа дүүлэн зугтжээ.

Монгочууд урвагчидтай хэлэлцээ хийлгүй

тонилгосон 10-р бүлэг

Тулалдаан дуусчээ. Тоос шороонд булагдаж хоёр нүд нь л гялалзаж үлдсэн Булгадар суманд сүлбүүлсэн дүүгийнхээ зүг бүдчин сандчин гүйж очлоо. Хабичи тэргүүтэй хуучин хашир дайчид Тодойгийн шархыг үзмэгцээ сумыг нь сугалж болохгүй гэсэн тул Булгадар нэгэн цагт Уул Алтаадын голын хөвөөнд Тастөмөрөөс бэлгэнд авч байсан үнэт дурсгалтай сумыг хуга татан талыг нь дүүгийнхээ биед үлдээлээ. Одоо магадгүй хэдхэн хормын дараа ухаан балартсан дүүгийн нь амийг ч аван одож магадгүй болсон энэ сум түүний өөрийн нь нумнаас тавигдаж гарсан гэхээс Булгадар байж ядан тэчьяадна. Хэрвээ тэрхүү хятад хүүхнийг өмгөөлж сахалтай өвгөн рүү сумаа тавиагүй бол ийм явдал болохгүй ч байсан юм билүү. Хамгийн гол нь өөрийн нь дайсан руугаа харвасан сум Тодойгийн бөөрийг нэвт сүлбэн гарсан нь Булгадарыг байж ядтал бухимдуулж, тэрбээр эвгүй үг зөрсөн хэнтэй ч илд зөрүүлэхэд бэлнээр уурсан холхиж байв. Хабичи сумны нэвтэлсэн газар, асгарсан цус, хөхөрч цайсан Тодойгийн царайг хараад энэ хөвгүүн тэсэхгүй болсоныг ойлгосон боловч Булгадарт ганц ч үг цухуйлгасангүй. Нэг гэрт өссөн ах дүү улс хамт дайтаж яваад нэгнийхээ нүдэн дээр амиа алдана гэдэгхичнээн гашуун гунигтай байдагийг тэрбээр мэдэж байлаа. Удалгүй Тастөмөр зуутынхаа оточийг дагуулан ирж Тодойгийн биеэс сумыг нь сугалан цусыг нь тогтоож, улайсгасан халуун төмрөөр үрэвссэн газрыг нь хайран эмчилсэн боловч Тодой ганц удаа ч ёолсонгүй. Тэрбээр ухаан оролгүй байсаар Аминдурал ахыгаа яаруу сандруу хүрч ирсэний дараахан амьсгал хураалаа. Ийнхүү хөх Монголын нэгэн эх хүүгээсээ үүрд хагацаж, талын бяцхан нүүдэлч хөвгүүний шарил умард Хятадын битүү ширэнгэн ойд үүрд үлдэх ньтэр ээ. Тодойг эцсийн амьсгалаа өвөр дээр нь татсаны дараа Аминдурал хойш эргэн харахад үргэлжилсэн битүү хар үүл умар талд орших уудам Монгол нутгийн зүг сунан манантсан байлаа. Тэр цагийн заншил ёсоор нэгэн монгол аавын сайхан хүү ийнхүү амь үрэгдэхэд ар гэрт нь цэргийн хишиг болгон төрийн сангаас гурван шивэгчин, хоёр зарц, таван тэрэг амуу будаа, нэг тэрэг хуй торго, хоёр тэрэг цагаан гурил, хорин хонь, арван ямаа, таван үхэр есөн агт морь өгдөг тухай энэхүү туурийн эхэнд дурдсан билээ.
Энэ үед Лин багштан Шаолинь хийдийн зүг цавчим эрэг хясаан дээгүүр хөвж яваа үүл мэт хөнгөнөөр дүүлэн явах зуураа сүмд нь гарцаагүй аюул тулгарч ирсэнийг эргэцүүлэн байв. Ахынхаа харвасан суманд сүлбүүлж амь эрсэдсэн дүүгийнхээ шарилыг Аминдурал газарт онголоод Булгадарыг дагуулан өргөө рүүгээ дөхөж явсан бөгөөд хүний газар хүчир бэрх тулалдааны замд хоёр дүүгээ анхнаасаа л хажуудаа авалгүй зоргоор нь явуулж байгаад нэгийг нь шороонд булж орхисондоо түүний сэтгэл ихээр хямарч, өөртөө туйлаас гомдож байсан тул үлдсэн ганц дүүгээ хажуунаасаа салгамааргүй санагджээ. Гэвч өөрийн нь харвасан сумыг өвгөн хятад лам хөлөөрөө буцаан өшиглөж гэнэхэн дүүгийн нь амийг хороочихсон явдалд өөрийгөө уучилж чадахгүй яваа Булгадар ахынхаа нөмөр нөөлгөн дор толгой хоргодож, хишигтэн хэвтүүлийн албанд үлдэхийг хүссэнгүй Тастөмөрийн зуут руу өөрийнхөө хуучин аравтад албаа хаахаар тэр оройгоо л буцжээ. Сүншань уулнаас үл мэдэгдэх хятад эрчүүд ирж Аминдуралтай уулзах хүсэлт тавьсан тул түүнд дүүгээ үдэж гаргах зав ч байсангүй. Мянганы ноён Аминдуралыг өргөөнөөсөө гарахад цагаан цууямбуугаар толгойгоо боож хөлийнхөө булчинг хар ногоон өнгийн эдээр чивчиртэл ороосон дөрвөн хятад газар толгойгоо хүргэн сөхрөөд сууж байлаа. Тэд бол Шаолинь хийдийн лам нарт гурван ахыгаа хөнөөлгөсөн мөрөн голын зартай сайн эрсийн нэг болох Дин Гогийн хүмүүс байв. Аминдурал хятад хэлмэрч Цзү Шаныг ирсэний дараа тэдэнтэй яриагаа эхэллээ. Мөрөн голын зулзаган ойд хол замын их цэрэг үзэгдэж 'Дэлт чоно" хайсангийн эзэн Пу Ман Жу алуулсаныг сонссон даруй Дин Го ах дүүстэйгээ зөвлөлдөөд "Бидний дайсаныг устгаж яваа улс бол бидний нөхөд мөн. Эд янз нь алдарт Шаолинь хийдийг эзлэн авах нь гарцаагүй.

Очиж уулзаж байдлыг тандаад ир. Хэрвээ Шаолинь хийд рүү довтлох бол хамт хүчин хавсарч Бао Чжугийн гарт үрэгдсэн ах дүүсийнхээ өшөөг авъя. Хийдийг довтлон эзэлсэний дараа зарим эд хогшилыг эелдэгээр хуваан авна гэдгийг урьдчилж мэдүүлэн тохиролцоорой" гэж тушаагаад шүлэгч согтуу Гуанийг гурван сайн эрийн хамт илгээсэн нь энэ ажээ. Хөх Монголын их цэргийн мянганы захирагчийн сүр хүчийг бадруулсан өмсгөл хуяг, илд мэсээ гял цал хийлгэсэн Аминдурал асраас гарч ирмэгцээ Бор жанжны өргөөнөөс дөнгөж ирээд буй яаралтай элч Догшин Барсын зүг алхжээ. Хятадын тариачид суусан газраа сөхөрсөн хэвээр үлдсэн бөгөөд тахир сэлэм сугалж зэхсэн хэвтүүлүүд тэдний толгойг өчүүхэн ч өндийлгөсөнгүй. Догшин Барсын авчирсан мэдээ Аминдуралыг алгуурлаж болохгүй, цэргээ яаравчлан хөдөлгөх ёстойг санууллаа. Сүншань уулын ширэнгэ тайгаар нисч дүүлдэг хятадуудтай бүтэн өдрийн турш хөөцөлдөн тулалдаж багагүй хохирол амсаад байх үед нь Бор жанжны удирдсан түмт хэдийнээ Шар мөрнийг гурван газраар гаталж Алтан улсын цэргийн түшмэл Ли Зянь У-г шахамдуулан хороож, зарим анги салбар нь Сүн уулсын хилийн боомт руу цөмрөн орсон ажээ. Иймээс хоёр өдрийн дотор Шаолинь хийдээр дайран бууж өгөхгүй бол үнсийг нь тэнгэрт хийсгээд цааш яаравчлан хөделж их цэрэгтэй нийлэх хэрэг гарчээ. Аминдурал Догшин Барсыг асарт орж амрахыг урьсан боловч гавшгай буухиа элч цаашаа олон зуут мянгатаар дайрах тул удаж төвдсөнгүй морио сэлгэмэгц яаравчлан замд гарсан аж. Аминдурал сая л газар сөгдсөөр байсан тариачид дээр ирж хэлмэрчийг дуудан согтуу Гуантай ярилцаж эхлэв. Гэвч хэлэлцээр цуст мэсийн цавчилтаар агшин зуур өндөрлөв. Дин Го толгойлогчийн явуулсан энэ эрс Аминдуралтай ярилцахдаа нэлээдгүй бардам тэр ч бүү хэл тулган шаардах маягтай байсан нь түүнд огтхон ч таалагдсангүй. Төрсөн дүүгээ алдаад удаагүй байсан мянганы захирагч гэнэт уур нь дүрсхийн бадарч яах ийхийн зуургүй сэлмээ суга татаад согтуу Гуаныг зайлж амжихийн завдал өгөлгүй толгойг нь мөрнөөс нь тас цавчин хаялаа. Дагаж ирсэн гурван хятад тэрхэн зуур нуруунаасаа сэлмээ суга татан газраар өнхөрч амиа авч гарахаар тэмцэлдсэн боловч мянганы ноёны.шадар хишигтэн цэргүүд тэднийг тийм ч удаан тонгочуулсангүй хоёрыг нь газар дээр нь тас цавчин хороогоод Сүншань уулын ширэнгэн дундуур Шаолинь хийд рүү хүрэх дөт зам заалгахын тулд нэгийг нь амьд үлдээжээ.

