B.Sunnyhero-I love life : П.Бадарч Тэмээ 1987 он

П.Бадарч Тэмээ 1987 он

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл, х
үн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн

Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт би
өтэй заяасан
Алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь х
үртэл тэмээ
Туг ширээ б
өхнөөс нь халуун илч дүүгээд
Тууж явахад х
үртэл дулаахан гэж жигтэйхэн
Туульс
үлгэрт баатар болон хэлцэгдсэн ч

Туулай элэнцтэйгийг нь бодохоор
өрөвдөм хөөрхий.
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоног
өл даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдааг
үй
Унаган говио орхиж нутаг ерд
өө шилээгүй
Найрсаг итгэмтгий зангийг нь домогт
өгүүлэхдээ
Найранд очих буганд эврээ
өгсөн гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахг
үй одоо ч алсыг харуулдсаар
Туждаа
үнэнчийн баталгаа гэрсэг гэдэг нь аргагүй
Тулганы
үнсийг ч санаад хоньтой хотолж ирдэг
Туурга нэвт шуургыг
өдөрчийн газраас мэдэрч

Тухалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
Өргөн орчлонд ургасан өвс цэцгэн дундаас
Өргөст бут шаваг, аль л хатуу хүтүүд нь дурлах
Өлгийтэй жаахан хүүгээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд
Өөжин хөдөлгөх ээж шиг нь бүүвэй бүүвэй гэж алхлах
Авгай х
үүхэд шаваад ноосы нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох
Ачаа бараа тэгнэж
үйлий нь үзэх гэж байхад
Арай
өндөрдөөд байна уу гэх шиг өөрөө хэвтээд намсах
Орчлон эх дэлхий нараа б
үтэн тойртол
Олдсон жаахан
үрээ хэвлийдээ тээж өсгөдөг

Олон г
үвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэш
үүлдэг
Агар зандан шугуй шиг х
үрээнтэн сүрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг
Аясын салхи дагаж орь ганцаараа явахад нь ч тэмээ л гэдэг
Алаглах циркийн ман
өжөд аялгуут хөгжмийн эгшгээр
Алдарт вальс б
үжиглэхэд нь ч, жүжигчин гэдэггүй тэмээ л гэдэг
Санаа сэрэгг
үй тайвандаа үрээ голж мунгинахад нь
Саалийн
үнэр ханхалсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад
өгөхөөр
Сайхан х
үрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь х
үртэл тэмээ.
Яргуйт дэлхийн бэлчээрт ц
өөхөрч байх нь харамсалтай
Ялдамхан энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би л хувьдаа бодном
Оньст х
үрдэт машины минь гал тос дутаад
Очих газрын дунд саатаж юуны магад
Олс дээсээр х
өтлөөд хаа ч хүрсэн итгэлтэй
Оньст т
өхникээс ялгаатай тэмээ-мөнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд л ил
үүтэй бий
Тэмээ-тал, хангай, говь гурвал нутагт минь д
үүрэн бэлчиж байг!
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

тэнэг,мангар,бүтэхгүй,болиоч,зайл,хармааргүй байна,муу, муухай,хачин,teneg.mangar.butehgui,zail,harmaargui bna,muu,muuhai,hachin,
Анхтөр (зочин)

eniig haij baisan ym. Bayarallaa

stonegame (зочин)

tnx

erka (зочин)

:D goy shuleg bna :-*

Зочин

сайн байцгаана уу П Бадарч гуйн Егт үлгэрүүд хэрэгтэй бн оорууллж өгч туслаач

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)