Энэ үед Тэнгэр уулын шулам хүүхэн Ү Лянь хэрхсэнийг сонирхвол Шаолиний их багшийн очирт бэрээнээс зугтан гарч түүнийг хоёр монгол хөвгүүний хамт үлдээгээд дотоод их хүчээр дүүлэн зугтсан тэрбээр өнгөт тоорын бутан дунд суун хийн дасгал бясалгаж алдагдсан эрчим хүчээ хурдан буцааж нөхөхийг хичээж байв. Гэнэт түүний нүүрний өмнөхөн унжсан удын навч тас хайчилсан мэт цэвэрхэн голоороо салан унахыг ажсан Ү Лянь бясалгалаа ч гүйцээлгүй агшин зуур хойшоо саван унахад үсийт нь шүргэх шахам хос алтан хануур жад нисэн өнгөрөөд модонд зоогдох нь тэр. Нэг дайсанаас дөнгөж салаад амсхийх зав олж амжаагүй байтал нөгөө дайсан гарч ирэх нь тэр. Ү Лянь хойшоогоо годройтон эргэж хоёр хөл дээрээ буумагц хажууханд нь нэгэн хүн их дуугаар хоолойгоо шахан инээх сонсогдов. Харвал түүнээс гурван алхамын зайд тас хар нөмрөг унжуулсан Сүншань уулын нууц зэвсэгийн эрдэмийн багш Гао Мун Жи араб хүүхэн шиг нүүрээ хаасан цагаан алчуурын цаанаас шоолон хөхөрч байх аж. Түүнийг гартаа барьсан цоохор арьсан уутаар нь таньсан Ү Лянь орчин тойрноо хоромхон зуурт ажиглавал Гао Мун Жи ганцаараа бус бололтой энд тэнд мод бутны оройд гарч биеэ далдалсан шавь нар нь багшийнхаа инээх дууг даган хоолойгоо татах нь сонсогдоно. Гао Мун Житэй шулам хүүхэн хоёр дахиа нүүр учирч байгаа нь энэ бөгөөд уг нь ёс журмын хувьд тэд дайсан болох нь бүүхэл харин ч анд бололцон Шаолиний их багш Бао Чжу Лингийн лам нарын эсрэг хамтдаа тэмцэх ёстой улс байв. Учир нь Гао Мун Жи бүтэн жилийн өмнө Шаолинь хийдийн нууц зэвсэгийн эрдэмийн их багш байсан ч хийдийн ёс горимыг зөрсөн учир Лин багшаас хорин бэрээ гөвшүүлэх шийтгэл авсан бөлгөө. Мөрөн голын олон сайн эрсийг өөрийн зохиосон нууц зэвсэгээр чичрүүлж, дээрэм отсон бөглүү замаар ганцаараа явахаас айдаггүй байсан Гао Мун Жинд олон хуваргын өмнө нуруугаа нүцгэлээд хүүхэд шиг зодуулна гэдэг тэсч болшгүй доромжлол байлаа. Тиймээс биеэ тоон нэрэлхэх зандаа хэт баригдсан тэрбээр Шаолиний бүх хуваргуудын өмнө Бао Чжу Линтэй илд зөрүүлж нууц зэвсэгийн эрдэмээ ашиглан тулалдсан боловч түүнийг дийлсэнгүй. Лин багш түүнийг өөрийнхөө эсрэг бослоо гэж алах ёстой байсан ч амийг нь өршөөж хөвч тайгын хайсан руу хөлийг нь нүцгэлээд хөөн гаргажээ. Үүнээс хойш тэрбээр сайн эрсийн захиа даалгавраар янз бүрийн хортой нууц зэвсэг үйлдэж өгөхийн сацуу Шаолинь хийдээс хөөгдсөн өшөөгөө хэрхэн авах аргыг сүвэгчлэн явдаг болсон байна. Ингэж яваад нэгэн өдөр шулам хүүхнийг дөнгөж Тэнгэр уулнаас ирээд ах дүү гурван луу хэмээх Ма Лу Саны хүмүүстэй тулалдан бараг дийлдэж байхад нь гоо үзэсгэлэнг нь харж сэртэндээд "Салхин үлээгч илбэ" хэмээх хорт зэвсэгийн эрдэмээ ашиглан бүсгүйд тусалж аминд нь орсон удаатай. Гэвч тэр шөнөө "Цөөрмийн алтан мэлхий" зоогийн газар хоёул дарс шимэн сууж байхдаа Ү Лянийн үсийг задалж, хувцасыг тайлах гэж оролдсон тул цаадах нь өлөгчин чоно мэт уурсан дүрсхийж илдээ шүүрээд саад хийхийг оролдсон хоёр шавийг нь нухчихаад цонхоор үсрэн алга болсон аж. Гэтэл энэ өдөр өнгөт тоорын бутан дунд их л зүдэрсэн маягтай сууж байгаад гэнэт таарсанд Гао Мун Жигийн бах нь ханаж ийнхүү шоолон инээж зогсоо ажээ. Ү Лянь тэр даруй "Чи надад саад хийх хэрэггүй шүү. Би чамайг алмааргүй байна. Тэгээд ч сая дэндүү олон хүн алсан учраас илдээ угааж цэвэрлэхэд минь битгий саад хийгээрэй" гэхэд Гао Мун Жи "Чи миний хоёр ч шавийг алсанаа мартаагүй биз. Наймаачин хүн хүртэл авсан зүйлийнхээ үнийг тэр даруй төлчихөөд явдаг байтал чи хүний амийг юугаар ч төлөхгүй явах юм гэж үү" хэмээн сөргүүлж асуулаа. Ү Лянь гараа илдэн дээрээ тавиад урагш ганц алхмагцаа ой дотор гарч буй чимээ, навч салхины хөдөлгөөн зэргээс Гао Мун Жигийн шавь нар түүний алхах гишгэх бүрийг нүд салгалгүй дагуулан ажиглаж буйг мэдэн заль хэрэглэж мултрахаар шийджээ. Тэрбээр илдээ сугалан хажуудаа авч тавиад "Нууц зэвсэгийн их багш та ямар төлөөс авбал сэтгэл чинь ханахсан бол" гэж асуувал Гао Мун Жи "Хэдийгээр миний хоёр шавь босч ирэхгүй боловч эрхэм Лянь бүсгүй гомдол бухимдалыг минь тайлж өгвөл сүнс нь амрахсан болов уу" гэж хэлээд улам дөхөн ирэхэд Ү Лянь хоорондын зайгаа тооцоолон "Алтан ац" хэмээх жадаа сугалж алган дээрээ тавиад "Надад ийм зэвсэг хоёр байдаг юм. Танд би нэгийг нь өр төлөөсөө дарах бэлэг болгон өгч болно шүү" гэж хэлэхдээ түрүүн холгүйхэн үлдсэн монгол цэргүүд яг энэ үеэр гэнэтхэн довтлон ороод ирээсэй, ялангуяа өөртэй нь нум сумаар наадан харваж байсан хоёр монгол хөвгүүн хаа нэгтээгээс гараад ирээсэй, тэгвэл нууц зэвсэгийн эрдэмийнхэний анхаарал нь суларна, энэ үеийг далимдуулан зугтаж одохсон гэжбитүүхэн горьджээ. Гао Мун Жи түүнд ахиад нэг алхам ойртон хүүхний алган дээр солонгорох "Алтан ац" жадыг сонирхох зуураа "Үүнийг чинь би барьцаа болгон авч болох юм" гэж хэлж дуусаагүй байтал Ү Ляний алган дээрх жад гэнэт сэнс мэт эргэлдэн нууц зэвсэгийн эрдэмийн багшийн хоолойд гүн гэгч зоогдож орхих нь тэр. Аль түрүүнээс хойш хоорондын бүх зайгаа тооцоолж суусан Ү Лянь тэр даруй үсрэн очиж Гао Мун Жугийн биеийг мөрөн дээгүүрээ дамнуулан тохож халхавч бамбай хийгээд "Мянган жингийн тогоо өргөх" гэдэг хүчний дасгалыг ашиглан агаарт хөөрөхдөө ар нуруундаа зүүлттэй түмэн зараа хэмээх хорт зүү бүхий лимбийг сугалан авч зүг бүр үлээхэд Дэань мужийн бүжигт хөгжимийн ая лимбэнээс нь уянгалахын сацуу наж могойн хор шингээсэн зүүнүүд хөгжимийн аяар зүг бүр шунгинан нисчээ. Энэ нь "Дэлт чоно" Пу Ман Жугийн монгол цэргүүд рүү үлээн нүдийг нь сохолж байсан зүүнээс тэс өөр хүчтэй Ү Ляньд л ганцхан үлдээд байсан нууц зэвсэг юмсанжээ. Тэрбээр амь алдсан Гао Мун Жигийн цогцосоор өөрийгөө халхлан хүчтэй эргэлдэж явах замд нууц эрдэмийнхэний харвасан зүсэн зүйлийн хорт зэвсэг багшийн нь хөрсөн цогцост зоогдон үлдэж байлаа. Хаа нэгтээ бутны завсараас бах мэлхийн урт хэл тургих шиг болж ирээд "Хүхэрийн цацраг" гэж нэрлэдэг маш хүчтэй хорт зэвсэгийн дусал мөрлөж яваа цогцсонд нь шингэсэн тул Ү Ляньд даруйхан газарт бууж түүнийг газар хаяхгүй бол хамтдаа хайлж мэдэх аюул тулгарчээ. Дорно дахины хаадын зүүд нойр, зүрх сэтгэлд орсон энэхүү аймшигт зэвсэг тэр дороо үйлчлэн Ү Ляний мөрөн дээрхи нууц зэвсэгийн эрдэмийн багш Гао Мун Жигийн цогцос даруй ялзран үнэр ороод хөөж эхэлсэн аж. Анчин хүн баавгайд бариулж үхдэг гэсэн үг биелэлээ олж нууц зэвсэгийн их багштан өөрийн бүтээсэн нууц зэвсэгийн бүх хорыг биедээ шингээн амиа алдсан нь энэ байлаа. Шулам хүүхэн задралд орсон цогцосыг хөсөр хаяад хойшоо үсэрсэн боловч Гао Мун Жигийн шавь нарын урьдчилж бэлдсэн занганаас мултарч чадсангүй. Түүний нэг хөлийг ороож авсан олсон цагираг дээш угзран чангааж модноос толгойг нь уруу харуулан дүүжлэх агшинд асар том тор бүх биеийг нь бүрхэн бууж иржээ. Энэ үед холгүйхэн жим дагаж явсан монгол цэргийн аравт үл мэдэх тулалдааны чимээ аваад харгуйн дагуу отож зогссон бөгөөд Булгадар өмнөх бутыг зөөлөн яруутаа хэдэн хятад аль эрт бараа сураггүй нисч арилсан үзэсгэлэнт сэлэмчин хүүхнийгторонд хийчихсэн өлмий дээрээ гэтэн дамжилж явааг олж хармагцаа зүрх нь хүчтэй булгилахыг мэдрэв. Ү Лянь ч өөрийн нь "Алтан ац" жаданд гэнэ алдан сүлбүүлж үхсэн Гао Мун Жигийн шавь нарын гарт урхинд орсон оготоно шиг баригдсандаа ихэд бачимдан мултрах санаатай хөрвөөн тонгочиж байхдаа нэг сонин үнэрийг мэдэрчээ. Хо Жу багш нь түүний үнэрлэх, сонсох, мэдрэх чадварыг төгс эрдэм болтол нь хөгжүүлж хүн хүнээс ангид ер бусын соргог мэдрэхүйтэй болгосон ажээ. Тиймээс тэрбээр ойн хөхөмдөг үнэрээс гадна олон эрсийн хөлсний үнэрийг мэдэрсэн юмсанж. Энэ бол адууны хөлс биед нь нэвт шингэсэн монголчуудын үнэр болох нь илэрхий байв. "Тэгэхээр тэд одоо хаа нэгтээгээс биднийг хараад отож байгаа гэсэн үг болох нь ээ. Энүүхэн модны цаанаас ч монголчууд өнгийн харж байж мэднэ" гэж бодсон Ү Лянь юу болох гэж байгааг тааварлан цаашид хэрхэх төлөвлөгөөг тархиндаа боловсруулжэхлэв. Харин хүүхнийг торлож аваад хайсандаа очихоор яаран гүйх Гао Мун Жигийн шавь нар модны цаанаас монголчуудын хавчаар сумнууд нумандаа тэлэгдэн өөрсөд рүү нь чиглэж байгааг мэдсэнгүй. Хэдхэн хормын дараа сум шунгинах чимээ гарах шиг болоод нууц зэвсэгийн эрдэмийн бүлгийнхэн бараг тэр аяараа "хэг" гэсэн битүү дуу алдацгаан энд тэндгүй гулдайн унацгаажээ. Гао Мун Жигийн гарын шавь Ся Фан үүнийг хармагцаа Ү Лянь бүсгүйг ороож багласан торны үзүүрийг хаяад тэр даруй газар хөрвөөн "Утаан хөшиг" хэмээх Японы нинжа нараас гарвалтай халхлах зэвсэгээ ашиглалаа. Зулзаган ойн дундуур галгүй зохиомол утааны манан агшин зуур газрыг бүрхэх тэрхэн зуур Ся Фан өврөөсөө ууттай нунтаг гарган ирж мөрөн голын сайн эрс "Шаргал шороо" гэжнэрийддэг хатуу элсний чулуун ширхэгүүдийг сум харвасан зүг асар их дотоод хүчээр ширвэн цацжээ. Булгадарыг сумаа харвахаар зэхэх үед дэргэдэх цэрэг нь гэнэт дуу алдан савж унасанаа духан дээр нь гуравхан ширхэг улаан толбо үзэгдээд үл мэдэг цус шүүрэх нь харагдлаа. Навчисын дунд бороо шүрших мэт чимээг олж мэдэрсэн сөнөдийн Томалуга баатар тэр даруй бамбайгаараа нүүрээ халхалмагц эр үхрийн ширээр гадуур нь гурав давхарлаж бүрсэн хөмөн бамбай хоёр газар эрхий хуруун чинээ цоо үсрэх нь тэр. "Шаргал шороо"-ны хүч чадал ийм хүчтэй бөгөөд хэд хэдэн монгол дайчин нүдээ сохлуулсанаас нүүрээ даран газар унаад босох гэж тийчигнэн оролдох аж. Ся Фан утаа өтгөрсөнийг далимдуулан бултахаар шийдтэл манан дундаас өмсгөл нь намирсан эм хүний голшиг дүрс гэнэт өмнө нь сугаран гарч ирэх үзэгдэв. Аль хэдийнээ торноос мултарч гарсан шулам хүүхэн түүнд дараагийн нууц зэвсэгээ ашиглах сөхөө өгсөнгүй. Уран сэлэм утаан дунд нэгэнтээ гялсхийх шиг болоход хорлонтой нууц зэвсэгийн эзний амнаас цус олгойдон газар шургаж уналаа. Ү Лянь тэр даруй хажууханд найгах өтгөн шугуй руу үсрэн орсон биш сахал үс нь бавайсан нэгэн монгол цэргийн бараг өвөр дээр нь буучихаж Гайхсан монгол эр үс гэзэг нь задарсан хүүхнийг цавчихаар сэлмээ далайсан боловч Ү Ляний илд өрсөн хоолойг нь хэрчиж орхисон тул дуугарч ч чадсангүй хяхтнан ойчжээ. Ингээд мөнөөх цэргийн ард модноос уяатай байсан эмээлтэй морин дээр алавхийн үсэрч мордмогцоо давиран ухасхийтэл тэр даруй хоолойгоор нь суран бугуйл чивчрэн бууж амьсгал авахын завдалгүй хойш нь гуд татан унагажээ. Тунгус омгийн аравтын дарга Хабичи морин дээрээс бугуйлдаж унагасан хятад хүүхний зүг болгоомжтой дөхөх зуур дөнгөж сая хүүхний сэлмэнд хоолойгоо хэрчүүлжунасан монгол эр бол Чинос овгийн гарамгай дайчин Хирүгэ болохыг таниад "Муу бузар өлөгчин" гэж аман дотроо харааж байлаа. Энэ үед Булгадар түрүүхэн л сум харваж эхлэхээс өмнө торонд хүлээстэй тэлчилж хэвтсэн хятад бүсгүйг хайж олохоор гэнэт татсан өтгөн цагаан утаан дунд баахан явсан боловч олсонгүй. Ийм хачин утаа тавьж тулалдахыг тэрбээр сая л анх удаа харж байгаа тул ихэд сониучирхан нум сумаа харвахад бэлнээр өмнөө барьж явав. Өмнө нь утаан дунд нэг дүрс хөдлөх шиг болсоноо монгол цэргийн суманд цээжээрээ харвуулсан нэгэн хятад урдаас нь мөлхөн гарч ирэх нь тод харагдлаа. Булгадар яг түүний цохонд нь сумаа чиглүүлтэл хаа нэгтээгээс шип хийх дуу сонсогдоод сум татсан гар нь өөрийн эрхгүй сулраад явчих нь мэдэгджээ. Түүний хамаг анхаарал урагш хандсан энэ үеийг ашиглан бараг л хажууханаас нь гар сунгах шахуу зайнаас Гао Муны хүнд шархадсан нэгэн шавь өндийж ирээд "Таван цэцгийн үндэс" хэмээх маш хүчтэй хороор найруулсан түргэн үхүүлэх үйлчилгээтэй дусал шингэсэн ясан зүүг гүрээнд нь тултал шидэж орхихыг тэрбээр хожимдон мэдэрч байгаа нь энэ юмсанжээ. Мэдрэл алдсан гараас нь сум аяндаа алдууран нисч өмнөөс нь мөлхөж явсан хятадын цохонд шааж зоогдохыг тэрбээр зүүд нойрон дундаа байгаа юм шиг л бүдэг бадаг хараад биеэ дийлэлгүй арагшаа саван унасан аж. Толгойгоо өргөх гэсэн боловч өндийлгөж даасангүй. Нүдэнд нь Уул-Алтаадын гол, Бөөрөлжүүтийн ширэнгэ харагдаж, саяхан өөрийн нь харвасан суманд тэнгэр болж одсон Тодой дүүгийнхээ хамтаар хавчаахай нум барьчихаад гөрөөс рүү гэтэж яваа нь хачин тод харагдаад бүх зүйл гүн харанхуйд уусан алга болохыг тэрбээр бүүр түүрхэн мэдэрлээ...

Шаолинь хийдийн гол шүтээн буюу Монголчууд сүмд тулан ирж домогт багшын толгой нэг л цавчилтаар газар өнхөрсөн тухай 12-р бүлэг
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

Харин тэр үед Шаолинь хийдэд аль эрт хүрэлцэн очсон Лин багш бүх лам нарыг цуглуулж сургуулилтын талбай руу гаргаад дээд зиндааны багш нарыг дуудан өөрийнхөө танхимд хэрхэх тухай хурал хийж байлаа. "Нисдэг ботго" гэсэн хачин хочтой бясалгах эрдэмийн багш Дао Цин "Багш аа, монголчууд нэгэнт ийм ойрхон тулж ирсэн хойно бид түр эв эеийг сахиж тэдний урдаас тулалдалгүй бууж өгсөн нь дээр байх аа. Тэд ч нэг газраа удаан тогтож сураагүй учраас хэд хоноод л яваад өгнө биз. Хийд их замын цэргүүдтэй тулалдалгүй эвийг нь олоод өнгөрөөж байсан тохиолдол нэг бус удаа шүү дээ" гэхэд "Луун дуут" гэж алдаршсан Мэн Гүй Яан "Тэднийг зүгээр өнгөрөөд явчихна гэжогтхон ч бодож болохгүй. Суурин амьдралд суралцаагүй талын зэрлэгүүд биднийг бууж өглөө гээд толгойг маань илнэ гэж бодож байна уу. Тэд хамаг сүм дуганыг тонож, дээр нь та бидний толгойг хүртэл нэмж ганзагалаад буцахаа мэдэх байлгүй. Түүний оронд цөмөөрөө мөрөн голын сайн эрчүүдийг дуудан цуглуулжхамтарсан хүчээртэдний эсрэг тэмцвэл замаас нь буцаахаар барахгүй толгойлж яваа жанжныг нь олзолж Алтан улсын хаанд хүргэх завшаан ч олдож болно шүү дээ" гэв. Үүний хариуд "Төмөр хуруу" бүлгийн багш нууц тарнийн бясалгагч Жоу ламтан "Тэр Алтан улсын хаан чинь барьсан хүнийг байцаах нь бүү хэл өөрөө монголчуудаас дутааж хаана хоргодохоо мэдэхгүй сандарч яваа гэсэн шүү дээ. Ямар ч байсан сүм маань маш хүчтэй дайсны өмнө идэш болж тавигдлаа. Асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэж зөв шийдвэр гаргахгүй бол хожим хойно учруулах хор хохирол нь сүмийн оршин тогтнох байдалд ч аюул учруулж мэднэ" гэв. Лин багш бусад бүлгийн багш нарын үгийг сонсч суухдаа Шаолинь сүм түүхэндээ анх удаа асар хүчтэй дайснуудтай нүүр тулгарсаныг мэдрэн сэтгэл зовиурлаж байлаа. Тэрбээр "Дэлт чоно"-ын хайсан руу очиж байдлыг туршаад ирэх замдаа золтой л амь насаа гээчих шахсанаа хэнд ч хэлсэнгүй. Түүний бодлоор монголчууд нь урьд өмнө Шаолинь сүмийнхэний нүүр тулан илд зөрүүлж байсан дайснуудаас огт өөр, дайтаж тулалдах гэж заяагдсан мэт ясны чадвартай дайчид мэт байв. Тэдний нум сум харвах байдал л гэхэд Алтан улс, болон Сүн улсын цэргүүдийн харвахаас тэс өөр, хурдан шалмагаас гадна асар хүчтэй, монгол цэргийн харвасан нэг сумыгхаажхамгаална гэдэг ойрхон зайнаас асар хүчтэй цавчсан сэлмийг хаахаас өөрцгүй болохыг Лин багш өөрийн биеэр мэдэрчээ. Мөн хөдлөх давших байдал нь ч хөшүүн царцанги биш дээр нь бүгд морьтой байсан нь онцгой санагдаж байв. Тэрбээр морьтой хүмүүстэй тулалдаж үзээгүй учраас ур чадварыг нь гүйцэд үнэлэхэд арай л эрт байлаа. Нэлээн маргалдсаны эцэст Лин багш монголчуудын урдаас элч илгээж сүмийг тойрон гараач гэж гуйх хүсэлт тавихаар шийдвэрлэв. Гэхдээтулалдана гэсэн шийдвэрээ хойш нь тавьсангүй харин ч уулын шивээ хайсан дахь бүх зэвсэгийн эрдэмийн мастеруудад элч илгээж, хамтын хүчээр харийн зэрлэгүүдийг хөөж явуулах талаар тэднээс тусламж хүсэхээр болсон байна. Ийнхүү тэднийг шийдвэрээ гаргаж дуусгаад сүмийн гол талбай руу хүрч очиход Дорно дахины гайхамшиг шингэсэн Шаолинь хийдийн 1800 орчим лам хуварга бүгд цуглараад их багшийнхаа шийдвэрийгхүлээж толгой гудайн амьсгаа даран бөхийж суулаа. Гэсэн ч Лин багш юу ч хэлсэнгүй бүлгийн багш нар шавь нараа дагуулан тус тусын танхим руу салж оджээ. Лин багш танхимдаа орсоны дараа тахилч ламыг дуудан авчраад "Галаар тулалдагч" Вэнь Хуйгийн хайсанг олж чадах уу хэмээн асуусан байна. "Галаар тулалдагч"-ийн хайсан нь нэг хоногийн өмнө монголчуудын явуут дундаа арчаад өнгөрсөн "Дэлт чоно" хайсангийн дараа мөрөн голд хоёрт бичигдэх хүчирхэг шилдэг дайчид бүхий сайн эрсийн шивээ ажээ. Вэнь Хуй болон тахилч лам хоёр хар багаас нэгэн тосгоны захад өсч, мөн Шаолинь сүмд ч нэгэн багшийн гар доор зэвсэгийн эрдэмд шамдан хичээллэж байсан эртний барилдлагатай анд нөхөд байв. Есөн жорын чадвартай илд эзэмшиж сурсан гайхалтай хүмүүс мөрөн голоор тарчихсан цөвүүн үед Шаолинь хийд тэр бүгдийг номхотгон дарна гэж байхгүй хүчин мөхөсдөх нь ойлгомжтой. Олон жилийн өмнө Лин багшийг хүүхэд байхад Алтан улсын эзэн хаан Цзун Ши Шар мөрнийгсайн эрчүүдээс цэвэрлэх шийд гаргаж гучин мянган их цэрэгхөдөлгөн сүмийн лам нараар дэмжүүлсэн боловч эцэстээ ямар ч үр дүнд хүрэлгүй олон цэргээ алдаад буцаж байсан түүхтэй. Ийм үед мөрөн голын эрчүүд дунд итгэж нөхөрлөх хүн байх хэрэгтэй гэж үзсэн учраас "Галаар тулалдагч" Вэнь Хуйг шилд гарсаны дараа Лин багш харьцаагаа муутгажтаслаагүй билээ. Одоотүүнд муу зөн төрж эхэлсэн учир Вэнь Хуйг дуудан авчирч нэгэн чухал нууцын талаар ярилцах хэрэгтэй болжээ. Тэрбээр Шаолинь хийд анх үүссэн цагаас эхлэн томоохон лам нарт үе улиран залгамжлагдаж ирсэн гол шүтээн болох зургаан толгойтой алтан лууг зэвсэгийн эрдэмийн нууцыг агуулсан судруудын хамт найдвартай газар нуух хэрэгтэй гэж дотроо бодсон байна.
Тахилч ламыг "Галаар тулалдагч" Вэнь Хуйгийн хайсанд очихоор хавцалын зүг хөнгөний тамираа хэрэглэн дүүлж явахад Сүншань уулын баруун суган дахь Булу баатрын эсгий өргөөнд Алтан улсыг дайлах их цэргийн жанжин Борын явуулсан элч дөнгөж хүрэлцэн ирээд байлаа. Бор жанжин Булу баатарт явуулсан захиандаа Алтан улсын хааны амьсгалын тоо өнөө маргаашгүй гүйцэж араасаа нэхүүлэн сэхэх аргагүй дутааж явааг өгүүлээд өнөө маргаашгүй Шаолинь хийдийг дайран эзлээд Сүн улсын нутаг дэвсгэр лүү цөмрөн орж Тянь жанжны баруун суганаас цохих тушаал буулгасан байлаа. Хэрвээ Шаолинь хийдийн лам нар тулалдалгүй бууж өгвөл нэгийг ч амьд үлдээлгүй бүгдийг нь тонилго, бууж өгөхгүй бол хийдийг хүчээр дайран эзэлж хүйс тэмтрэн товроглох хэрэгтэй гэсэн маш чанд хатуу тушаал ирсэн байв. Монголчууд өөрсдийн нь өмнөөс эсэргүүцээгүй дагаж орсон улсыг ингэж толгой дараалан устгах шийд гаргаж байсангүй. Хамгийн гол нь Шаолинь сүмийн лам нар бол зэвсэгийн эрдэмд төгс нэвтэрсэн дайчид учраас тэднийг бүрэн бүтэн үлдээвэл хожим ар нуруунаас уулгалан довтолж мэднэ гэж болгоомжилсоны улмаас Бор жанжин ийм хатуу тушаал гаргасан ажээ. Сүншань уулын зүүн сугаар шинэ өглөөний наран шагайж монголчууд Шаолинь хийд хоёр үхэх сэхэхээ үзэх тулааны өмнөхөн түр амьсгал дарсан нам гүм ахуйд тоорын цэцэг дэлбээгээ задлан үзэсгэлэн гоогоо усны мандалд тусган гайхуулж байвай. Лин багштан тахилч ламыг "Галаар наадагч"-ийн хайсан руу явуулсаны дараа Шаолинь хийдийн гол дуганы нууц хонгилоор явсаар зэвсэгийн эрдмийн ариун шүтээн болох зургаан толгойт алтан лууг агуулж буй зэс товруут хаалганы өмнө хүрч иржээ. Тэрбээр ариун Бодихидарма ламтаны анх Шаолинь хийдийг үүсгэн байгуулж байхдаа бүтээлгэсэн шүтээнийг гараараа илбэн сөхөрч адис аваад лууны их биед товойлгож цохьсон "Сэтгэл бие хоёр эн тэнцүү байх ёстой" гэсэн бичээсийт уншив. Лин багш Шаолинь хийд бол зөвхөн тулааны урлаг, дайтах арга барил дээр тулгуурласан алуурчин дээрэмчин бэлтгэдэг газар биш, энд хүн бие цогцосоо сэтгэл санааны адил юунд ч баригдахгүй болтол нь хөгжүүлж хоосон чанарт ойртуулах ёстой шашны төгс гэгээрлийн сургууль байх ёстой гэж хатуу итгэдэг нэгэн байлаа. Түүний өмнө Шаолинь хийдийг тэргүүлж явсан лам нар ч мөн л ингэж бодон шавь нараа зөвхөн бие махбодийн хувьд ч бус сэтгэл оюуны хувьд ч төгс болгохыг зорьж явсан юм. Гэвч түүний өмнөх их багш нарын үед ер нь Шаолинь хийд үүсэн бий болсон цагаас хойш ийм хүчтэй дайсан Сүншань уулын хормойд тулан ирж байсан удаагүй билээ. Харин ч Нанхиадын олон хаад ноёд, цэргийн жанжид аюултай зэвсэгийн эрдэмд нэвтэрсэн лам нар бүхий Шаолинь хийдээс аль болох холуур тойрч гарахыг эрмэлздэг байсан билээ. Гэтэл энэ удаа зэвсэгийн эрдэмийн хувьд тэднээс дутах нь бүү хэл зарим талаар илүү хол тасарсан ч байж болох хойд зүгийн зэрлэг нүүдэлчид болох монголчууд эргэлт буцалтгүйгээрдавшин ирсэнийгтзрбээр сая өөрийн биеэр мэдэрчээ. Сүншань уулын Шаолинь хийд бол дайтах тулалдах урлагийг өдөр тутмын ерийн ажил хэргээ болгосон байнгын дасгал сургуулилт хийж байдаг зэвсэгийн эрдэмийн өвөрмөц уурхай л гэсэн үг. Гэтэл монголчууд ч ялгаагүй хар нялхаасаа харвах намнах, хатгах цавчихыг цай ууж хоол идэх лугаа адил өдөр тутмын ердийн ажил үйлсээ болгосон учир зэр зэвсэг гайхамшигтай хэрэглэхийг нэг их эрдэм гэж ойшоодоггүй улсболохыгтэрбээряс махандаа тултал ойлгон шүтээний бичээсийг илбэж буй гар нь аяндаа салганан чичрэхийг мэдрэв. Лин багшийг нууц шүтээний дуганаас гарч ирэх үед өмнөөс нь "Нисдэг мэлхийн нударга" хочит Цао Дун сандарсан маягтай угтаж ирээд "Сармагчин" хочит И Зу Да мөрний эрэгт хэдэн монгол цэрэгтэй тааралдаж хальт тулалдаад зугтаж ирсэн гэдэг түгшүүрт мэдээг дуулгажээ. Лин багшийг Сэрүүн хөх сүмийн хаалган дээр гарч ирэхэд хувцас нь хэдэн газраа хурц сэлмийн ирэнд салмарсан "Сармагчин" хочит И Зу Да мэхийн ёсолж угтлаа. И Зу Да шөнөжингөө хадан хясаан дээр бясалгал үйлдэж хоноод өглөөгүүр алжаал ядаргаа юугаа үлдэн хөөхөөр мөрний усанд нэг сайн шунгаж авъя гэж бодон доошоо бууж иртэл өмнө нь хуяг дуулга, зэр зэвсэг бүхий намхан тагдгар морьдтой үл таних зургаан эр хүглийн зогсч байсан ажээ. И Зу Да тэднийг хармагцаа наминчлан сөхрөөд "Эрхэм жанжин ноёд аян замдаа сайн морилж явна уу. Өчүүхэн ядуу хуварга миний бие та бүхэнд туслахад бэлэн байна" гэж хэлсэн боловч тэдний хэн нь ч түүнд хариу хэлсэнгүй. Харин хоорондоо сонин хэлээр дүнгэнэтэл ярилцаад нэг нь морио давиран урагшаа цойлж гарч ирсэн байна. И Зу Да амжиж бултаагүй бол тэрхүү эрчилсэн мөрөн шиг догшин морины хөлд няц гишгүүлэх байлаа. Үл таних харийн дайчин И Зу Даг бултан зайлмагц уурсан огцом эргэж баруун тохой нь хөдлөх шиг болоод түүн рүү ир нь гялалзсан махир хутга нисээд ирсэн байна. И Зу Да зайлж нэгэнт амжихгүй болсон тул уг хутгыг амаараа зууж авуутаа өөрөө ч мэдэлгүй "Сармагчин сүүлээ өргөх" гэдэг зогсолтыг авчээ. Тэр даруй нөгөөх дайчин морьтойгоо бараг тулан ирж нүд ирмэхийн завгүй том махир сэлмээ огцом далайхад И Зу Да сармагчин модтэврэх, сармагчин нуруугаа маажих мэхийг нэгэн зэрэгашиглан бултах зуураа үл таних дайчин эрийн ар нуруу луу нь хоёр хөлөөрөө хөнгөн тийрч орхиход тэр мориноосоо годройтон унажээ. Энэ үед бусад нь нум сумаа онилон харвах гэж байсанаа И Зу Дагийн элдэв хачин хөдөлгөөнийг үзээд бие бие рүүгээ харан таатай нь аргагүй хөхрөлдөж байгаа нь түүнд их л хачин санагдсан аж. Газар тэвэрч ойчсон эр асар ууртай үсрэн босч ирээд сэлмээ маш хурдан эргүүлэн дайрахад И Зу Да алхамыг нь тоолон хөлөө солбиж бултаад зай гарсан үеийг нь ашиглан эрүүн доороос нь хүчтэй өшиглөн "Барын хумс" цохилтыг баруун гарынхаа эрхий хуруугаар гүрээнд нь хийж агшин зуур хумсаараа судсыг нь тас татан газар унагажээ. Энэ үед хөхрөлдөж зогссон бусад нь нэгэн зэрэг түүн рүү асар олон сум харвахад удаан тэсч чадахгүйгээ мэдсэн И Зу Да "Модноос ойсон чулуу" мэхийг ашиглан агаарт цойлж, хадан хавцлын уруу нисч голын уснаас дөчин алдын цаана буугаад санд мэнд зугтаж ирсэн нь энэ ажээ. Түүнийг бараг таван зуун алд газар холдчихоод байхад араас нь харвасан сум хажуугаар нь модны холтос хүү татан өнгөрсөн байна. И Зу Да өмнө нь ийм хүчтэй хол харвадаг хүмүүсийг огт үзээгүй аж. Лин багштан түүний үгийТ анхааралтай сонссоны дараа "Тэд сүмээс хэр хол зайтай байна" гэж асуухад "Сармагчин" И Зу Да "Ердөө л дөрвөн мод газар" гэж хариулсан аж. Үүнийг сонсоод Лин багшид Шаолинь сүмийн гол шүтээнийг уул руу гарган нууж амжихгүй нь ээ гэсэн бодол төрж, дотор нь харанхуйпаад явчихжээ. Энэ үед Шаолинь хийдийн хамгийн хүчтэй зэвсэгийн эрдэмийн их мастеруудын манлайд зүй ёсоор тооцогддог "Мянган жингийн нударгат" Лю Дү Фү сүмээс зургаан мод зайтай газар урьд тогтсон заншил ёсоор дөрвөн шавийн хамт хад чулуу бут цохин нисгэх дасгал үйлдэж байлаа. Лю Дү Фү бол мөрөн гол даяар тэнэж явдаг олон сайн эрсийн зүрхэнд орсон хүчит тарнийн шившлэг мэт цуутай багш байлаа. Түүний "Мянган жингийн нударга" морьтой хүнийг хүртэл арваад алхамын зайтай тэрий хадуулах хүчтэй бөгөөд зөвхөн нударганы нь салхинд долоон алхамын зайд асаасан лааны дөл дальдчин унтарч, гурван алхамын зайтай шил шаазан үйрэн хагардаг ажээ. Уурандаа нэг шавийгаа зөөлөн цохиод нам алчихсан түүнтэй их багш Лин хүртэл нударга зөрүүлэхийг хүсдэггүй бөгөөд хуваргуудад хичээл заахдаа нударгаа зөөлөн дэрээр дөрөв давхарлан ороохыг зөвлөдөг болсон аж. Лю Дү Фү төвлөрсөн үедээ зангидсан нударгаа буцалж буй халуун цайтай тогоо руу удаан гэгч дүрж байгаад гаргаж ирэхэд хуруунууд нь мөс шиг цэв хүйтэн байдаг хий тамирын нууцыг төгс эзэмшсэн нэгэн байлаа. Энэ удаа түүний нэгэн шавь нь архины ваарны дайтай том чулууг үйртэл цохих гээд чадалгүй дутуу нударч гараас нь цус гарахыг харсан Лю уурсан хашгирч байх үед ойн цоорхойгоос морьтой арваад монгол цэрэг гарч ирээд нумаа дэлдэн харвахад бэлдсээр тэдний зүг шогшуулан хүрч иржээ. Лю "Сармагчин" И Зу Дагийн нэгэн адил тэр шөнө сүмдээ очиж хоноогүй тул зэрлэг нүүдэлчдийн догшин цэргүүд Шаолинь хийдэд тулж ирсэнийг огт мэдээгүй байв. Тиймээс хачин төрхтэй цэргүүдийг гайхан харж дасгалаа зогсоохыг тушаалаа. Морьтонууд ойртон ирмэгцхэн нэг нь маш гаж дуудлагатай хазгай хятад хэлээр "Зогсч байгаа газраа бушуухан сөгдөцгөө" гэж их л дорд үзсэн маягтай дээрэнгүй хэлэх нь сонсогджээ. "Мянган жингийн хүчит нударга" Лю Дү Фүг мөрөн голд ийнхүү сөгдөхийг тушаах зүрхтэй хэн байх билээ. Лю ихэд хилэгнэн өмнөөс нь алхаад юун хүмүүс болохыг асуутал махир сэлэм сугалж барьсан хүдэр эр мориноосоо үсэрч буумагцаа өөрийг нь чиглэн түргэн түргэн алхлаа. Энэ үед Лю хоёр алгаа аажимаар салган цигуны Фа дүрсийг үзүүлж амьсгалаа дотогш татан хүчээ төвлөрүүлж эхлэв үү үгүй юу яах ийхийн зуургүй өмнө нь ирсэн үл таних дайчин сэлмээ ганцхан далайнгуут Люгийн шавь нар айн балмагдаж мэгдэн сандарсандаа хойшоо ухарцгаажээ. Мөрөн гол төдийгүй гурван улсын сайн эрчүүдийн сүнсийг зайлуулдаг их багшийн нь цусанд бялтсан толгой нүд ирмэхийн зуур мөрнөөсөө салаад тоос шороон дээр бөмбөг аятай өнхөрч байсан учир ийнхүү балмагдах нь ч аргагүй. Хэрвээ Лю тэрхэн зуур амьсгалаа гүйцэд хураан төвлөрч амжсан бол махир сэлэм далайсан зэрлэг эр аль хэдийнэ түүний нударганы амтыг үзэхээр барахгүй ард нь зогсч байсан морьтой эрсийн толгой дээгүүр нисэн гарах байсан билээ. Гэвч дайтаж тулалдахдаа өрөлт авах, бясалгаж төвлөрөх гэдгийг мэдэхгүй монгол эр дорнын гайхамшиг болсон тулааны урлагийн их багшийгтөвлөрч байхад нь сэлмийн ганцхан далайлтаар бөндгөрөөс нь салгаж орхисон байв. Лю Дү Фүгийн шавь нар их багш нь ийнхүү агшин зуур амиа алдахыг хараад сүрдсэндээ дэрхийн зугтацгаасан боловч тэдний нударгын эрдэм хүчтэй болохоос хөнгөний тамир тийм ч сайн биш юмсанжээ. Дөрвөн шавийн нь гурав нь ар нуруундаа зэвт сум зоолгон газарт унаад харин азаар үлдсэн ганц нь бут сүлжин амь гарч Шаолинь хийдийн зүг ухаан мэдээгүй харваж одсон аж.

 

Шаолинь сум ийнхүү тал талаасаа монголчуудад бүслэгдэн шахагдаж байх үед тэндээс нэгэн уулын цаад талд мянгатын ноён Аминдурал царай нь хөхөрч харлаад хамраас нь цус дуслан ухаан алдсан Булгадар дүүгийнхээ хөрч буй гарыг атган хөх тэнгэрт сүнсийг нь даатгахаар эмгэнэн сууж байлаа. Тэдний ойролцоохон аравтын дарга Хабичи яг улаан хүзүүгээр нь бугуйлдан гуд татаж унагасан шулам хүүхэн Ү Лянь хөл гар нь хүлээстэй хэвтэх бөгөөд тэрбээр сая л дөнгөж ухаан ороод эргэн тойрноо гайхан харав. Энэ сацуу тэрбээр хөө хуяг гялалзуулсан монгол баатрын өвдөгийг дэрлээд ухаангүй хэвтэж буй балчир хөвгүүний живэр сахал нь зурайсан царайг олж харан "Дэлт чоно"-ын хайсангийн ойролцоо өөр лүү нь нум харван наадаж байсан залуу болохыг таньжээ. Тэрбээр дотоод хүчээ ашиглан хөл гарыг нь багласан сурыг тасдах гэж оролдсон боловч барсангүй. Аргагүй урт удаан тулааны эцэст тамирдан сульджээ. Мөн түүний гар хөлийг чивчиртэл багласан эр үхрийн дутуу элдсэн суран бугуйл тийм ч хялбархан тасрах олс биш болох нь илэрхий байв. Ү Лянь толгойгоо эргүүлэн ухаангүй хэвтээ монгол хөвгүүний хамраас цус бага багаар дуслахыг хармагцаа "Таван цэцгийн үндэс" хэмээх хүчтэй нууц зэвсэгийн зүүнд өртөж хордсоныг гадарлажээ. Гэнэт түүний толгойд энэ боломжийг ашиглан гар хөлийнхөө хүлээсийг тайлуулж аваад оргон зугтааж болох юм биш үү гэсэн бодол харван орж ирсэн аж. Их цэргийн оточ Баарий Шаолиний нууц зэвсэгийн хортой анх удаа л нүүр тулсан учир гараа дэлгэн мөрөө хавчихаас өөр зүйл хийж чадсангүй. Түүний энэ байдал Аминдуралыг бүр ч бухимдуулж орхисон байв. Санаашран суугаа Аминдуралын хажуунаас Тастөмөр аажуухан татаж "Хэлмэрч Шао Сян нэг юм хэлээд байна. Энэ хүлээстэй хэвтээ нанхиад хүүхэн дүүг чинь зүүнд хордсон байна. Гар хөлийг маань тайлаадах би эдгээгээд өгье гэж хэлсэн гээд байна яахав" гэхэд л сая нэг сэхээ орох мэт дээш өндийн харсан ч юу ч дуугаралгүй үнэн үү гэсэн байдалтай хүүхний зүг нэгэнтээ хяламхийсэнээ эргэцүүлж бодоод байх цаг зав үгүйг ойлгосон бололтой хүүхний хүлээсийг маш хурдан тайлахыг тушаажээ. Шулам хүүхэн сулран босч ирмэгцээ чанх дээш цойлон зугтах боломж байсан ч Хо Жу багшийнхаа хэлж байсан ам тангарагаа дайсныхаа өмнө ч болов зөрчиж болохгүй гэсэн үгийг санаад мөрөн дээрээ тохсон үүргэвчний уяанаас угзран татав. Аминдуралын шадар хишигтэн цэргүүд хятад хүүхний огцом хөдөлгөөнөөр сэлмээ шархийтэл сугалсан боловч хүүхэн сөхрөн суугаад үүргэвчнээсээ бяцхан боодолтой ерөндөг гаргаж ирэхийг хараад хүлээзнэлээ. Ясан зүүгээр уг ерөндөгийг амин гол гурван цэгт нь хатгаж нэвчүүлсэний дараа сая хор нь арилах учиртай аж. Хятад хүүхэн маш нарийхан үзүүртэй ясан зүү гаргаж боодолтой нутаг зүйлийг шингээгээд Булгадарын гүрээ рүү хатгах гэхэд Аминдурал гар дээрээс нь атган зогсоов. Гэвч хажуунаас нь олон дайн тулаанд орж, хал үзсэн сөнөдийн Томалуга баатар "Зүгээр, наад зүүгээрээ хатга, хатга" гэж толгой дохин зөвшөөрөөд Аминдуралын гарыгхүүхний бугуйнаас салгалаа. Аминдуралын хал үзсэн сэтгэл тэр үед нэн их түгшүүртэй байв. Хаа холоос аав ээжийнхээ нүдэн дээр гэр орноосоо дагуулж гарсан хоёр дүүгийнхээ нэгийг саяхан газарт булаад нар шингэхийг ч хараагүй байтал одоо хоёр дахь нь хар хятадын нууц зэвсэгийн хоронд өртөн үхэх сэхэх эсэх нь тодорхойгүй хэвтэж байгаа учир арга ч үгүй. Тэрбээр ясан зүүгээр Булгадарын гүрээ рүү нямбайлан хатгаж, уруулаа тас жимийн анхааралаа төвлөрүүлж буй хятад хүүхнийг хажуунаас нь харж суухдаа сүрхий царайлаг бүсгүй болохыг нь сая л анзаарчээ. Мянганы ноёны гол өргөөнд энэ үйл явдал өрнөж байсан бөгөөд хэвтүүл, хишигтэн, харуул цэргүүд цөм захирагчийнхаа дүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр тогтож ядан маш чухал үйл явдал өрнөж буйг мэдэж байсан тул саяын болж өнгөрсөн тулааны талаар дүн мэдээ дуулгах гэсэн цэргийн их түшмэл Хайдуг дотогш нэвтрүүлэлгүй түр саатуулан үүдэнд хүлээлгэж байлаа. Шулам хүүхэн Ү Лянь монгол хөвгүүний гүрээний гол судас руу нууц тан бүхий зүүг хатгаж шимийг нь нэвтрүүлсэний дараа зүүгээ сугалан авч нэгэн жижиг бортоготой зүйлд дүрэхэд зүүний гялтганасан өнгө хувиран өөрчлөгдөж хар ногоон будаг түрхсэн мэт болж ирэв. Энэ бүхнийг хажуунаас нь нүд салгалгүй ширтэж суусан сөнөдийн Томалуга баатар хятад хүүхнээс анхилах удвал цэцгийн сүрчигийн үнэрийг гэнэт анзаарч эрт цагт өөрт нь тохиолдсон нэгэн явдлыг эрхгүй дурсан санахад хүрсэн аж.

Сөнөдийн Томалуга баатрын тангуд хүүхэнд алдсан хайр буюу Шулам хүүхэн оргохыг завдсан нь хэмээх 14-р бүлэг
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

Хөх тэнгэрийн зарлиг, хувь заяаны эргүүлэгээр монгол цэрэг Сүн, Алтан улсын хилийн зааг Сүншань уулын хормой дахь Шаолинь хийдийн хажууд хүрч ирэхээс даруй арван таван жилийн өмнө энэ явдал тохиолджээ. Богд эзэн Чингис хаан өөрийн биеэр анх удаа өмнө зүгийн Тангуд улсыг дайлсан тулалдаанд Томалуга жүрхиний Саргусан бэхийн удирдсан зуутын туган доор аравтын захирагчийн туг атган оролцсон ажээ. Тангудуудтай халз мөргөлдсөн жижигхэн тулааны дараа Тангудын хаан монголчуудын өмнөөс хамаг сор болсон зэвсэгийн эрдэмийн хөлөг баатруудаа гаргаж явуулсан нь дийлэнх нь өргөс мэт жад, өөрөө мултрах оньстой илд сэлэм бүхий отоо занга руу явж ороод амь алдацгаасан аж. Тэр үед монгол цэргийн олон хөлөг баатар "Жинхэнэ цавчилдаж үзвэл бах ханах байсан сайн эрчүүд нь шал дэмий юмнаас болоод амиа алдацгаалаа" хэмээн харуусч байсан гэдэг билээ. Их цэргийн тэргүүн ангиуд Тангудын хааны хүрээг довтлох үед нүүр амаа битүүлж боосон нэгэн тулаанч тангуд эр бусдаас их л шаламгайлан ялгарч, хавьтсан ойртсон болгоноо ханаруулан сүлбэж унагаад шивээн дээгүүр харайн гарч зугтахад нь Томалуга араас нь толбот цэнхэр мориороо мөн л харайлган гарч нэхэн хөөсөн ажээ. Явган атлаа шувуу шиг дүүлэн зугтаах тангуд эр морьтой хүнд гүйцэгдэлгүй арваад мод газар тасран дутаасан ч эцэст нь аргагүй тамирдан гүйцэгдэж ирмэгц Томалуга шууд л харваад алчихъя гэж бодсон аж. Гэвч мөнөөх тангуд эр түүний харвасан сумнуудаас хөнгөхөн бултаж зайлахын сацуу сэлмээрээ цавчин унагаж, зарим сумыг нь эргүүлээд шидсэн чулуу мэт буцаагаад нисгэчихэж байсан тул нүүр тулан цавчилдахаас өөр зам байсангүй. Элсэн цөлийн халуунд багтрах дөхсөн Томалуга тангуд эрийг тас цавчихаар шийдэн морьтойгоо улангасан довтолж ороход тэр өөдөөс нь нисч ирэн хүчтэй тийрээд мориноос нь унагаж орхисон байна. Ингээд хоёул урд урдаасаа илдээ барин мярайсаар дөхөж ирээд халз цавчилдаж гарчээ.
Тангуд эрийн огцом хурц хөдөлгөөн, сэлэмний нь чөлөөтэй хөрвөн хувирах аргууд Томалуга баатрын амийг олон ч удаа дээсэн дөрөөн дээр аваачсан аж. Эхэндээ мань хүн энэ муу тангудыг дор нь цавчиж алчихаад буцъя гэж бодож байсан боловч сүүлдээ тэрхүү тангудын илднээс амиа хэрхэн авч үлдэх вэ гэж бодохоос өөр аргагүй ана мана, ач тач тулаан болж хувирсан юмсанж. Тангуд эр түүнтэй тулалдах явцдаа хөл, гараараа хэд хэдэн удаа нүүр ам руу нь унатал дэлсэж амжсан ч мань эр мөчөөгөө өгсөнгүй хариуд нь эвийг нь олоод нударганы амт үзүүлсэн аж. Тэр хоёр бараг таван тогоо цай буцалгах хэртэй удаан тулалдаад сүүлдээ хоёул зууралдан барилцаж дээр доороо орон хөлбөрөхөд тангуд эрийн нүүрний хаалт, толгойгоо боосон алчуур нь задран алдуурч тас хар нүдтэй, цав цагаан царайтай үзэсгэлэн төгс эмэгтэй хүний нүүр гэгээтатуулан гарч иржээ. Үүнийгхарсан даруй Томалуга өөртөө маш их гутарсан юмсанж. Түрүүнээс хойш эмэгтэй хүнийг дийлэхгүй ийм удаан ноцолдлоо гэж үү хэмээн гайхсан тэрбээр хамаг хүчээ шавхан дээр нь гарч дарж унагаад хоёр гарыг нь тэлэх агшинд хүүхний хөл сунав уу гэмээр ар дагз руу нь дүйртэл өшиглөн тээр хол унагажээ. Босч ирээд хоёул дахин барилцаж авсан бөгөөд нэгэнт эм хүнтэй ноцолдож буйгаа мэдэн хүчиндээ эрдсэн Томалуга хүүхний булбарай гарыг хуга нуга дарах нь холгүй мушгисаар доороо хийж аваад дээрээс нь даран нүд рүү нь ууртай нь аргагүй халз ширтжээ. Тэр үед эмэгтэй хүнтэй унтаагүй олон хоносон байсан учир сэрэл тачаал нь ч оволзон хөдөлж нэг л мэдэхэд хүүхний хувцас өмсгөлийг гөрөөс барьж буй арслан барс мэт хүү татан урж эхэлсэн байж. Жинь Мэй хэмээх тэрхүү тангуд бүсгүй хожим нь өөрийг нь илт хүчиндэхээр завдах тэр агшинд "Чулуу үлээх" нэртэй аргыг хэрэглэн аман дотроо дотоод хүчээрээ шүлсээ бөөгнүүлэн бөөрөнхийлж байгаад Томалугагийн нүд рүү нулиман сохолж чадах байсан ч яагаад ч юм тэгж зүрхлээгүй гэж хэлээд мөрийг нь налан эрхэлдэг байжээ. Амь өрссөн ширүүн тулаан ийнхүү амраг хайрын байж ядтал дүрэлзсэн тачаал болж хувирсан бөгөөд бүх зүйл дуусч талын нүүдэлчин эрийн цочмог халуун сун тангуд бүсгүйн хэвлий рүү юүлэгдэн номхорсоны дараа Томалуга "Би чамайг заавал алах ёстой. Эс тэгвээс дайн тулааны үед харь нутгийн бусгүй хүнд хүч хэрэглэсэн гэж Их Яса хуулиар шийтгүүлэн толгойгоо алдах болно" гэж хэлсэн ажээ. Тал нутагт өмнө нь олон удаа заншлаачаар ирж байсаны хүчинд монгол хэлэнд ус цас шиг болсон бүсгүй түүний юу хэлсэнийг бүгдийг нь ойлгосон бөгөөд үсэн дотроосоо бяцхан хануур хутга гаргаж ирээд "Би чамайг үүгээр сүлбээд алчих боломж аль түрүүнээс хойш олон удаа гарсан ч өөрөө хүсээгүй юм шүү" гэж хэлсэн байна. Ингээд Томалуга Жинь Мэйг алж зүрхлэлгүй амьд үлдээж, тулааны дараа Чингис хаан Томалугаг үйлдсэн гэмээ өөрөө хүлээсэнийг харгалзан ялаас хэлтрүүлж тангуд бүсгүйг эхнэрээ болгох зөвшөөрөл олгосон ажээ. Жинь Мэй түүнээс хойш Томалуга баатраас салалгүй хэдэн жил хамтдаа харийн нутгаар хэсүүчлэн тулалдаж яваад Сартаул улсын Бухар цайзыг эзлэх тулалдаанд харамсалтайгаар амь үрэгдсэнийг Томалуга энэ өдөр шулам хүүхний гэзэгнээс анхилах сүрчигний үнэрээр эргэн санаж харуусан байлаа...
Энэ хооронд Ү Лянь бүсгүй ухаангүй хэвтээ хөвгүүний тагнайг зүүгээр хатгаж дуусаад эм засал гүйцсэний тэмдэг болгож доор мэхийн ёсолжээ. Аминдурал дүү рүүгээ ойртон ирж алгаараа духыг нь дарж үзэхэд хажууд нь сууж байсан Томалуга баатар бүснээсээ түрэг чинжаал суга татан гаргаж ирээд нэгэн цагт Мэй бүсгүйн зааж өгсөн аргаар Булгадарын наран сүлжээний доорхи гол судсыг нь олоод хага татан зүссэн аж. Нууц хоронд үхлүүт хордож эмчилгээ авсан хүнд ийм хануур хэрэглэхэд маш хурдан ухаан ордог хэмээн Мэй бүсгүй түүнд зааж өгсөн ажээ. Үнэхээр ч удалгүй Булгадар яраглан хөдөлж нүдээ алгуурхан нээгээд хажуудаа зогсч буй ах Аминдурал, Томалуга баатар хоёрыг гайхсан маягтай харсанаа харцаа эргүүлж Ү Лянь бүсгүй дээр тусгаснаа гэнэт цочих мэт болоод өндийх гэж оролдсон аж. Аминдурал тэр даруй хятад хүүхнийг гарга гэж дохижээ. Зэвсэгийн эрдмийн гүнжийг ийнхүү сул чөлөөтэй гаргасан нь алдаа байсан нь тэр дороо л илэрсэн байна. Ү Лянь өргөөний үүдэнд гармагцаа асар хурдан хөдөлгөөнөөр ханцуйнаасаа хоёр бяцхан хутга гаргаж ирээд дагаж явсан хоёр монгол хэвтүүлийн хүзүүнд нүд ирмэхийн зуур зоож орхиод хөлөөрөө түлхэлт аван агаарт цойлон дэгджээ. ҮүнийТ харсан хэвтүүлүүд тэр даруй нумаа хөвчлөн сум тавихад ар нуруунаасаа дэгээ үзүүртэй жадаа гаргаж хоромхон зуур угсарч амжсан Ү Лянь намрын хатсан өвс хадаж байгаа мэт өөр лүүгээ ирсэн сумнуудыг ханаруулан хааж эхэлжээ. Гадаа шуугиан дэгдмэгц яаран гарч ирсэн Аминдурал юу болсоныг хараад "Түүнийг алж хороож шархдуулж болохгүй. Амьдаар нь барь" гэж тушаахад харвахаар зэхэж байсан монголчууд зэвт сумаа маш хурдан үзүүртээ зөөлөн болцруутай сумаар сольж орхиод нумаа тэлэн харвацгаажээ. Тэдгээр сумнуудын араас урт оосор дагалдан нисэх нь яг л шувуудын зэл цуваа шиг харагдах аж. Сум нь ардаа оосортой болж өөрчлөгдсөнийг анзаарсан Ү Лянь тэр даруй жадаа эвхээд бариулыг нь холбож уясан хоёр урт балиус гаргаж ирээд зүүн баруунгүй шавхуурдан эргүүлж гарлаа. Монголчуудын харвасан ардаа уяатай сумнууд хэдийгээр оосороо тас цохиулсан ч түүний хөл гарыг ороон авч араас нь харанхуйлан орж ирэх сумнууд дөрвөн мөчийг нь агаарт дангинатал хүлж орхих нь тэр. Сум харвасан цэргүүд гартаа барьсан урт оосорын үзүүрийг нэгэн зэрэг хүчлэн татахад Ү Лянь бүсгүй хутгаа барьсан чигээр дөрвөн мөчөөрөө агаарт тэлэгдэн тогтжээ. Монголчууд хэрэм цайз давахдаа ихэвчлэн хэрэглэдэг уяатай сум ийнхүү түүнийг ахин Аминдуралын олзны бүсгүй болгосон нь энэ.

Заргач Мо түшмэл хийдэд ирсэн нь буюу Гүюг хааны захидал

хэмээх 15-р бүлэг
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

Монгол цэргийн мянганы ноёны өргөөнд иймэрхүү адал явдал болж байх хооронд үймээн сандрал айдас түгшүүрт баригдсан Шаолинь хийдийн хашаанд холгүйхэн орших заргачийн яамны цэргийн түшмэл Мо өөрийн зэвсэглэсэн хуягт 400 цэргийг дагуулан хүрч ирээд байлаа. Тэрбээр даруйхан Лин багштай уулзаж, зэрлэгүүд аль хэдийнээ Шар мөрнийг гэтлэн хэд хэдэн газраар Сүн улсын хил рүү цөмрөн ороод тулалдаж байгааг дуулгаж Шаолинь хийдийн өмөгтүшигт найдаж ирсэнээ сонордуулж байв. Мөн тэрбээр даруйхан хийдийг бэхлэн хааж саад шивээ босгон тулалдаанд бэлтгэж эхэлвэл дээр гэдгийг сануулаад өөрийн нэгэн зарцаас "Улаан сэлэмт" Ван баатар дээдийн сүмийг дайснаас хамгаалахаар холгүйхэн ирж яваа гэж сонссоноо айлтгажээ. Үүнийг сонсоод Лин багшийн харанхуйлсан сэтгэлд ялимгүй гэгээ орох шиг болж хийдийн гол шүтээн болон нандин судруудыг дайсны гарт алдахгүй авч гарч мэдэх юм гэсэн итгэл төрөөд явчихжээ. Тэрбээр ямар ч байсан Ван баатрыг хүрэлцэн иртэл монголчуудын өөдөөс эв найрамдлын хэлэлцээр хийх элч явуулахаа хойшлуулахаар шийджээ. "Улаан сэлэмт" Ван бол мөрөн гол төдийгүй далайн чанадын Инд. Японд хүртэл нэр нь цуурайтсан зэвсэгийн эрдэмийн рид хувилгаан төгс боловсорсон дайчин ажээ. "Улаан сэлэмт" Ван гэж нэрлэгдсэний учир нь түүний илд асар олон сайн эрсийн цусаар угаагдаж хатаагдсан явдалтай холбоотой байв. Түүнийг нэг удаа торгоны замаар Самарканд ортол жингийн цуваа хамгаалан явах замдаа хойд зүгийн зэрлэгүүдтэй илд зөрүүлж үзсэн бөгөөд ачаа бараа, жинчидээсээ нэгийг ч алдахгүй эсэн мэнд хүргэж өгөөд буцаж ирсэн, тэр ч бүү хэл зэрлэгүүдийн нэгэн жижиг отгийг олзлон авч ирсэн хэмээн ярилцдаг билээ. Хэдийгээр Ван Шаолинь сүмд суралцаагүй ч Алтан улсын хааны их жанжин Цинь Даогийн өргөж тэжээсэн хүүхэд тул хар багаасаа цэрэг зэвсэгийн эрдэмд хичээнгүйлэн суралцсаар дайсан нь зөвхөн нэрийг нь сонсоод л эмээн сүрддэг нэгэн болж тодорсон ажээ.
"Улаан сэлэмт" Ван хэдийгээр Алтан улсын их жанжны өргөмөл хүү боловч хойд зүгийн зэрлэгүүдтэй хийж буй дайн тулаанд нэг ч удаа оролцоогүй нь түүнийг өмнөдийн Юнгань боомтын усан цэргийн даамлаар олон жил цөлж холдуулсантай холбоотой байлаа. Уг боомтоос өмнөд Сүн улс болон далайн орнуудтай явуулдаг худалдаа арилжааны хөлөг онгоцуудыг Ван баатар ганцаараа хамгаалж энэ өдрийгхүртэл тэссэн боловч улсын нийслэл эзлэгдэж, эзэн хаан өөрөө аль нэг зүгт зам буруулан зугтсан сургаар боомтын ажпыг зогсоож өөрийн итгэлт 200 баатар эрээ дагуулан Хэнань мужийн захад хүрч иржээ. Тэгээд зөвхөн бурханы Шаолинь хийдээс бусад газар орон монголчуудын морин туурайнд гишгүүлэн сүйдсэнийг сонсоод ямар ч байсан тулаанч лам нартай нэгдэхээр наашаа хөдөлсөн юмсанжээ. Цэргийн захирагч Мо түшмэл Шаолинь хийдийн их багш Линтэй энэ бүхнийг ярилцан суух завсар хуягт цэргүүд нь хийдийн гол дааман хаалгуудыг хааж монголчуудтай тулалдахаар зэхэж байв. Тэд хийдийн лам нараас тулалдах урлагийн хувьд сул дорой хэдий ч нэгэн дохио зангаагаар хөдөлж сурсан цэрэг эрс тул бэхлэн хориглох ажилд илүү дөртэй болох нь мэдэгдэж байв. Энэ үед Сүншань уулын зүүн хойд биеэс "Мөс зүсэгч" Сун Жаны хайсанг илрүүлэн дайрч устгасан Аминдурал өөр лүү нь хоёр дахь удаа хүрч ирсэн Бор жанжны элч Шибтэй догшинтой ярилцан Шаолиньхийд рүү элч илгээж зэвсэгээ хураалгаж өвдөгөө бөхийлгөн бууж өг гэсэн хуурамч хэлэлцээ явуулахаар тохиролцжээ. Очсон элч хамгийн гол нь хийдийн байрлал, хүн хүчний тоог мэдэхээс гадна хэрвээ тулааны урлагийн лам нар итгээд бууж өгвөл сүүлд нь толгой дараалан устгахад хүн хүчний хохирол бага үзнэ гэжтооцоолсон байв. Энэхүү шийдийггаргасаны дараа хашир дайчин Томалугаг өөрийн итгэлт нөхөр Тастөмөрийн хамт Шаолинь хийд рүү илгээхээр болжээ. Бүслэгдсэн дайсны хот хүрээ рүү элч болж очно гэдэг маш их эр зориг шаардсан хэрэг бөгөөд амьд буцаж ирэх нь зуун тохиолдолд тав зургаахан байдагтул Аминдурал хоёр дайчин нөхөртэйгээ эцсийн удаа уулзаж байгаа мэт салах ёс хийлээ. Тэр уг нь дайн тулаанд төдийлөн шалгараагүй нэг их ойр дотнө бус хүмуусийг Шаолинь хийд рүү явуулж болох байсан ч өмнө нь хөндөлсөн буй энэхүү Дорнын хийд бол жирийн нэг морь хөтлөгч эсвэл аравтын элч явж орвол их цэргийн нэр сүрийг гутааж мэдэхээр дайнч лам нарын өлгий учраас зориуд өөрийн ойр дотно болоод хамгийн шилдэг байж болох хоёр нөхрөө явуулахаар болжээ. Аминдурал их цэргийн бичээч Анзааг дуудаж Шаолинь хийдийн тулааны урлагийн толгой лам нарт тун товчхон үгтэй тулган шаардах захидал явуулах болсоныг Алтан улсын олзны бичгийн түшмэд Бю Ли Хун ханз үсэг рүү сийрүүлэн буулгажээ. Уг захидал нь "Мөнх тэнгэрийн хүчин дор хамаг их улсын далай хаан Өгөөдэйн сүр жавхлант Мянганы ноён Аминдуралаас Шаолинь хийдийн тэргүүн хамбад мэдтүгэй" хэмээн эхэлж улмаар "Өгөөдэй хааны зарлигийгзөрчсөн Алтан улсын сүүлчийн голомтыг мөшгин хөөх явцад танай тулааны урлагийн хийд их цэргийн зам дээр санамсаргүй хөндөлдлөө. Бид бол их бага хэмээн та нараас айж эмээх зүйлгүй. Харин аян замд чирэгдэл бага гараасай гэсэндээ энэхүү захидалыг илгээж байна. Шаолинь хийдийн тэргүүн хамба чи даруй олон шавь нараа дагуулан хийдийн гол хаалгыг нээн бууж өгвөөс зохилтой. Бидний тулалдах эрдэм хосгүй. Бидний бурхан шүтээн хүчтэй хэмээн эрдэх хэрэггүй.Хэрвээ тэгвээс цаашдаа юу болохыг бид яаж мэдэх вэ. Хэрхэхийг гагц Мөнх тэнгэр л мэдэж цаашдын замыг маань тэгшилж өгнө" гэсэн илүү дутуу үггүй товчхон хэдэн үгнээс бүтжээ. Ер нь энэхүү захидал нь 13-р зууны үеийн Монголын хаад жанжидын харь улсад илгээж байсан захидал бичгийн гол санааг агуулж байгаа юм. Энд өгүүлэн буй сэдвээсээ ялимгүй гажиж Шаолинь хийдийг эзэлсэнээс хойш 10 жилийн дараа буюу 1246 онд Их Монголын эзэнт гүрний Гүюгхаан Европын шашны тэргүүн Ромын Папад илгээсэн захидалыг уншигчдад сонин байх болов уу хэмээн утга агуулгыг нь тэр чигээр нь доортолилуулъя. Энэхүү захидал Ватиканы нууцад 800 гаруй жил хадгалагдаж буй юм.
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

Гүюг хаанаас Ромын Папад илгээсэн захидал
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

"Мөнх тэнгэрийн хүчинд хамаг их улсын далай хаан Гуюг хааны ману зарлиг. Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт...зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээсэнийг танай элч нараас сонсов. Та нарын хэлсэн үгээр болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг та нарт сонсгон дагуулъя. Бас намайг шашинд орох аваас сайн болно гэж та нар хэлээд гуйж ирсэн нь ухаантай явдал болжээ. Харин чиний энэхүү гуйсаныг бид мэдсэнгүй. Бас "Та нар Мажар, Киристон /Христос хүн/ бүх нутгийг дагуулан авсанд би гайхаж байна. Үүнд ямар эндэгдэл болсоныг бидэнд хэлмүү" гэсэн үгсийг та нар надад илгээжээ. Эдгээр үгсийг ч бид бас мэдсэнгүй. Чингис хаан, тэнгэрийн зарлигийг энэ хоёрт илгээсэн боловчтэрхүмүүстэнгэрийн зарлигийгдагасангүй. Чиний хэлж буй хүмүүс их зөвлөгөөн хүртэл хийж ихэмсэг сүр үзүүлэн, манай илгээсэн элчийг алсан билээ. Тэдгээр нутагт Мөнх тэнгэрийн хүчинд буруутай хүмүүсийг алж арилгажээ. Зарим нь тэнгэрийн зарлигаар түүний нэгэн хүчинд аврагджээ. Хүн хэрхэн барин авч алж болно, хэрхэн бариад /гянданд хорьж/ болно. "Би бурханд хайртай. Би нүглийг жигшин үздэг" хэмээн чи хэлж байна гэж үү. Бурхан нүглийг арилгаж, ивээлээрээ нигүүлсэн үздэгийг чи хэрхэн мэднэ, чи ийм үгийг хэлж буй учир түүнийг яахин мэдэх вэ... Тэнгэрийн хүчинд наран мандах газраас аваад наран жаргах газрыг дуустал бүгдээрээ биднээ заяагджээ. Тэнгэрийн зарлигаас бус хэн ч юу ч хийж үл чадна. Эдүгээ та нар "Бид харъяат болж хамаг эд хөрөнгөө та бүхэнд өгтүгэй" хэмээн чин шударгаар хэлбэл зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй. Тэр цагаас та нарыг дагуулан авсан гэж бид үзтүгэй. Харин та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцвээс дайсан болтугай. Эл үчрыг та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү. Гагцхүү Мөнх тэнгэр л мэднэ" хэмээсэн захидал явуулж байсан нь сонирхолтой. Ер нь тэр цагт монголчууд тэнгэрээс өөр юуны ч үг зарлигийг даган бишрэхийг хүсдэггүй цаг байсан бус уу

"Улаан сэлэмт" Ван баатар Монгочуудтай тулгарч илд зөрүүлэн зугтсан 16-р бүлэг

А миндуралын элч нар хийд рүү хөдлөхөөр илд сэлэм, нум саадаг, агт морьдоо янзалж байх үед Булу баатрын амь сахигч шадар хишигтэн цэргийн ахлагч Гүнтөмөр Шар мөрний булан тохой даган нэгэн нууц жимээр Шаолинь хийд рүү нэвтэрдэг бяцхан далд хаалга руу дөхөж явав. Уг замыг Сүншань уулын сайн эрсийн дунд муу нэрээрээ алдартай ах дүү Дэн хэмээх замын хулгайч нар зааж өгөөд шанд нь монголчуудаас арван хоёр морь, сайн тоног бүхий зэр зэвсэг, зургаан уут алтан зоос авахаар тохиролцсон ажээ. Хөөрхий ах дүү хоёр замын хулгайч монголчууд урвагч шарваачдыг огт өршөөдөггүй, хэрэглэсэн хойноо дор нь цавчин устгадаг ёсыг мэдэхгүй тул харин ч дайны хажуугаар дажгүй олз олоод зогсохгүй Шаолиний хуваргуудтэй барилдсан эртний өс хонзон зузаан тул энэ их цэргийн хүчээр хариугаа авах сайхан боломж гарлаа хэмээн хөхин баясч явлаа. Шар хулс шигүү ургасан нам гүм жимээр монголчууд эмээлийн дөрөө, морины амгайг ч дуугаргалгүй явсаар хийдийн хаяа руу дөхөж очив. Гэвч энэ нууц жимээр алсын аянд алжааж сульдсан, хуяг дуулга бүхий бас нэгэн бүлэг морьтон нууцаар гэтэж явааг монголчууд ч, тэднийг замчилж яваа ах дүү хоёр Дэн ч гадарласангүй. Дээр дурдсан "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь хийд рүү нэвтрэн орох бүх зам монголчуудын гарт орсоныг мэдмэгцээ тэдний цэргийн хүрээг дайран гарахаас өөр замгүй гэж товлоод байжээ. Энэ үед ойр хавийн тосгондоо "жижиг" Сун гэж алдаршсан илдчин хүүхэн Ван баатарт хийд ордог нууц жимийг зааж өгье гэж ирсэн аж. "Жижиг" Сун нэгэн үе Шаолинь хийдийн тэргүүн их хамба Лин багштай янаг амрагийн холбоотой явсан гэдэг бөгөөд Лин багшийн сэтгэл санаа зэвсэгийн эрдэмдээ төвлөрч хүүхнийг анхаарахаа байсанаас хойш уул хадаар гэр хийж замын эрстэй нийлж үзсэн боловч сүүлдээ цагийн эрхээр номхорч, тосгоны татвар хураагчтай гэрлэж шанлуун даавуун дээр цэцэг жимс мэтгэж суудаг болсон ажээ. Өмнө нь төдий л үзэгдээгүй гавшгай хурдан хөдөлгөөнтэй монгол цэргүүд Шаолинь хийдийн ойр орчимоор ганц хоёр хоногийн дотор тэнгэрээс буусан аянга шиг огцом гарч ирж олон нэртэй хайсанг довтлон зартай толгойлогчдыг нь гарын алганы үзүүрээр арчсаныг сонсоод "жижиг" Сун Шаолинь хийдийн хувь заяанд сэтгэл зовниж зэвсэгээ агсан очиж тэдэнтэй нийлээд нэгийгээ үзэх хүсэлд автаж суужээ. Энэ үед өмнө зүгээс шөнийн харанхуйгаар хуяг дуулга болсон нэгэн бүлэг цэрэг тосгонд хүрэлцэн ирсэн нь Юнгань боомтоос хөдөлсөн "Улаан сэлэмг' Ван болохыг мэдмэгц Сун бүсгүй яаран очиж тэдэнд нууц жим зааж хийд рүү хэнд ч мэдэгдэлгүй оруулахаар болсон аж. Ийнхүү нэг жимээр нууцхан орсон хоёр бүлэг цэрэг нүүр халз тулан очтолоо бие биенээ мэдсэнгүй. Тэдний аль аль нь ямар ч чимээ анир гаргахгүйгхичээж зөвхөн морины чих сортолзон хөдлөхөөс өөр аниргүй явсан тул ойн чөлөөнд бие биенийхээ нүүр царайг харсан хойноо л сая морьдыхоо амыг татжээ. Замын хулгайч ах дүү хоёр Дэн хамгийн түрүүнд явсан тул нанхиадаар "Юун хүмүүс хаанаас гараад ирэв ээ" гэж асуусан байна. "Жижиг" Сун өмнөөс нь хятад хүний хоолой гарахыг сонсоод Ван жанжны цэргүүдийг илдээ буулга гэж дохиод өөрөө урагш морио гуядан гарч иржээ. Тэр даруй ах дүү хоёр ч морио давиран урагш гарсан бөгөөд бусад монгол цэргүүд цөм модны сүүдэрт нам чимээгүй зогсч байлаа. Хүүхэн ах дүүхоёр замын хулгайчийг шууд таньсан агаад цаад хоёр нь ч түүнийг гадарлах тул бие биеэсээ төдий л эмээсэнгүй. Ийнхүү нэг хэсэг бие биенээ ширтэн дуугүй зогссоны дараа Сун бүсгүй "Зэрлэгүүд хавь ойрыг түйвээсэн ийм түгшүүртэй цагаар ах дүү хоёр сайн эр олон цэрэг дагуулаад хаа хүрч яваа билээ" гэж асуужээ. Ах нь дүү рүүгээ нэг харсанаа "Харин Сун авхай танаас бид ингэж асуумаар байна. Нөхөр чинь гурван модны зайтай уулын тосгонд байгаа атал ийм хол, юун их цэрэг дагуулжяваа билээ" гэж асуулаа. Тэднийгхоорондоо ийнхүү үгээр толхилцохыг сонсч залхсан "Улаан сэлэмт" Ван модны сүүдрээс морио гуядан гарч ирээд "Би Юнгань боомтын усан цэргийн даамал Ван Жи Хуа байна. Та хоёр үл бүтэх этгээд..." хэмээн үгээ хэлж дуусгаагүй байтал хишигтэн цэргийн ахлагч Гүнтөмөр тэр даруй морио гуядан урагш гарч иржээ. Ах дүү хоёр замын хулгайч эргэж харж амжаагүй байтал Гүнтөмөр тэдний дэргэд алавхийн довтолж очоод сэлмээ сугалав уу үгүй юу дүү Дэн нь мориноосоо цусаа садруулан муухай бархирсаар газарт ойчсон аж. Ах нь монгол дайчны урдаас илдээ хөдөлгөх гэсэн боловч амжсангүй Гүнтөмөрийн сэлэм аль хэдийнэ түүний илдтэй зөрж орж ирээд цээжийг нь нэвт сүлбэмэгцээ эмээл дээрээс нь хөндийрүүлэн авч шиджээ. Энэ бүхэн ахархан зуур болж өнгөрсөн тул "жижиг" Сун тэргүүтэй хятад цэргүүд ч хөдөлж амжсангүй. Ах дүү хоёр хулгайчийг цусандаа хутгалдан газарт унасан хойно л сая сэхээ оржээ. Замын хулгайч хятадууд өөрсдийг нь нууц жим хэмээх үгээр мэхлэн зориуд отоонд авчирч орууллаа гэж хишигтэн цэргийн ахлагч санасан учраас ийнхүү огцом хилэнтэй хөдөлжээ. Гүнтөмөр тэр даруй урагш морио давиран ухасхийхэд даргыгаа довтлон орохыг харсан монгол цэргүүд ч бүгсэн газраасаа хар шуурга мэт сад тавин гарч ирцгээсэн аж. "Улаан сэлэмт" Ван хөх цоохор барын арьсан хуягтай монгол баатар "жижиг" Сун хүүхнийг цавчин унагаад гарч ирмэгц илдийг нь зөрүүлэн "Усанд туссан сарны дүрс" хэмээх мэхээр хаах далимандаа нэг хөлөө дөрөөнөөсөө сугалан Гүнтөмөрийн гар луу өшиглөхөд тахир сэлэм нь агаарт хөөрөн алдуурчээ. Энэ завшааныг ашиглан зүүн гараараа шүүрч аваад зэвсэггүй болсон зэрлэг эрийн хэнхдэг рүү илдээ далд ортол нь дүрж орхижээ. Гэвч монголчуудын морьт цэргийн довтолгоон газар нүргэлэн хөдлөх шиг болоод түүний дагуулж явсан хуягт цэргийн дийлэнх нь агшин зуур суманд харвуулж, илдэнд цавчуулан газарт унасаныг олж харсан байна. Түүний алдарт "Улаан сэлэм" ахин нэг монгол цэргийн цусаар будагдах үед өөр лүү нь төмөр зэв бүхий сумнууд мөндөр мэт орж ирсэн тул дотоод хүчээ ашиглан зуггахаас өөр замгүй болсоныг ойлгожээ. Ван "Хангарьдын төмөр хоолой" хэмээх дуугаар цэргүүдээ араасаа дагахыг сануулан хашгираад мод мөчир барилдсан агаарт гурван алдын өндөрт хөөрч монгол цэргүүдтэй тулгарсан газраас арван хоёр алдын цаана буухдаа өөрийг нь ердөө дөрөвхөн цэрэг л дагаж үсэрсэнийг олж мэджээ. Далайн хүчит хар салхинд цохиулахад хүртэл ийм олон цэргээ нэг дор алдаж байсан удаа түүнд үгүй. Хэрвээ өөрт нь зэвсэгийн эрдэмийн төгс авъяас байгаагүй бол хэдийнэ ойн цоорхойд унасан цэргүүдийнхээ дунд хэвтэж байх байжээ гэж санахаас "Улаан сэлэмт "Вангийн дотор нь муухай оргих шиг. Тэд монголчуудтай тулгарсан газраас ердөө ганц мод яваад Шаолинь хийдийн их нүсэр хаалганд тулж очиход өөдөөс нь нууц сумны даравч хангинан нисч иржээ. Ван сумнуудыг сэлмээрээ хуга цохин газар цацаад хэрмийн дээр сэвхийтэл үсрэн цаад талд нь буухад заргачийн яамны түшмэл Мо сая л түүнийг таньж "Ван баатар та манай энд амар мэнд морилж ирэв үү" гэж асуух нь тэр. Яг энэ агшинд хийдийн зүүн урд талын хаалгаар монгол цэргийн хүрээнээс бууж өгөхийг шаардан илгээсэн элч болох Томалуга баатар, Тастөмөрийн хамт илдний бариул дээрээ гараа бэлхэн тавьсаар орж ирж байв.

 
Шаолинь хийдийнхэн ёс зөрчин элчид халдсанаар хүлэг баатруудын үхлийн шороо пурхийсэн 17-р бүлэг

Томалуга хийдийн хаалга онгойлгож буй хуяг бүхий зэвсэглэсэн цэргүүдийн царайг хармагцаа "Өнөөдөр ч энд хүн алах шаардлага гарч магадгүй нь байна шүү" гэж хэлсэн аж. Харин энэ үед "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь сүмийн их хэрмэн дээгүүр санд мэнд үсрэн орсоныхоо дараа өөдөөс ньтоссон хүмүүсээс ичих шиг болж, өмнөөс нь тосч мэндэлсэн Мотүшмэлээс санаа зовсондоо шал хийтэл нулимаад "Хаалгаа нээ. Гадаа хэдэн цэрэг минь байгаа" гэж хэлсэн аж. Их хэрмэн хашааны зовлон үзсэн том дааман хаалганы хажуу дахь жижигхэн үүд хяхтнан онгоймогц өмнө зүгийн гял цал буусан хувцастай дөрвөн цэрэгэр шалавхийн шургажоржээ. Ван баатар хувцасаа засаад Мо түшмэлийн зүг мэхийн ёсолж "Их багштан хаана морилж байгаа бол. Даруй намайг тийш нь хүргэ" гэхэд үсээ мулзайтал хусч зулай дээрээ цувуулан зургаан од шивсэн Шаолиний нэгэн лам "Баатар та хажуугийн бүрээт дуганд орж түр алжаалаа тайлна уу. Энэ цөвүүн цагт таныг хүрэлцэн ирсэн явдалд бид маш их талархаж, туйлын их баярлаж байна. Багштан дөнгөж сая гол хаалгаар орж ирсэн монголчуудын элчийг хүлээн авч уулзаж байна" гэсэн аж. Өнөөдрийнх шиг амь тэмцэн зугтаж үзсэн удаагүй омголон залуу баатар "Тэдэнтэй уулзаж юугаа хийдэг юм бэ. Та нар бас Ляо Шаны эзэн шиг бууж өгөх нь үү. Тэр муусайнуудтай хэлэлцээ хийж суухын оронд толгой дараалан хүйс тэмтэрвэл зохилтой" хэмээн уураа барьж ядан дүрсхийв. Залуу баатар ингэх нь ч аргагүй дөнгөж саяхан Юнганаас дагуулж гарсан итгэлт 200 баатар эрээс нь өөртэй нь нийлээд тавхан хүн арай ядан хэрмийн хаалга давж орчихоод байхад сэтгэл нь яаж мөнх ногоон тал шиг амар амгалан байх билээ. Энэ үед Тастөмөр, Томалуга хоёр гол сүмийн өмнөх цэцэрлэг хүртэл морьтойгоо алгуурхан алхуулсаар хүрч очоод байлаа. Тэднийг хийдийн их хаалгаар орсоноос хойш хоёр талаар нь сэрээн жад, төмөр бэрээ барьсан хориод лам даган гүйж байсан бөгөөд ногоон хивс дэвссэн мэт зүлгэн дээр хүрмэгц өмнөөс нь хүзүүндээ хүний нүдний хэмжээний том шар эрхи унжуулж, гартаа алтан мяндас намирсан очир бэрээт таяг тулсан Шаолинь хийдийн дэд хамба Тянь Дао ихэмсэгээр залран гарч ирсэн аж. Нударган эрдэмийн нууцад нэвтэрсэн зургаан их аршийн нэг хэмээгдэгч тэрбээр эл өдөр арван хоёр хоногийн бясалгалаа дуусгаад байсан аж. Тянь Дао монголчуудад мэхийн ёслоод нэг үг хэлэхэд Тастөмөр, Томалуга хоёрыг дагаж цэргийн хүрээнээс хөдөлсөн хэлмэрч хятад "Ноёд оо, эндээс цааш мориор явж болохгүй тул та хоёрыг морио үлдээгээд явганаар заларна уу гэж байна" хэмээн монгол баатруудад хандаж хэлжээ. Үүнийг сонссон Томалуга Тастөмөрт хандан ,;3а би эс хэллүү. Хүн алах хэрэг гарч магадгүй нь дээ гэж. Чи биднийг эхэлж явгалаад дараа нь хялбархан нухах гэж байгаа хэрэг" гэхэд Тастөмөр хэлмэрчдээ хандан "Бид явуулын яарч яваа цэргийн улс тул мориноосоо буухгүй. Хэрвээ энэ замаар чинь морьтойгоо явж болдоггүй юм бол тэр хамба шүү юмаа өөрөө явган морилж ирээд одоохон бидэнтэй уулз гэж байна хэмээн дамжуул" гэж тушаалаа. Хэлмэрчийн үгийг сонсмогцоо Тянь Даогийн царай үүл бүрсхийх мэт хувиран өөрчлөгдсөнөө тэр даруй хэвэндээ орж "Жа би их хамбад дамжуулъя" гэсээр хөнгөн шингэнээр цааш алхлан одов. Энэ үед Лин хамбад заргачийн яамны цэргийн түшмэл Мо дөнгөж саяхан "Улаан сэлэмт" Ван баатар хэрмийн хашааг нууцаар нэвтрэн орж ирсэнийг дуулгасан тул хэрхэхээ мэдэхгүй тэвдэж суусан тэрбээр монголчуудтай уулзахаасаа өмнө холоос ирсэн эрхэм баатартай хэрхэхээ зөвлөлдөхөөр шийдсэн ажгуу. Линь багштанг бүрээ үлээх дуганы уужим тасалгаанд орж ирэхэд "Улаан сэлэмт" Ван баатар толгой гудайлган мэхийж угтлаа. Мөн тэнд зэвсэгийн эрдэмд нэвтэрсэн таван арш бүгд байсан бөгөөд харин "Тэнгэр нэвтлэгч хяргуй" хэмээх Ли Тай арш газрын гүнд ухаанаар нэвтрэх бясалгал нь хараахан дуусаагүй тул хүрэлцэн ирж амжаагүй байв. Цэргийн түшмэл Мог оролцуулвал Монголын хахир догшин их цэрэг нөмрөн ирээд буй энэ цаг дор Шаолинь хийдийн гол амин сүнсийг атгах бүх хүмүүс энд цуглараад байгаа нь энэ. Тэднийг янгуутай нь аргагүй удаан хуралдаж байх хооронд доор ногоон цэцэрлэгт замын хажууд Хэнь мужийн халуун наранд шаруулж халууцсан Томалуга залхуу нь хүрсэн тул хуягаа сөхөн сугалдаргалж баруун мөрөө ил гаргаад зүүн дөрөөгөө сугалан эмээл дээрээ хөндлөн харж суугаад "Ямар их уддаг баахуунууд вэ" хэмээн эртний монгол хараалаар зүхэж өмнө нь хөдлөхөд бэлэн зогсоо илд жад бүхий хуваргуудыг доогтой нүдээр харж байв. Харин Тастөмөр бүхнийг соргог нүдээр ажиглаж өчүүхэн ч сэрэмж алдахгүй эмээл дээрээ ягштал сууж байдал эвгүйдвэл хэрмийн хаалга руу буцаж давхихгүй харин түрүүхэн өнгөрсөн жижиг жимээр орж шууд өндөр хана руу давхих нь зүйтэй гэсэн шүү юм бодож байжээ. "Жад" цэргийн хорооны шилдэг дайчдын нэг Томалуга баатар бол тийм хэрмэнд тулж очсон цагт дээгүүр нь хуяг дуулгатайгаа хөнгөхөн дүүлээд гарч чадах нь эргэлзээгүй байв. Ер нь тухайн үед Ямухай жанжны үүсгэсэн "Жад" цэргийн ангийн бэлтгэл сургуулилт ямар байсан нь маш нууц, зөвхөн дайн тулааны үед л санаанд багтамгүйгээр илэрч гардаг байсан бөгөөд монгол цэргийн бүх дайчид тэднээс эмээн хүндэтгэдэг байсаныг энд нөхөн цухуйлгах ёстой буй за.

Энэ үед бүрээт танхимын голд монгол цэргийн элчийг аюумшиггүйгээр гадаа удтал хүлээлгэн зоог барьж суусан их толгой лам нарын зөвлөгөөн өндөрлөж байв. Уг нь Лин багштан элч нарыг хөх асарт оруулж, нарийн чамин зоог ундаар дайлах сонирхолтой байсан боловч аян дайнд хатуужиж чангарсан дайчид мориноосоо ч буухыг зөвшөөрсөнгүй. Зөвлөгөөний эцэст монгол цэргүүдтэй Лин багш биш харин Тянь хуварга, Ван баатар хоёр нүүр тулан уулзахаар шийдвэрлэжээ. Тастөмөр гэнэт алсын довжооноос хоёр хүн буун ирэхийг хармагцаа залхсандаа эмээл дээрээ хөндлөн харж суугаад хөлөө унжуулан савлаж байсан Томалугаг сэлмийнхээ хуйны үзүүрээр ёвроод авав. Тэдэн рүү өвч хуягласан дайчин шинжийн залуу эр түрүүчийн ламтай хамт их л ширүүн ууртай маягтай алхсаар ирж явааг хармагцаа Тастөмөр анх энэ хийдийн хаалгаар ормогц л Томалуга хүн алах шаардлага гарч магадгүй гэж зөгнөөд байсан үг биелэлээ олоход тун дөхсөнийг мэдэрчээ. Ван баатар олон дайн тулаанд орж явсан хашир туршлагатай дайчин эрийн нүдээр морин дээрээ жишүүдүүхэн суугаад хүлээж буй хоёр монгол дайчныг хармагцаа өмнө нь тулалдаж явсанаас нь тэс өөр арга барилтай, жинхэнэ хатаагдсан цэргүүдтэй учирч байгаагаа ойлгожээ. Тэрбээр монголчуудын хажууд морио хөтлөөд сүүдэрт нь хоргодож зогссон хятад хэлмэрч рүү хандан "Шаолинь хийдийн их цэргийн жанжин "Улаан сэлэмт" Ван баатар та бүхний өмнө ирээд байна. Ямар учраас ирсэнээ түргэн айлтга" гэж хэлж байна хэмээн дамжуул" гэж тушаалаа. Хэлмэрчийн хөрвүүлсэнийг сонсмогцоо Томалуга тачигнатал хөхөрч "Ямар сэлэмтэй гэв ээ. Их эд байх нь" хэмээн тохуурхлаа. Харин Тастөмөр хэлмэрчээр дамжуулан мянганы ноён Аминдуралын илгээсэн бичгийг энэ хийдийн тэргүүн хамба өөрийн биеэр ирж гардан авах учиртай. Хэрвээ өөрөө ирж чадахгүй бол нэн даруй хаалгаа онгойлгон эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өг. Эс тэгвээс энэ хийдээс эвдэрхий нуранги л үлдэнэ гэдгийг дамжуулж өг" хэмээн түстас хэлвэл Ван баатар хэлмэрчид хандан "Та хоёрын нэгний чинь толгойг авч нөгөөгийн чинь морины богцонд хийгээд буцааж илгээх болно. Бидний хэлэх үг ердөө л энэ байна" гэж хэлсэнийг хятад эр арай зөөлрүүлэн орчуулсан боловч нэгэнт оройтжээ. Цаашдын үйл явдал аянга цахилгаан лугаа анзаарахын сөхөөгүй хурдтай өрнөсөн аж. Тастөмөр мориныхоо амыг огцом эргүүлэх зуураа өвч хуягтай эрийн зүг нүд ирмэхийн зуур сэм онилж бэлдсэн дуут сумнаасаа нэгийг тавьж амжаад ухасхиймэгц Томалуга замыг нь хөндөлдөн зогсч байсан нүцгэн толгойт хуваргуудаас хоёрыг нь тас цавчин унагаж, бусыг нь мориороо дайран өнхрүүлээд араас нь давхижээ. "Улаан сэлэмт" Ван өөр лүү нь нүд ирмэхийн зуур нисч ирсэн сумыг "Хайчаар цурхай барих" аргыг хэрэглэн хурууныхаа үзүүрээр хавчиж авмагцаа илдээ сугалан хөнгөний тамираа ашиглаж дөрвөн алдын өндөрт хөөрч утсаар дүүжлээстэй юм шиг араас нь ниссэн аж. Тастөмөр аль түрүүний тооцоолж байсан ёсоороо хөндлөн жижиг зам руү ороход араас нь нэхэж буй Шаолиний хуваргууд хэдий хөнгөн шаламгай ч чихээ хулмайлган довтолгох монгол морины хөлийг гүйцсэнгүй хол хоцорчээ. Гэнэт хоёр монгол баатрын замыг хөндөлсөн асар том биетэй, халзан толгойтой, дүнчүүр муна барьсан хоёр лам газар доороос ургав уу гэмээр гарч ирээд салхи татуулан довтолсон боловч нэг нь Тастөмөрийн харвасан суманд нэвт сүлбүүлэн унаж, нөгөөг нь Томалуга хаанаасаа ч юм бэ гаргаж ирсэн гох дэгээгээр эрүүнээс нь татан газар харуулдуулж орхилоо. Энэ үед тэдний араас дотоод амьсгалын их арш Ша Гуань, "Улаан сэлэмт" Ван баатар хоёр "Хангарьд мянган газар зорчих" мэхийг хэрэглэн хийн тамираар нисэн ирж өмнө нь хөндөлсөн буужээ. Ша Гуань аршийн "Зуун найман сүлжээ" амьсгалаа задлан түлхсэн хоёр том шөргөн жад Тастөмөрийн өмнөөс нисэн ирэхэд тэрбээр нэгнээс нь бултаж амжсан боловч нөгөөгөөс нь зайлж завдсангүй. Гэвч тэр цээжиндээ жад сүлбүүлсэн чигээр довтлон очиж их аршийг зайлахын завгүй толгойг нь мөрөн дээрээс нь мулт цавчин унагажээ. Энэ үед Ван баатар Томалуга баатартай илдээрх алзтулан цавчилдаж "Удыг цавчих салхин цохилт", "Ус самрах хунгийн жигүүр" мэхнүүдийг угсруулан хийсэн боловч монгол дайчин огтхон ч торолгүй хөнгөхөн хааж орхиод мориноосоо үсрэн газар бууж иржээ. Энэ агшинд "Зуун найман сүлжээ" амьсгалаар түлхсэн шөргөн жаданд нэвт сүлбүүлсэн Тастөмөр цээжээ өргөх гэсэн боловч даасангүй мориныхоо зүүн хажуу руу улам гулдайсаар сэлмээрээ газар тулан ойчиход анх эмээл тохсоноос нь хойш зуун хорин найман их голын ус хамт гатлалцсан үнэнч хөлөг нь эзнээ босч ирэхийг хүлээн зогтуслаа.

 
Ассашинуудын хорт хий буюу тандуулууд отолтонд орох дөхсөн 18-р бүлэг

Хэрмийн дотор цус урсаж байх энэ үеэр хийдээс холгүйхэн газар зэр зэвсэг нь наранд гялбасан монголчууд сүм рүү явуулсан элчээ эргэж ирэхийг хүлээн сэлмээ билүүдэж, сумаа ирлэн сууж байвай. Хийдээс хоёр бээрийн зайд орших өндөр хадан хясаан дээрээс Шаолинь хийдийн дотоод горломыг ховилтой галт шилээр ойртуулан тандаж суусан зуутын дарга Аруха сүмийн хашаан доторх хөл хөдөлгөөн нэг л биш болоод явчихыг анзаарлаа. Аминдурал түүнийг Тастөмөр, Томалуга хоёр хийдийн хаалгаар явж орохоос өмнө бүх зүйл нүдэнд ил харагдах өндөрлөг газар олж байдлыг тандаад наашаа мэдэгд хэмээн тушааж Арабын худалдаачны бэлэглэсэн алсын зайг ойртуулдаг галт шилний дуранг өгч, явганаар мацуулсан юмсанжээ. Барагцаалбал өргөнөөрөө хоёр мянган алд, уртаараа таван мянган алд газрыг бүрхэн орших Шаолинь хийдийн горлом дахь зарим сүм дуган өтгөн ургасан мод бутанд далдлагдан харагдахгүй нууцлагдах аж. Гэвч галт дурангийн хараанд орж буй хийдийн гол замаар жад, муна, саваа мод барьсан нүцгэн толгойт хуваргууд нэг зүг ихэд яаравчлан нисч гүйлдэх, мөн хуяг дуулгат цэргүүд нь хүртэл тэр зүг нумаа харвахад бэлдэн харайлгаж явааг хараад Аруха сүмийн дотор нэвтэрсэн монгол цэргийн элч нарт аюул учирлаа гэдгийг зөнгөөрөө ойлгосон аж. Тэрбээр тандуулд хамт гарсан таван цэргээс хоёрыг нь яаралтай доошоо бууж Аминдуралд хэл хүргэхийгтушаагаад өөрөө үлдсэн гурван цэргийн хамт хийд рүү ойртож элчээр одсон цэргүүд зугтан гарч ирж чадвал угтан тэнхрүүлэх санаатай зэвсэгээ шүүрэн хөдлөв. Дайн тулаанд төдий л олон орж амжаагүй нас залуу Арухагийн дэргэд дөчин тав хүртэлээ гол төлөв тандуул заншлаачийн ажилд явж гаршсан "Хулангийн сонор" хочтой хэрэйд цусны дайчин Илбэрх байсан бөгөөд тэрбээр хадны уруу дунгуйлдуулж хаясан олсоор дамжин бууж байхдаа ойролцоохон модны навчис, арцан төгөл үл мэдэгдэх биетийн хүчинд ярагдан шуугихыг сонсчээ. Эгц элгэн хад нь доошоо хорин алд унамаар гүн байсан бөгөөд Илбэрх хамгийн сүүлд бууж явсан юмсанж. Аруха тэргүутэй бусад нь аль хэдийнээ газарт буучихсан хийдийн наагуур тагласан бутны зүг гэтэж явав. Илбэрх модны бут навч ярах чимээ их цэргийн хүрээ рүү явуулсан хоёр монгол дайчны зүгээс сонсогдож буйг мэдмэгцээ доошоо гулсахаа болиод биеэ мурин татаж буцаад өгсч эхлэв. Тэгээд хадан цохионы амсар дээр хүрмэгцээ даруй хоёр алдын цаана тэв хийтэл үсрэн бууж өлмий дээрээ гүйсээр нэгэн бул чулууны дэргэд очоод чимээ чагнавал доош явуулсан хоёр цэрэг халдлаганд өртсөн нь илэрхий сэлэм ханхийх, сум жимбүүр улин исгэрэх чимээ холгүйхэн сонсогджээ. Илбэрх бүсэндээ зүүлттэй уутнаас Арабын зартай хөлсний алуурчин ассашинуудын хэрэглэдэг муужруулагч нунтаг бодис бүхий бяцхан хавтагыг гаргаж атгаад өөрийнхөө амыг чийгтэй алчуураар боосоны эцэст мод бутны дундуур гөрөөс лугаа сүлжин гүйхэд хуяг дуулгат бие нь нэг ч модны навч шүргэхгүй байлаа. Жирэлзэн өнгөрөх мододын завсар чөлөөнд гэнэт түүний өмнө тас цавчуулсан гурван хятад мөн газарт унасан хоёр монгол цэргийн дээрээс тонгойж зогсоо зургаан хятад хуварга харагдаад тэд түүний чимээг авсан бололтой эргэж хармагцаа бүгд нэгэн зэрэг гараа сунгахад өмнөөс нь нарны гэрэлд хэдэн арван хорт зүү гялалзан нисч ирэх харагдав. Илбэрх өөр лүү нь шаагин ирэх зүүнээс бултан тас гэдэргээ харан ойчих зуураа гартаа атгасан муужруулах бодис бүхий хавтагыг тэдний зүг шидэж амжсан байв. Зүүнүүд уд модны навчис руу шигэн орсоны дараа тэрбээр босч ирэхэд тунарсан хөхөмдөг манан дунд Шаолиний хуваргууд бүгд хорт хийнд цохиулж гулдайн унасан байх нь үзэгджээ. Илбэрх зургаан хуваргын хоолойг сэлмээр тас хярган тонилгосны дараа их цэргийн хүрээ рүү яаравчлан дүүлж одлоо.

 
Томалуга баатар Ван баатрын алдарт "улаан сэлмийг" гараас нь мулт цохьсон 19-р бүлэг

Энэ цаг дор Шаолинь хийдийн их хэрмийн дэргэд "Улаан сэлэмт" Ван баатар хөх Монголын шилдэг дайчдын нэг Томалуга баатар хоёрын хооронд үхэх сэхэхээ үзсэн халз тулаан болж байлаа. Ван баатар монгол дайчны зүг баргийн сайн илдчин өмнө нь тэсдэггүй "Гурван эрийн илд" хэмээх аргыг хэрэглэн довтолсон боловч цаадах нь огт ажирсан янзгүй хариулан хатгаж үл мэдэх мушгиралдсан аргаар гар сэлэм хоёрын нь дундуур матигар илдээ могой шиг шургуулан ганц хүчтэй этэхэд алдарт "Улаан сэлэм" нь атгандаа барьсан цагаас нь хойш анх удаа түүний гараас мулт үсрэн хоёр алхамын зайтай үзүүрээрээ газарт зоогдох нь тэр. Энэ үед жанжин нь зэвсэггүй болсоныг харсан хуягт цэргүүд нэгэн зэрэг нумаа тэлэн сум харвахад монгол дайчин бамбайгаараа тас хянгардан хааж хамгаалсан боловч гурван ч сумыг хааж амжилгүй ташаа сүвээндээ ёрдойтол зоолгосон аж. Гэвч тэр үл тоомсорлосон шинжтэй сумнуудыг сэлмээрээ хуга цавчин хаяад хөнгөний тамираар хичээллэдэг хуварга лугаа төстэй гэхдээ их л сонин өөр аргаар хөлөөрөө ханан дээгүүр хүчтэй тийрэн гишгэлсээр хэрэм рүү мацах нь тэр. Шархадсан барс лугаа үлэмж догширсон Томалуга уур хилэнгийн улмаас хяналтаа алдаж өөр лүү нь харвасан мөндөр шиг сумнаас гурвыг нь хааж амжилгүй ташаандаа зоолгосон аж. Нэг сум бөөрийг нь нэвт сүлбэсэн бололтой хөдлөхөд нь гол тасдам өвдөх боловч тэрбээр шүд зуун тэвчсээр хэрмийн ханан дээгүүр гүйж гарахаар ухасхийжээ. Томалуга хэдийгээр өөртэй нь тулалдаад илдгүй гар мухар болсон цэнхэр хуягт эрийг нүд ирмэхийн зуур хэсэглэн цавчиж амжих байсан боловч тэр даруй нүүгэлтэн орж ирсэн зэвт сумаас биеэ хамгаалахын тулд завдал гарсангүй орхижээ. Сүвээнд нь ёрдойсон сумны шархнаас цус садран урсах монгол эр хана руу гүйж байх хооронд сэлмээ шүүрч амжсан Ван баатар араас нь агаарт ганцхан үсэрч очоод "Цагаан тогорууны дэвэлт" мэхээр нүд ирмэхийн зуур тонилгож чадах байсан ч хөдөлсөнгүй. Тэрбээр өдий хүртэл илдийг өөрийнхөө биеийн нэг хэсэг болтолоо эзэмшихдээ ингэж гараас нь мулт алдуулж байсан дайчинтай учирч байгаагүй тул ахиад түүнтэй халз тулах завшаан үлдээх гэж ийнхүү саад хийсэнгүй. Томалуга хийдийн өндар хэрэмний цаад тал руу буухдаа шархны улмаас тэнцвэр алдаж нуруугаараа газарт саван унажээ. Энэ үед хийдийн ойролцоо амжиж ирээд байсан Аруха дайчин гурван цэргийнхээ хамт сэм мярайн очиж Томалугаг дамнан хадан хясаа руу ухарсан байна. Гэхдээ тэднийг хийдийн хэрэмнээс таван алхам холдоогүй байхад дааман хаалганы завсараар холхивч нумнууд зээглэн харваж шидэх жад мөндөр мэт орж ирсэн тул хашир туршлагагүй Аруха суманд оногдон газар дээрээ амьсгал хурааж, цэргүүд нь цогцосыг нь ч авч амжилгүй тэр хэвээр нь орхиод дутаан оджээ.

Их тулааны өмнөхөн шулам хүүхэн Монгол цэргийн олзноос оргон дутаасан нь хэмээх 20-р бүлэг

Шаолинь хийдийн горлом руу одсон элчээ хүлээх зуур ташлагат модоор шагай харван зугаацаж суусан Аминдуралын асарт аюулын мэдээ тээсэн Илбэрх хараахан ирж амжаагүй нам гүмхэн байлаа. Хорт сумны хөнөөл арилж бие нь тэнхэрсэн Булгадар хөл дээрээ нэгэнт боссон тул модон торонд хүлээстэй хэвтэж буй Ү Лянь бүсгүйтэй хэлмэрчээр дамжуулан харилцахаар дэргэд нь очив. Түүнээс арай өмнөхөн Ү Ляний торны хажууд монгол цэргүүдэд газарчилж яваа нэгэн тариачин хятад ирж Шаолинь сүмд өмнөд газраас "Улаан сэлэмт" Ван баатар биеэр морилон ирсэнийг шулам хүүхэнд дуулгаж амжсан байлаа. "Нэгэнт Ван баатар ирсэн учраас зэрлэгүүд удахгүй ялагдах нь дамжиггүй" хэмээн тариачин эр Хятадын домог болсон эрийн цуст илдээр бахархан өгүүлжээ. Ү Лянь тариачин эрээс тэрхүү цууд гарсан эрийн нэрийг сонсмогцоо л зүрх нь хүчтэй булгилан цохилохыг мэдэрсэн аж. Хар нялхаасаа л Тэнгэр уулын уран зураач нарын зурсан таталбар зурагнаас алдарт Ван баатарын гоо жавхлан төгс хөрөг зургийг нь үзэж хэрвээ энэ хорвоод хүний эхнэр болох тавилантай бол өөрийг нь хэнээс ч хамгаалж чадах "Улаан сэлэмт" Ван баатартай сууна хэмээн мөрөөдөж явсан охин насны нь хүсэл тэмүүлэл олзлогдсон журамт бүсгүйн сэтгэлд далангаа сэт татсан далайн давлагаа мэт хоромхоноо оволзож ирсэн нь тэр. Булгадар өөрийн нь амийг аварсан хятад хүүхний урд очиж зогсохдоо хэдийнэ шороонд булагдсан дүү Тодойгоо өөрийн эрхгүй санаж байлаа. Хоёул Уул-Алтаадын голоос их хааны хөх цэргийн албанд сэтгэл өндөр татагдан мордохдоо өмнө зүгийн суурин орон дахь зэвсэгийн эрдэмд гарамгай үзэсгэлэнт охидтой илд зөрүүлэн буулгаж аваад эхнэрээ болгоно хэмээн мөрөөдөж явсанаа хамгаас илүүтэй дурсан байв. Ү Лянь бүсгүйн үс гэзэг садран асгарсан боловч угийн эршүүд өнгө тунамал царайг нь харин ч тунасан далай шиг улам сайхан болгосон аж. Шувуу шиг өндөрт цойлон гарч, баруун зүүнгүй нүдэнд харагдахгүй илдээрээ цавчих чадвартай хятад хүүхнээс болгоомжилсон монгол цэргүүд түүний хоёр хөл, хоёр гарыг эр хар сураар хүлж орхисон байв. Шулам бүсгүй урьд өмнийн танил царайг дахин олж харлаа. Тэрбээр Хо Жу багшийнхаа захиасыг зөрчилгүй дайсандаа хүртэл тусалж залуу хөвгүүнийг хорт өвсний дуслаас аварч чадсандаа дотроо ихэд бахархаж байлаа. Хэрвээ тэр ахиад хэсэгхэн зуур амарчихвал дотоод хүчээ бүрэн хуримтлуулж гүйцээд "Наян жингийн төмөр нударга" мэхийг ашиглан хөл гараа хүлсэн сурыгтас татан, модон шөргийг хөнгөхөн дэлбэ цохиод гарч чадах байлаа. Ялангуяа "Улаан сэлэмт" Ван баатар Шаолинь хийдэд ирсэн сургийгсонссоноос хойш монгол цэргийн хүрээнээс даруйхан зугтах сэтгэл нь нэгмөсөн шулуудсан ажээ. Ү Лянь багшийнхаа өс хонзонг Шаолинь хийдийнхэнээс авахаар Тэнгэр уулаас наашаа зүглэхдээ сэтгэл дотроо тэрхүү хүлэг сайн баатар эртэй учирч, ядаж ганц удаа ч болов холоос барааг нь харахсан хэмээн мөрөөдөж явсан билээ. Анх Хо Жу багш нь Тэнгэр уулын агуйд байхдаа Ван баатрын торгон дээр зурсан яруухан хөргийг түүнд үзүүлж "Уг нь энэ хөвгүүн миний шавь байсан бол би түүнтэй хамт Алтан улсын хаанаас хүртэл ял асуухаар очихоос айхгүй байхсан" хэмээн хэлэхэд нь дөнгөж арван хоёрхон настай Ү Лянь тэрхүү үл мэдэх сайхан залууд дотроо атаархан суусан билээ. Хожим нь зэвсэгийн эрдэмд бүрэн боловсорсон хойноо буюу арван найман настайдаа багшаасаа "Та намайг хүүхэд байхад "Улаан сэлэмт"-ийн зургийг үзүүлээд ийм шавьтай байсан бол Алтан улсын хаанаас ч ял асуухаар очихоос айхгүйсэн. Хойд зүгийн зэрлэгүүдийн урдаас ч хоёулахнаа очиход эмээх зүйлгүй гэж хэлж байсан. Хэрвээ Алтан улсын хаанаас ял асуух шалтаг танд байгаа бол шавь миний бие хамт явахад бэлэн байна" хэмээн мөчөөрхөж асуусан билээ. Тэгэхэд Хо Жу багш нь цагаахан сэтгэлээр тачигнатал инээж "Надад Аптан улсын хаанаас ял асуух шалтаг байхгүй. Тэгээд ч би чамайг насан эцэс болтолоо хажууд минь харж хамгаалж чадах ганц шавь гэж итгэдэг учраас яахин "Улаан сэлэмт"-ийг бодох билээ" хэмээн сэтгэлийг нь засаад орхисонсон. Монгол хөвгүүнийгөмнеө зогсч байхад Ү Лянь бүсгүй ийнхүү сэтгэл санаагаараа Шаолинь хийдэд буй нэг хүний өмнө оччихоод байсан аж. Тэрбээр өөрийнхөө гараар хорин хуваргын нь чихийг огголж хороосон өстөн дайсан болох Шаолинь хийд рүү "Улаан сэлэмт" Ванг харахын тулд олзлогдон очихоос ч буцахгүй байлаа. Энэ үед Булгадар хэлмэрч хятад эрийг хажуудаа дуудан авчирч "Чи ямар учиртай бүсгүй болоод надтай дахин дахин тааралдаад байна" гэж асуусан аж. Ү Лянь "Залуу баатар та эр хүн байж мөхөс дорой бүсгүй хүний хөл гарын хүлээсийгтайлалгүй юм асуухаасаа ичихгүй байна уу" гэж хариулахдаа энэ хөвгүүнийг ашиглан олзноос мултарч болох юм биш үү гэж тэрхэн зуур боджээ. Булгадарт эрх мэдэл байсан бол бүсгүйн хүлээсийг тэр даруй тайлан суллаад "Харсан зүгтээ яв" гэж хэлэх байсан биз ээ. Гэвч зуутын дарга Хар бугын тушаалаар л зөвхөн түүний хүлээсийг тайлж болох байлаа. Тэрбээр хэлмэрчээр дамжуулан "Би зөвхөн цэрэг хүн учраас даргын тушаалгүйгээр чиний хүлээсийгтайлж хэрхэвч үл чадна. Харин чиний ам цангаж байвал өөрийн гараар цэгээ уулгаж болох байна" гэж хэлэв. Ү Лянь монгол баатрын хор шарыг малтахаар шийдэж "Чи ч даргаасаа ингэтлээ айж байхыг бодоход их зүрх муутай аймхай эр биз. Би хүүхэн хүн шиг нялцгар эрчүүлтэй үг сольдоггүй. Хэдийгээр миний ам цангаж байгаа ч чам шиг хулчгар эрийн гараас юм уухыг хэрхэвч өөртөө зөвшөөрөхгүй" хэмээн хариулж орхив. Гэхдээ ийнхүү хэлсэн хойноо дэндүү яарчихлаа хэмээн харамсч "Уг нь шингэн зүйл уусан бол тамир тэнхээ улам нэмэгдэж бараг монгол эрийн туслалцаагүйгээр хүлэгээ тас татаж чадах байсан" хэмээн дотроо амаа барьжээ. Энэ үгэнд ихэд гомдсон Булгадар "Тэгвэл би намайг захирдаг зуутын даргаасаа чиний хүлээсийг тайлах зөвшөөрөл гуйж ирье" хэмээн өгүүлээд асрын зүг эргэн оджээ. Хар Буга түүнийг ороход сэлмээ билүүдэн хурцалж суусан бөгөөд түүний нил шарх сорви болж хэрчүүлсэн гарын нь булчин шөрмөс эмээлийн баавар шиг зангиран товруутаж байлаа. Булгадарын хүсэлтийг сонсоод Хар Буга "Залуу хүү сайхан хүүхэн хараад сэтгэл чинь хайлсан тугалга шиг болчихов уу. Чи бараг суллаад явуулчихъя гэх нь холгүй байх шив. Наад хүүхэн чинь амилсан мангас, эм барс л гэсэн үг. Чамайг сэхээ орж амжаагүй хэвтэж байхад чинь оргох гэж оролдоод хоёр ч хэвтүүлийн хоолойг ядах юмгүй хэрчээд хаячихсан амьтан шүү. Тэгээд ч түүний хүлээсийг тайлах тушаалыг би мэдэхгүй. Мянганы ноён өөрөө тушааж чандлуулсан юм шүү" гэж хэлээд билүүдсэн илднийхээ ирэн дээр хялгас тавин үлээснээ агаарт хий цавчин салхиар сэлмээ ирлэв. Арван гурван давхар ширээстэй монгол цэргийн илд хайрга билүү хүргэлгүй агаар цавчихад л салхины илбэлтээр торгон ир нь ханаж суудаг учиртай бөлгөө. Нэгэнт ийм үг сонссон хойно ямар ч аргагүй гэдгийг ухаарсан Булгадар асараас гарч ирэхэд битүү шугуйн дундаас "Хулангийн сонор" хочтой хэрэйдийн дайчин Илбэрх араасаа юманд хөөгдсөн мэт хар гүйхээрээ гарч ирэх нь тэр. Шаолинь хийд рүү орсон хоёр элчийг өндөрлөг газраас тандуулахаар явуулсан баг цэргийн нэг нь ийнхүү ухаан зулаггүй ирж явааг харсан дайчид муу зүйл тохиолдсоныг гадарлажээ. Илбэрх Аминдуралын асарт хар гүйхээрээ орж ирүүтээ хийд рүү орсон элч нарт аюул тохиолдсоныгяаравчлан дуулгалаа. Ийм явдал болж магадгүй хэмээн бэлтгэлтэй байсан Аминдурал тэр даруй зуутын дарга нарыг цэргээ цуглуулан хийдийн хэрэм рүү ойртож очих тушаал өгчээ. Тэр даруй нам гүм байсан ой тайга хөл хөдөл гөөнд орж энд тэндгүй ил д жад, хуяг дуул га гялбан төд удалгүй саадаг сумаа агссан эрчүүд морьтойгоо ярайтал эгнэн зогсоход гэв гэнэтхэн нам чимээгүй боллоо. Аминдуралыг асараас гарч ирмэгц морийг нь хөтлөн авчирч өгсөн цэрэг олзны торонд хүлээстэй хэвтэж буй хятад хүүхнийг хороох эсэхийг Хар Буга асууж байна хэмээн дамжууллаа. Аминдурал бодож түвдсэнгүй шуудхан л "Хороо" гэсэн тушаал өгөөд морин дээрээ сэв хийтэл мордоход ойн чөлөөнөөс дундаа нэг хүнийг дамнасан хэсэг эр гүйлдэн гарч ирэх нь харагдлаа. Сүмийн хэрмийн хажууханд онги жаданд нэвт харвуулж үхсэн Арухатай хамт явсан цэргүүд улаан цусанд булхсан Томалугаг цэргийн хүрээ рүү дамнан авчирч байгаа нь энэ юмсанж. Тэрбээр арай ядан амьсгалах бөгөөд биед нь зоогдсон сумнууд бүгд зэвэндээ хор шингээсэн байсан учраас удаан тэсэхгүй гэдэг нь тодорхой болжээ. Хүнд шархтай дайчин эр Аминдуралыг хараад тохой дээрээ өндийн юм хэлэх гэсэн боловч чадсангүй. Тулалдаан бүхний манлайд туг дарцаг шиг дайрч ороод биедээ ганц ч илдний сорви, сумны шархгүй буцаж ирж байсан баатар ийнхүү өмнө нь үг хэлэх ч тэнхэлгүй хэвтэж байхыг харсан Аминдуралд Шаолинь хийдийг эзлэх тулалдаанаас өөрөө ч амьд гарахгүй байж магадгүй гэсэн бодол төржээ. Зовжтарчилсаар алгуурхан амьсгал хурааж буй баатрын цогцосыг асрын өмнө байрлуулах тушаал өгч байх үед гэнэтхэн тэдний хойд талд нумын хөвч шунгинан харвах, хүмүүс хашгиралдах чимээ сонсогдох нь тэр. Энэ нь модон торонд хүлээстэй байсан Ү Лянь бүсгүй өөрийг нь хороохоор ирсэн цэргүүд тор онгойлгох завшааныг ашиглан хүлээсээ тас татан босч зугтсан хэрэг байлаа. Гэхдээ тэрбээр цэргүүдийг ирж модон тор нээхээс өмнө дотоод хий тамираа хуралдуулан гар хөлийнхөө хүлээсийг нууцаар тасалж амжсан байв. Иймээс цэргүүд модон шөргийн хаалгыг нээмэгц цахилгаан мэт хурданаар дүүлэн гарах зуураа нэг цэргийн ташаан дахь илдийг суга татаж авсан ажээ. Тэрбээр хөлөөрөө газарт хүрэв үү, үгүй юу "Тэнгэр нэвтлэгч тогоруу" хэмээх мэхийг хэрэглэн эгц өөдөө хөөрч харвасан сумнаас хамгаалан гартаа барьсан сэлмээр "Зургаан шүхрийн цацраг" гэдэг аргыг цахилгаан мэт үзүүлж эхэлсэн аж. Дотоод хий тамирын асар их хүч шаардсан энэхүү хоёр давхар эрдэмийг эзэмшиж чадсан хүн мөрөн голд огт байгаагүй бөгөөд "Улаан сэлэмт" Ван баатар, Ү Лянь хоёр л хэрэглэж чаддаг байсан юмсанж. Бүсгүйг шувуу мэт дээш цойлон дутааж буйг харсан монголчууд сумаа дэлгэн бороо мөндөр мэт харваж эхэлсэн боловч "Зургаан шүхрийн цацраг" мэхний аргаар эргэлдэж буй сэлмэнд нь өртсөн сумнууд харвасанаасаа ч илүу ер бусын их хүчээр буцаад газар луу нисэн одож байлаа. Үлгэрлэвэл бүсгүй рүү харвасан сумнууд тэндээс цацсан будаа шигэргэн асгарч байсан аж. Иймээс монгол цэргүүд өөрсдийнхөө харвасан сумнаас хамгаалахын тулд ширэн бамбайгаа толгой дээрээ барин нугдайхаас өөр аргагүй болжээ. Энэ хооронд татсан утсан дээр зогсч байгаа юм шигагаартхөдөлгөөнгүй дүүжлэгдэн ээрүүлийн таваг шиг эргэлдэж байсан бүсгүй салхинд үлээгдсэн мэт аль хэдийнэ алга болсон аж.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг,мангар,бүтэхгүй,болиоч,зайл,хармааргүй байна,муу, муухай,хачин,teneg.mangar.butehgui,zail,harmaargui bna,muu,muuhai,hachin,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)